Таны бөөр хэвийн ажиллахгүй байгааг илтгэх эхэн үеийн 8 шинж тэмдэг

4

Бөөр бол таны эрүүл мэндийн хамгийн чухал эд эрхтэн бөгөөд үйл ажиллагаа, бүтэц нь нарийн байдаг. Эхэн үеийн бөөрний өвчлөл нь бие организм хорыг гадагшлуулах үйл явц доголдож буйг илтгэнэ.

Өнөөдөр та энэхүү мэдээг уншсанаар бөөрөнд эхэн үед илрэх шинж тэмдгүүд болон юу хийх ёстой талаар мэдэж авах болно.

Ингээд эхэлцгээе!

Бөөрний үйл явц муудвал насжилт богиносно

Нас ахих тусам та бөөрөндөө анхаарах хэрэгтэй. Учир нь бөөрний үйл явц муудвал насжилт богиносно. Ясны бэхжилт, эрүүл байдалтай бөөр шууд холбогддог. Бөөрний үйл явц муудах нь хүчил болон шүлтийн хэмжээ алдагдахаас хамаардаг байна.

Иймд pH-ийн тэнцвэржилтийг хангах хэрэгтэйгээс гадна ясыг гэмтээдэг хортой бодисуудаас сэргийлж, витамин болон бусад эрдэс бодисоор ясыг хангаж өгөх хэрэгтэй.

Танд дараах шинжүүдээс аль нэг нь илэрдэг үү?

1. Хөл, шагай, нүүр эсвэл бусад эд эрхтэн хавагнах

Шингэний хуримтлал үүсэх нь таны бие организм шингэнийг гадагшлуулж чадахгүй байна гэсэн үг. Бөөр бие дэх амин дэм болон усны тэнцвэржилтийг хангаж байдаг. Харин уг үйл ажиллагаа алдагдахад шингэний хуримтлал үүсч, шагай, хөл, нүүр болон гар хавагнадаг.

2. Шээсэнд өөрчлөлт орох

Шээсний өнгө, хэмжээ зэргээс бөөрөнд асуудал үүссэн эсэхийг мэдэж болно. Шээс нь бөөрний боловсруулдаг гол зүйлсийн нэг бөгөөд бөөр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл дараах шинж тэмдгүүд илрэнэ.

  • Шээх үеийн хүндрэл
  • Цустай шээх
  • Тогтмол шээс хүрэхээ болих, нэг шээхэд хөр өнгөтэй гарах
  • Нөгөө талаасаа шээх тоо олширч, шаргал өнгөтэй гарна. Энэ нөхцөлд их хэмжээний ус уух хэрэгтэй.
  • Шээс хөөсөрч гарна
  • Шөнө дунд гэнэт шээс хүрч сэрнэ

3. Дотор муухайрч, огиудас хүрнэ

Хэрэв таны дотор муухайрч байвал бөөр тань бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах гээд зовж буйн илрэл юм. Хордлого болсон юм шиг санагдаж, бөөлжих гэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Зарим тохиолдолд бөөлжих нь ч бий.

4. Өдрийн турш ядрах эсвэл эрч хүчгүй байх

Өдрийн турш ядрах нь нойргүйдэл, буруу хооллолт болон бусад хүчин зүйлстэй холбоотой байдаг. Гэвч заримдаа ядралт нь эритропоиетин гормоны дутагдалд орсонтой холбоотой байдаг. Өөрөөр энэ гормоныг ЭПО гэж нэрлэдэг. ЭПО нь улаан цусны эс рүү дамжиж, улаан цусны эс хүчилтөрөгчийг бие организмаар тараадаг.

Харин өвчилсөн бөөр ЭПО-г ялгаруулж чаддаггүй. Улмаар бүх л өдрийн турш ядарсан байдалтай байдаг байна.

5. Хөл өвдөх

Хэрэв таны бөөр доголдсон бол хөлийн ард хэсгээр ихэвчлэн өвдөнө. Бэлхүүснээс доогуур, хөлний булчин зангирч өвддөг байна.

Харин цөс чулуутай болох үед нуруугаар хатгуулж өвдөх нь бий. Мөн бөөр өвдсөнөөр давхар цөсийг өвчлүүлдэг. Түүнчлэн бөөрний өвчлөлөөс болж уйланхайтай болохыг ч үгүйсгэхгүй.

6. Амнаас эвгүй үнэр гарна

Хэрэв таны бөөр биеэс хорт бодисыг гадагшлуулж чадахгүй бол таны биед шээс хуримтлагдана. Үр дүнд нь амнаас металь эдийн үнэр гарч, амьсгалахад бусдад таагүй мэдрэмж төрүүлэх нь бий. Мөн хоол, махыг амтлах мэдрэмж буурдаг байна. Хоол идэх дуршлыг бууруулснаар жин хасах сөрөг нөлөөтэй.

7. Загатнуулахуйц тууралт гарах

Шээсний хүчил боловсруулагдаж чадахгүй байгаагаас болж үр дүнд нь арьсан дээр тууралтууд гарна. Янз бүрийн шалтгаанаар биед тууралт гардаг ч бөөрний үйл ажиллагаа доройтсоноос болж тууралт гарах нь ноцтой асуудал. Зарим үед жижиг улаан толгойтой тууралт гарах нь ч бий.

8. Цус багадалт

Дээр дурдсанчлан бөөр ЭПО гэх цусны улаан эсийг ялгаруулдаг. Харин хангалттай их ялгаруулж чадахгүй бол цус багадалт болдог байна. Шинж тэмдэг нь амьсгал авахад хүндэрч, халууцаж, толгой эргэнэ.

Юу бөөрийг өвчлүүлдэг вэ?

Бөөрний үйл ажиллагаа доголдож, өвчлөх нь хүчиллэг ихтэй хоол хүнстэй холбоотой байдаг. Судалгаагаар хүчиллэг ихтэй хоол хүнс бөөрийг өвчлүүлдэг болохыг олж тогтоожээ.

14 жилийн турш бөөрөндөө ямар нэгэн зовиуртай байсаар ирсэн 1500 хүнийг судалгаанд хамруулжээ. Хүчиллэг ихтэй хоол идсэн хүмүүсийн хувьд бөөр нь илүү хурдацтай өвчилсөн бол жимс болон хүнсний ногоо идсэн хүмүүсийн бөөр нь хэвэндээ байсан байна. Өдөрт 3-аас олон удаа хүчиллэг хоол хүнс идэх нь бөөрийг өвчлүүлдэг болохыг үр дүнд нь олж тогтоожээ.

Судалгааг удирдсан доктор Танушрий Банэжээ: “Бөөрөө өвчлүүлэхгүйг хүсч байвал хүчиллэг ихтэй хоол хүнс идэхээ болих хэрэгтэй. Харин жимс болон хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна” гэжээ.

Бөөрөө хэрхэн өвчлүүлэхгүй байх вэ?

Хэрэв танд дээр дурдсан шинж тэмдгүүдээс илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж бөөрний шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Мөн бөөрөө цэвэрлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Дээрх шинж тэмдгүүд илрээгүй байсан ч гэсэн бөөрөө цэвэрлэх нь өвчлүүлэхгүй байх үндэс болно.

Бөөрийг цэвэрлэснээр үр дүнд нь шүлтийн хэмжээ хэвийн болж, ясны бэхжилт сайжран, биеэс остеопоросисууд гадагшлах ач тустай.

Бөөр өвчлөхөөс өмнө дээрх шинжүүд илэрвэл нэн даруй арга хэмжээ авч, бөөрний үйл ажиллагаа доголдохоос сэргийлээрэй.

Эх сурвалж: https://saveourbones.com/8-early-warning-signs-your-kidneys-arent-working-as-well-as-they-should/

35
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Smile Na

    Smile Na

    2018/06/03 at 10:50

    June June

  2. Ci El

    Ci El

    2018/06/03 at 11:07

    ss hgeed uguuc

  3. Tserenchimed Purevjav

    Tserenchimed Purevjav

    2018/06/03 at 12:06

    Ajyk emeeteigee adilhan daa

  4. Tserenchimed Purevjav

    Tserenchimed Purevjav

    2018/06/03 at 12:06

    Ajyk emeeteigee adilhan daa

  5. Chuluunaa Chuluunaa

    Chuluunaa Chuluunaa

    2018/06/04 at 12:58

    Ю

  6. Chuluunaa Chuluunaa

    Chuluunaa Chuluunaa

    2018/06/04 at 12:58

    Ю

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *