6-р сарын зурхай: Энэ сар бидний амьдралд юу тохиолдох вэ?

3

Зуны зугаатай, хөгжилтэй, баяр хөөртэй өдрүүд айлчлан ирлээ. Байгаль эх ногоон өнгөөр хучигдаж, цаг агаар дулаарч, таатай орчин бүрдэхэд үүнийг дагаад хүн бүрийн сэтгэл санаа цаанаасаа гоё болдог шүү дээ. Тэгвэл зуны улирлын эхлэл гэж хэлж болох 6-р сард зурхайн ордуудын амьдралд ямар адал явдал, сонирхолтой зүйлс тохиолдох бол? Бид та бүхэнд сар бүрийн эхэнд уламжлал ёсоор хүргэдэг зурхайн мэдээг толилуулж байна. Таалан болгооно уу.

Хонь

Энэ сарын турш таны амьдралд дандаа эерэг зүйлс тохиолдоно – ажил болон хайр дурлал. Тэр дундаа хайртай хүнтэйгээ хамт аз жаргалтайгаар цагийг өнгөрөөх болно.

Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой, хэвийн байхаар харагдаж байна. Гэхдээ хэт их үрэлгэн загнах болон өрөвч зөөлөн сэтгэл гаргахаас болгоомжил!

Хэрэв ямар нэгэн асуудал өмнө чинь тулгарах юм бол, сэтгэл хөдлөлдөө авталгүй, ухаалгаар шийдээрэй гэж зөвлөе. За бол за, үгүй бол үгүй гэсэн хариултыг бусдад шулуухан өгчихвөл, танд өөрт чинь амар байна гэдгийг санаарай.

Үзэл бодол, санал сэтгэгдлээ бусдад чөлөөтэй илэрхийл. Учир нь энэ сар хүмүүс таны үгийг хууль мэт дагахад бэлэн байна. Сарын дундуур орчин тойрны хүмүүс чинь таны хэлсэн үгс үнэн байжээ гэдгийг хүлээн зөвшөөрнө.

 

Үхэр

Энэ сар таны амьдралд ямар сайхан зүйлс тохиолдоно гээч? Магадгүй амьдралын чинь хамгийн гайхалтай цаг мөч байхыг ч үгүйсгэхгүй.

Хэрэв та удаан хугацаанд сэтгэлдээ тээж явсан хэн нэгэнд захидлаар эсвэл өөрийн биеэр хайртайгаа хэлж, сэтгэлээ илэрхийлвэл, амжилттай бүтэхээр байна.

Гэхдээ та 6-р сарын 6-ны өдрийг хүлээгээрэй. Учир нь энэ өдөр Сугар гаригийн нөлөөгөөр таны хайр сэтгэлийн харилцаа аз жаргалтай үргэлжлэх уртаас урт аяллын эхлэлээ тавих болно.

 

Ихэр

6-р сард та амьдралын чиг баримжаа болон гадаад төрхөө өөрчлөхөд хамгийн тохиромжтой.

Өмнөх саруудтай харьцуулахад илүү олон асуудал өмнө чинь тулгарах нь ээ. Тэдгээр асуудлууд ажил мэргэжил эсвэл хувийн амьдралтай холбоотой байж мэднэ.

Таны энэ жилийн өмнөө тавьсан зорилго чинь юу ч байсан бай хамаагүй, эрт оройгүй заавал биеллээ олно. Ажилдаа хэт их анхаарал хандуулснаас болж, хайр сэтгэлийн харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжилно уу. Энэ сарын таны ерөнхий төлөв байдал эерэг байхаар харагдаж байна.

Зорилго, хүсэл тэмүүллээ бага ч болов биелүүлэхийг хүсэж байвал, шөнө эрт унтаж, өглөө мандах нартай зэрэгцэн сэрэхийг хичээгээрэй.

Санхүүгийн тал дээр овойж оцойтол олохгүй ч гэсэн, тун боломжийн байх бөгөөд гагцхүү үерхэл, хайр сэтгэлийн харилцаандаа мөнгийг ухаалгаар зарцуулах хэрэгтэйг санаарай. Хэтэрхий их эрч хүчтэй байснаас болж сарын дундуур ядаргаанд орж мэдэх тул, энергиэ нөхөх үүднээс тэжээллэг хоол хүнс хэрэглэж, витаминаа нөхөөрэй.

 

Мэлхий

Мэлхийнүүд ерөнхийдөө энтертаймент байдалд чин сэтгэлээсээ дуртай байдаг. Энэ сар танд дотнын найзуудтайгаа агаар салхинд гарах, аялж зугаалахад маш тааламжтай байх болно.

Өмнө чинь овоорсон тэр их ажилд санаа зовох хэрэггүй. Танд жаахан ч гэсэн амралт хэрэгтэй байгаа учраас ажлаа түр хойш нь тавихад буруудахгүй. Тэглээ гээд таны амьдралд муу зүйл огтхон ч тохиолдохгүй.

Сарын эхнээс авахуулаад таны өмнө олон боломжууд гарч ирнэ. Хамгийн гол нь та ухаалаг байж, зөв сонголт хийж чадвал, амжилтын түлхүүрээ атгалаа л гэсэн үг.

6-р сард өөртөө хамгийн их цаг зарцуулж, сайн амарч авах хэрэгтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Стресс, бухимдал, сэтгэл зовоох асуудлуудыг энэ сар бүгдийг нь март!

 

Арслан

6-р сар таны хувьд нийгэм рүү чиглэсэн, олон нийттэй харилцах ажил хийхэд тохирох цаг үе. Ингэснээр таны карьерт өсөлт дэвшил гарах өндөр магадлалтай. Мөн ажлын хамтрагчтай нийлж, шинэ төсөл санаачлах, хэрэгжүүлэх юм бол богино хугацааны дараа үр өгөөжөө өгнө.

Өөрөөсөө илүү туршлагатай хүмүүсийн хэлэх үгийг сайтар сонсоорой. Ингэж чадвал таны ирээдүйн амьдрал болон удахгүй өмнө чинь тулгарах асуудлыг даван туулахад тусалж мэдэх юм.

6-р сарын сүүлийн 7 хоногт шинэ төлөвлөгөө, зорилго зорилт өмнөө тавих юм бол бүтэх, биелэх боломж нь өндөр байна.

 

Охин

6-р сарын 4-нөөс 6-р сарын 13-ныг хүртэлх хугацаанд бага зэрэг стресстэж, мэдрэлийн эд эсээ ачааллуулж мэднэ. Тиймээс энэ үеэр анхаарал болгоомжтой байж, ямар ч асуудал нүүр тулгарласан уужуу тайвнаар шийдэх гээд үзээрэй.

Олон нийтийн газраар аль болох битгий яв. Танд таагүй зүйл тохиолдож мэдэх бөгөөд ингэснээр өвчин тусаж, хүнд хэцүү нөхцөл байдалд өдөр хоногийг өнгөрөөхийг үгүйсгэхгүй.

Аз болоход 6-р сарын 13-ны өдөр өнгөрмөгц бүх зүйл эргээд байрандаа орж, амьдрал хэвийн үргэлжлэхээс гадна, та урьд өмнөхөөсөө илүү бүтээлч сэтгэхүйтэй болж, эрч хүчээр нөхөн сэлбэгдсэн байна.

Алс газраас цөөнгүй гийчин таны замд гарч ирэх болно. Та энэ сард олон шинэ танилуудтай, найзуудтай болж мэднэ. Мөн шинээр ямар нэгэн зүйл сурч мэдэхийг хүсэж байвал, оролдоод үз. Үр шим нь удахгүй гарна.

 

 

Жинлүүр

Энэ сар таны хэтэвч нэлээдгүй түнтийх нь ээ. Аль нэг эх сурвалжаас таны явуулж буй бизнес эсвэл санаачилсан төсөлд хөрөнгө оруулалт орох бололтой.

Магадгүй та сугалааны тохирлоор ялагч болох эсвэл олон жилийн өмнөх авлагаа авах, нэг бол өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт чинь үр өгөөжөө өгч эхлэж болзошгүй.

Гэвч та мөнгө их олохынхоо хэрээр хэтэрхий үрэлгэн загнах эрсдэлтэйг санахтун! Олж байгаа мөнгөнөөсөө давсан шуналд автагдсанаас болж, олсон хэдийгээ салхинд хийсгэх аюултай. Харин зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх, хуримтлал үүсгэх, хадгаламж нээлгэх нь хожим хойно таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх чухал алхам болно.

Энэ сар таны амьдралд мөнгө санхүүтэй холбоотой сайхан мэдээ гарцаа байхгүй дуулдана.

 

Хилэнц

Сэтгэл хөдлөлдөө автаж явах цаг биш гэдгийг та өөрөө хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж тул, зарим нэг мэдрэмжээ хяналтандаа байлгаарай.

Таны бодит байдлыг үнэлж дүгнэх чадвар энэ сарын хувьд тааруухан байх бололтой. Хүч чадлаас илүү логик сэтгэхүй заримдаа зөв шийдвэрт хүргэдгийг бодож байхад гэмгүй. Ямар нэгэн зүйлийг хийж эхлээгүй байж, үр дүнг нь шууд төсөөлөн бодсоны хэрэггүй. Яг одоо юу хийх ёстой вэ? Юу хамгийн чухал вэ? Эдгээр асуултуудын хариултанд хамаг хүчээ зориул.

Зарим зүйл хүсээд ч, мөрөөдөөд ч болдоггүй, биелдэггүй гэдгийг та энэ сар ойлгож авах болно. Магадгүй өөр бусад зүйлсийг ч гэсэн зах зухаас нь гадарлаж, ойлголттой болохыг үгүйсгэхгүй.

Сэтгэлээ барь, өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай – Гэвч үнэнийг хэлэхэд энэ сар таны амьдралд 5% эерэг зүйлс тохиолдоно.

 

Нум

Энэ сар хөнгөн эсвэл хүнд гэдгийг нь яг хэлж мэдэхгүй ч, бэртэл гэмтэл авахаас болгоомжил. Нэн ялангуяа спортоор хичээллэдэг бол талбай дээр бэртэл авч мэдэхээр байна. Өөр хүчин зүйлсээс болоод гэмтэхийг ч бас үгүйсгэх аргагүй.

6-р сард бэлгийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь таны хайхрамжгүй хандаж байгаагаас болж, эр эмийн хоорондын харилцаанд бага зэрэг ан цав үүссэн байж болзошгүй.

Хайртай хүнтэйгээ хамт зуны дэлгэр цагт аялал зугаалгаар явж, хуучны сайхан дурсамжаа сэдрээвэл тохиромжтой. Таныг сэтгэл гаргаж байгааг хайртай хүн чинь олж харж, хариу барих болно.

Бэртэл гэмтлээс хол байж, хайртай хүнтэйгээ хэрүүл маргаан хийхгүй байвал, таны амьдрал энэ сарын турш эерэг зүйлсээр дүүрэн байх нь.

 

Матар

Энэ сар таны хувьд амаргүй, хүндхэн өнгөрөх бололтой – зарим нэг асуудал хяналтаас гарч, шөнө бүр толгой өвтгөсөн асуудал болж хувирч мэдэхээр байна. Хүмүүстэй харилцах харилцаанд сэв сууж мэдэх тул, анхаарал болгоомжтой бай.

Хэрэв та нухацтайгаар сайн бодож чадвал, гарах гарц олж чадна. Ингэснээр таны амьдралд сүйрэл болохоос сэргийлж, тэр ч бүү хэл стрессээс холуур тойрч өнгөрнө. Ажил амьдрал, хүрээлэн буй орчинд чинь сөрөг зүйлс ар араасаа тохиолдож мэднэ. Энэ үед аль болох сэтгэл санаагаа амар амгалан байлгаж, найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг хөгжилтэй, баяр хөөртэй өнгөрөөхийг хичээгээрэй.

 

Хумх

Энэ цаг мөчид таны амьдрал аз жаргал болон баяр хөөрөөр дүүрэн байх нь ээ – өөрөөр хэлбэл 6-р сард та олон сайхан эерэг мэдээг сонсох болно. Гэхдээ бусад хүмүүсийн таны талаар юу гэж бодож байгаад анхаарал хандуулах хэрэггүй.

Шинээр хувцас худалдаж авах, өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөхөд энэ сар тохиромжтой.

Онлайнаар хүссэн хувцас эсвэл гоёл чимэглэлээ захиалж авсан ч болно. 6-р сард танд заавал ямар нэгэн өөрчлөлт авчрах эд зүйл худалдаж аваарай гэж зөвлөе.

 

Загас

Ажил болон амьдралаа хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Гэр бол гэр, ажил бол ажил гэдгийг ойлго. Чухал шийдвэр гаргахыг хүсэж байгаа ч, нөхцөл байдал танаас хамаарахгүй байгаа гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэвч оролдоод л үз.

Энэ сар та ажил дээрээ маш завгүй байх бөгөөд үүнийхээ хажуугаар шийдвэрлэх ёстой асуудлуудыг хурдан шийдвэрлэж, дараагийн алхмуудыг хийх хэрэгтэй.

Гэвч хэт их ачааллаас болж, ядаргаанд орохоос сэргийлээрэй. Багахан хэмжээний амралт авсан ч буруудахгүй.

Найз нөхөдтэйгөө урьдын адил сайхан харилцаатай байна. Хамтдаа уулзаж, цагийг өнгөрөөхөд танд бага ч гэсэн эрч хүч өгөх үндэс болно.

34
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Battsengel Altantsooj

    Battsengel Altantsooj

    2020/06/01 at 14:32

    Хайрт зурхай үнэн шүү

  2. Dedeehei Sugar

    Dedeehei Sugar

    2020/06/01 at 14:35

    Ogi Ochroo энэ 6р сард жинлүүрийхэн мөнгөө яаая гэтлээ баяжина гэж бна шүү 😇

  3. Erdenebileg Magsar

    Erdenebileg Magsar

    2020/06/01 at 14:40

    Баярлалаа 6 дугаар сар минь

  4. Uranjargal Urka

    Uranjargal Urka

    2020/06/01 at 15:09

    Bayrlalaa 6 sar min hvssen bvhen min biyleh boltugai

  5. Roza Askar

    Roza Askar

    2020/06/01 at 15:55

    Яг гадуур гарий тэний гэж бхад битгий гар гэнэ одоо яаахууу?

  6. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/06/01 at 16:52

    Гоё байх юм байна😊🔥💪😍❤

  7. Enkhjargal Ganbaatar

    Enkhjargal Ganbaatar

    2020/06/01 at 17:01

  8. Shiidev Ariunhishig

    Shiidev Ariunhishig

    2020/06/01 at 17:17

    Bayrlalaa sxan bolno gj bna

  9. Dulamjav Saran

    Dulamjav Saran

    2020/06/01 at 18:09

    Баярлалаа…

  10. Usnaa Oyunjargal

    Usnaa Oyunjargal

    2020/06/01 at 19:05

    Bayrlalaa saihan bolno bid bvgded

  11. Tsendsuren Marh

    Tsendsuren Marh

    2020/06/01 at 19:07

    Сайхан сар байх нь ээ.

  12. Ene Matar iin ord yagaad iim dandaa bileggui zurhai baidag yum be? Udur buriinh ni ch yalgaagui unshihaas uramgui setgeld sevtei yumaa😔😔

  13. Б. Наяка

    Б. Наяка

    2020/06/01 at 19:25

    А.Д’Б Лиса😄

  14. Санчирмаа С.

    Санчирмаа С.

    2020/06/01 at 20:51

  15. Urnaa Uka

    Urnaa Uka

    2020/06/01 at 21:00

    6r sariig algasiiyaa😔😥

  16. Suhbaatar Oyukaa

    Suhbaatar Oyukaa

    2020/06/01 at 21:07

    Naraa Mygmar unshaarai hairaa

  17. Jargal Tsetsegee

    Jargal Tsetsegee

    2020/06/01 at 23:11

    bayrlalaa

  18. Chuluundorj Bold

    Chuluundorj Bold

    2020/06/01 at 23:20

    Kkk

  19. Zorigt Enkhtuwshin

    Zorigt Enkhtuwshin

    2020/06/01 at 23:40

    Ashigui2 kkk

  20. Tsaserdene Tsasaa

    Tsaserdene Tsasaa

    2020/06/02 at 06:52

    bayrlalaa 6sard hvssen bvhen mini bieleh yum bn

  21. Б. Анхцэцэг

    Б. Анхцэцэг

    2020/06/02 at 09:26

    Hilents bvr aidas torvvljiishtee burhan min holuur baigaasai bilee

  22. Аагий Энхтайван

    Аагий Энхтайван

    2020/06/02 at 21:00

    Xurai xurai xurai

  23. Baigali Baigali

    Baigali Baigali

    2020/06/02 at 21:15

    Amgalanbaatar Dondow

  24. Ariym Qma

    Ariym Qma

    2020/06/02 at 21:37

    Магнай

  25. Oogii Otgoo

    Oogii Otgoo

    2020/06/02 at 23:23

    AZ AZ AZ

  26. Suwdan Sondor

    Suwdan Sondor

    2020/06/03 at 02:08

    6 sar min bayr.laaa

  27. Otgontuya B Otgontuya

    Otgontuya B Otgontuya

    2020/06/03 at 10:53

    Bayrllaa

  28. Munkhbayar Sodoo

    Munkhbayar Sodoo

    2020/06/03 at 19:29

    yg2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *