Гялалзаж гялтганасан 11 сая долларын үнэтэй зул сарын гацуур мод Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Abu Dhabi хотын Emirates Palace зочид буудалд заларсан. 13 метр өндөртэй энэхүү зул сарын гацуур мод 181 ширхэг алмааз эрдэнэ, сувд болон маргад эрдэнийн хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг, цаг болон бөмбөлөг хэлбэрийн чимэглэлээр чимэгдсэн байна. Yнэт эдлэлийн Style Gallery дэлгүүрийн дээрх үнэт эдлэлүүдээр чимэглэгдсэн энэ гацуур мод өөрєє 10.000 орчим долларын үнэтэй юм.
1.8 сая доллараар үнэлэгдсэн, 400 ширхэг алмааз эрдэнээр бүрхэгдсэн энэ зул сарын гацуур мод Хятад дахь Takashimaya сүлжээ их дэлгүүрт засагджээ. Бяцхан чихмэл бамбаруушны дайтай энэ гацуур мод үнэн хэрэгтээ нарийн нямбайгаар ороож, засаж чимэглэсэн сарнай цэцэгсээс бүтсэн бяцхан цамхаг аятай харагдах ажээ. Өмнөд Африк болон Австралийн 100 каратын очир алмаазаар чимсэн энэ гацуур модны өндөр 40 см юм байна.
1,005,000-аар үнэлэгдсэн энэ зул сарын гацуур модыг үнэт эдлэлийн Soo Kee Jewellery компани бүтээсэн бөгөөд үүнийг бүтээхэд нийт 913 каратын 21,798 ширхэг очир алмааз, 3,762 ширхэг болор сувс, 456 гэрлэн чимэглэл хэрэглэгдсэн байна. Зургаан метр өндөртэй энэ модны жин 7,000 орчим фунт байжээ.
850,000 долларын үнэтэй энэ зул сарын мод 24 каратын 21 кг цэвэр алтаар хийгджээ. Энэхүү алтан зул сарын мод эргэн тойрондоо ер бусын алтан гэрэл туяа цацруулж байв.
500,000 долларын энэ зул сарын гацуур мод 18 каратын 5 фунт цэвэр алтаар хийгдэж, орой дээрээ 4.52 каратын эрдэнийн чулуун шигтгээ бүхий цагаан алтан од залжээ. Дусал хэлбэрийн очир алмаазан чимэглэл бүхий энэхүү модны доор 200 каратын очир алмаазнуудаар хунгарласан цас хийсэн байна.
Америкийн үнэт эдлэл, мөнгөн эдлэлийн Tiffany & Co компани Milan хотноо 450,000 долларын зул сарын гацуур модыг зассан байна. Tiffany & Co компаний зөвхөн энэ модонд зориулан бүтээсэн 100,000 орчим цахилгаан лаа болон чимэглэлээр чимэглэгдсэн энэ гацуур мод Piazza del Duomo талбайд сүндэрлэжээ.
Энэхүү аварга том зул сарын гацуур мод Queen Victoria Building-ын төв танхимд жил бүр сүндэрлэдэг. Энэхүү зул сарын гацуур мод бараг 4 давхар хэртэй өндөртэй бөгөөд энэхүү модны 3,700 мөчир салаа нь 15,000 Swarovski болор, 40,000 гэрэл, 8,000 чимэглэл, 400 эрвээхэй туузаар чимэглэгджээ.
40,000 Swarovski болроор чимэглэгдсэн энэ зул сарын гацуур мод Берлиний Haupfbahnhof буудалд сүндэрлэсэн байна.
Шинэ жилийн баярын өдрүүдэд Гонконгийг чимэх энэхүү Swarovski Crystal Christmas Tree 20 сая орчим ширхэг Swarovski болор болон 200 гаруй чимэглэлээр чимэглэгджээ. Энэхүү аварга том зул сарын гацуур модны урд талд байх усан оргилуураас зургаан метрийн өндөрт оргилох ус гацуур модны гэрлэн чимэглэлд ер бусын гоёмсог харагддаг байна. Энэ мод 2011 оны нэгдүгээр сарыг дуустал энд сүндэрлэх ажээ.
Rockefeller Center дэх 30,000 LED гэрлэн чимэглэл бүхий гацуур мод 25,000 Swarovski болроор чимэглэгдэж, орой дээр нь од хатгажээ. Америкийн Gossip Girl хэмээх өсвөр насныханд зориулсан цуврал драмын од Blake Lively энэхүү модны оройд заларсан одны наана зогсож байгаа нь энэ юм. 2010 оны Rockefeller Christmas tree нь Норвеги гацуур бөгөөд 12 тонн жинтэй юм байна.
Энэхүү тансаг зул сарын гацуур мод Токиогийн Shibuya дүүрэг дэх худалдааны том цогцолбор болох Omotesando Hills-д сүндэрлэсэн бөгөөд 8 метрийн өндөртэй энэ мод 250,000 ширхэг Swarovski-оор чимэглэгдсэн байна.
Энэ жил Лондон хотын төвд орших тансаг зэрэглэлийн таван одтой Sofitel St James London зочид буудал болор эдлэлийн Baccarat компанитай хамтран 5 метр өндөртэй зул сарын гацуур модыг босгожээ. Францын дарс үйлдвэрлэгч Rеmy Martin-ы Louis XIII de Rеmy Martin хэмээх алдарт конъякны 200 ширхэг жижиг шилэн лонхоор гоёсон энэхүү зул сарын гацуурны шилэн лонхон чимэглэл нэг бүрийг Baccarat компани гар аргаар хийсэн бөгөөд хамгийн багадаа таван мэргэжлийн гар урчин хийжээ. 24 каратын алтаар бөгжилсөн энэхүү лонхон чимэглэлийн үнэ 35,000 орчим фунт стерлинг болох ажээ.
Загвар зохион бүтээгч John Galliano-гийн Claridge’s зочид буудалд зориулан бүтээсэн “Under the Sea” хэмээх зул сарын гацуур мод тэнгис далайн гоо үзэсгэлэнг төлөөлөн харуулах байдлаар хийгдсэн бөгөөд мөнгөн навчис, ягаан шүр, далайн морьд, загаснууд, далайн од, далайн залхаг мэтийг дүрсэлжээ. Энэхүү гайхалтай гацуур модыг олон нийтэд дэлгэн харуулах ёслолыг Christian Dior-ын ерөнхийлөгч Sidney Toledano загвар өмсөгч Stella Tennant-ын хамт хөтлөн явуулсан байна.
-
Таныг бусдаас өвөрмөц гэдгийг илтгэх санаанд оромгүй 11 шинж тэмдгүүд
Total1,060 1,060 Хүн бүр зан чанарынхаа хувьд өвөрмөц, өөр өөр ба бусад хүмүүстэй ижил бай… -
Бид тархиныхаа үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаарх 9 гайхалтай баримт
Total6,193 6,193 Магадгүй тархи бол бидний биеийн хамгийн нууцлаг эрхтэн байх. Эрдэмтэд үү… -
Итгэхийн аргагүй мэт боловч үнэхээр үнэн 14 сонирхолтой баримт
Total316 316 Дэлхий ертөнц баялаг бөгөөд сонирхолтой. Бүгдийг мэдэж чадахгүй ч гэлээ мэдэх… -
Анхны зориулалтаасаа огт өөрөөр хэрэглэгдэх болсон 13 эд зүйлс
Total274 274 Олон эд зүйлс хүмүүсийн л адил өөрийн гэсэн түүх, сонирхолтой үүсэл гарал, тэ… -
Google хэрэглэгчдийн ердөө 10% нь л мэддэг 15 нууц боломж
Total715 715 Google – мэдээлэл хийх үйлчилгээнээс гадна бүхэл бүтэн лаборатори гэж хэлж бо… -
Алдартай илбэчдийн үзүүлдэг илбийн 8 нууц
Total295 295 Ид шидэд итгэх – хүүхэд болгоны хувьд тийм дээ. Харамсалтай нь том болоод ирэ…
Gan_1987
2011/01/02 at 00:21
[size=xx-large]WOW[/size]
OnSKy
2011/01/02 at 02:04
[color=0080BF]oo goe ain [/color]
bathishi_g
2011/01/02 at 11:30
WOW ;-) ;-) ;-)
Donjman
2011/01/02 at 11:38
zarim ni goy l yn zarim ni shaal t1 iin hehe
Зочин
2011/01/02 at 15:04
ter swarovski gaas avchuuul :-)
Зочин
2011/01/02 at 16:00
yahavdeel ym bna yaj ene goy bdag bna[color=FF80FF][/color][size=xx-large][/size][font=Tahoma][/font]
1-odin
2011/01/02 at 16:05
uu laitai
M_O_N_G_O_L
2011/01/02 at 16:07
8-) 8-) 8-)
Зочин
2011/01/02 at 16:08
:-x [font=Arabic Transparent][/font][color=008000][/color][size=xx-small][/size]
sekv
2011/01/02 at 19:17
[color=008000][size=xx-large]gaihaltai [/size][/color]
doogii0118
2011/01/03 at 10:29
aimar aimar gatsuuruud bna
erxem_0505
2011/01/03 at 11:40
mair vnetei naasan!!!!
Batsetseg
2011/01/03 at 16:58
goy um aa gexees oor yu gexev de
ob_gfamily
2011/01/03 at 22:12
eemer laitai ain
turuu_designer
2011/01/04 at 08:54
aimr yumooo
gamez
2011/01/04 at 13:34
O_O
Зочин
2011/01/04 at 19:40
ter 2 dahi gatsuurnii tsaana bga emegtei zurag alaad haychlaaa :P
odko_caak
2011/01/04 at 20:13
[b]The Grand![/b]
Jero
2011/01/06 at 19:07
nice nice
Tzar
2011/01/28 at 18:26
Goy yumaaaaaa
заяа
2015/12/07 at 23:35
Vaav unwheer gaihaltai ymaa ter uran buteelchid uran buteeliin amjilt husey… Uneheer bishirmeer ym