Угаалга хийх ажлыг тань хөнгөвчлөхөд туслах 8 зөвлөгөө

1

Хүн бүр л өдөр тутамдаа угаалга хийж, ариун цэврээ сахидаг гэдэгтэй маргах хүн үгүй. Хэдийгээр хүмүүсийн өдөр тутмын ажлуудын нэг боловч олон нийтийн төдийлөн мэддэггүй нууцууд гэж бий. Манай сайт уншигч танд угаалгын ажлыг тань хөнгөвчлөх 8 нууцыг задлаж байна.

1. Угаалга хийсний дараа угаалгын машины хаалгыг бүү хаа

Угаасан хувцсаа авсны дараа угаалгын машины хаалгыг шууд хаах нь дотор буй чийг гадагшилж амжилгүй нян үржихэд таатай орчин бүрдүүлдэг ажээ. Иймээс нян, мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх үүднээс 15-20 минут угаалгын машины хаалгыг нээлттэй орхиж байхыг зөвлөж байна.

 

2. Угаалгын машиныг хөгцнөөс сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах

Угаалгын машиныг хөгцнөөс хамгаалах, түүнийг устгах хэд хэдэн боломжит аргууд бий. Тухайлбал, уншигч та

  • 2 аяга усанд тал аяга устөрөгчийн хэт исэл, ¼ аяганы хэмжээтэй нимбэгний шүүс хийх
  • 2 аяга усанд ¼ аяга хэмжээтэй нимбэгний шүүс, тал аяга цагаан цуу хийх
  • Бэлдсэн усныхаа 1/5 хэмжээтэй цууг хутгах бэлдэх эсвэл бэлдсэн усны 1/5 хэмжээтэй цууг түүнтэй хольж цэвэрлэх боломжтой.

Дээр дурдсан уусмалуудыг шүршигчтэй саванд хийж, угаалгын машины дотор хэсэгт шүрших замаар цэвэрлээрэй. Цэвэрлэгээ хийхдээ амны хаалт, бээлий хэрэглэхээ бүү мартаарай.

Түүнчлэн шүршиж цэвэрлэсэн хэсгээ хуурай алчуураар арчих шаардлагатай.

 

3. Хувцсаа угаахаас өмнө түүнд наалдсан хогийг цэвэрлэх

Ялангуяа гэрийн тэжээвэр амьтантай хүмүсийн хувцсанд үс, ноос наалдах явдал түгээмэл байдаг тул угаалга хийхээсээ өмнө түүний түүж цэвэрлэх шаардлагатай. Учир нь угаалгын машинд орсон үс ус зайлуулах хоолойг бөглөх, моторт ачаалал өгч гэмтээх эрсдэл дагуулж байдаг ажээ.

 

4. Угаалгын машинд хийсэн оймс тань алга болж байсан уу?

© Yuki_Weeb / Reddit

Угаалгын машинаар оймс тэргүүтэй жижиг хувцас, хэрэглэл угаах үед хаалганы жийргэвч резиний завсарт орж гацах тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс угаалга хийх бүрдээ хаалганы жийргэвчийг шалгаж, даац хэтрүүлэн угаалга хийхгүй байхыг зөвлөж байна.

 

5. Угаалгын машинаа ам зайлагчаар цэвэрлэх

Цаг ямагт бохирдолтой тэмцдэг угаалгын машиныг тухай бүрд нь цэвэрлэж, ариутгаж байх нь зүй ёсны хэрэг биз ээ. Хэрэв түүнийг цэвэрлэх ямар нэгэн тусгай бодис худалдан авахад хэт үнэтэй байгаа бол энгийн ам зайлагч ашиглан ариутгал хийх боломж бий. Ингэхдээ та угаагын бодис хийдэг савандаа тал аяга ам зайлагч хийгээд угаалгын машинаа ажиллуулахад л хангалттай.

 

6. Хатаагчид мөс хийх

Хувцас индүүдэхээс залхсан эсвэл индүүдэх цаг завгүй хүмүүс өгөх хялбар нэгэн зөвлөгөө байна. Хувцас хатаагчдаа мөс хийгээд 5 минутын турш ажиллуулахад хувцасны үрчгэр арилдаг ажээ.

 

7. Хувцас өнгөө алдахаас сэргийлж давс ашиглах

Угаалгын машинаар угааж буй бүх л хувцаст нэг халбага давс хийснээр өнгөө алдах эрсдлээс бүрэн хамгаалах боломжтой. Давсанд агуулагдах хлор нь хувцасны будгийг арилахаас бүрэн сэргийлдэг аж.

 

8. Хөхний даруулгаа түгжиж угаах

Хөхний даруулгын хэлбэр алдагдах, түгжээ сулрах, сунах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх түгжээг түгжиж угааж байхыг зөвлөж байна. Түүнчлэн цахилгаантай хувцасны цахилгааныг ч мөн адил цахилгаандаж угааж хэвших нь зүйтэй.

14
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *