Сэтгэл зүйчид түгшүүр зарлаж байна: хүүхдийг зодож шийтгэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй

2

Хүүхдүүд цаанаасаа л үймүүлж сахилгагүйтэх дуртай, тэд өөрийнхөө насны онцлогоос болоод энэ байдлаас болж үүсэх асуудал, аюулын үр дагаврыг бүрэн ухаардаггүй. Тиймээс эцэг эх хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүднээс сахилгын арга хэмжээ авахад хүргэнэ, тэднийг сайн хүн болгон хүмүүжүүлэх л гэж тэр шүү дээ.

Заримдаа хүмүүжүүлэхдээ зодох арга барил ашигладаг. Үүнийг сэтгэл зүйчдийн зүгээс хүүхдэд ашиг тус болохоосоо илүүтэй хор уршиг хүргэнэ гэж анхааруулж байна.

Сэтгэл судлаачид хүүхдийг зодохгүй байхыг зөвлөж байна

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын судалгааны төв (АЕР) саяхны нэгэн мэргэжлийн хуралдааны үеэр санал дэвшүүлжээ: бие махбодийг шийтгэх үйлдлийг хууль бус гэж үзэх.

Сургууль дээр хүүхдийг зодох хориотой, харин эцэг эхчүүд тодорхой “ухамсар”-ын хүрээнд сурган хүмүүжүүлэх уг арга барилыг хэрэглэсээр байна. АЕР-ийн зүгээс хүүхдийг ямар нэгэн байдлаар зодохгүй байхыг шаардаж байгаа юм, энэ нь хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлнө гэжээ.

Гүйцэтгэх хорооны гишүүн Жон Дривичи хурал дээр хэлэхдээ: бие махбодийн шийтгэл нь хүүхдэд хүчирхийлэл гэдэг чинь хэвийн үзэгдэл гэсэн бодлыг төрүүлдэг гэжээ. Тэрээр цаашлаад уг шийтгэлийг эрс хориглосон улс орнуудыг ч жишээ болгон нэрлэсэн байна, жишээ нь Швед, Герман. Мөн Их Британийг дээрх улсуудын адил байхыг шаарджээ.

 

Хүүхдээ цохиж байгааг “гэмгүй” гэж олон хүн бодсон хэвээр байна

Сэтгэл судлаачид юу гэж анхааруулж байгааг үл тоон хүүхдээ зодож шийтгэж байгаа эцэг эхчүүд олон байна. “This Morning with Phillip and Holly” шоуны нэгэн дугаарт хоёр хүүхдийн ээж Реббека Жейн оролцжээ – тэрээр хүүхдүүдээ хааяахан цохичихно, үүнийг хэрцгий үйлдэл гэж үзэхгүй байгаа юм.

Тэрээр өнгөрсөн зууны үеийн хүмүүсийг жишээ болгожээ, түүний бодлоор тэдний хүмүүжсэн байдал нь үлгэр жишээч аж. 12 настай охиноо хоёр ч удаа сүрхий цохиод авсан нь буруу зүйл болоогүй гэж Ребекка хэлээд тэр цагаас хойш охин минь үгэнд сайн ордог болсон гэжээ. Гэхдээ хүүхдээ байнга зодож байгаа хүмүүсийг бол шоронд илгээх нь зүйтэй гэж тэр боддогоо нуусангүй.

Хиллари Фримен, мөн шоунд оролцсон ээж, гэхдээ хүүхдийг зодож хүмүүжүүлэх арга барилыг эрс эсэргүүцэгч – хүүхдүүд нь аав ээжээсээ айдаг болно гэж тэр боддог ажээ.

Тэр мах цусанд нь ойлгуулахаас илүүтэй хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж яагаад алдаа хийснийг нь ойлгуулахыг хүсдэг. Хилларигийн бодож байгаагаар бол энэ нь хүмүүжлийн зөв бөгөөд үр дүнтэй арга ажээ.

 

Уур хилэнтэйгээ хэрхэн тэмцэх вэ?

Хүний амьдралд ямар ч нөхцөл байдал үүсэж болно – хүүхэд, эцэг эх, найз нөхөд, тэр ч бүү хэл үл таних хүний зүгээс таны уур хилэнг хүргэнэ. Энэ бүхэнтэй хэрхэн тэмцэх вэ?

Олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад, уур хилэнгийн үед харилцан бие биенээ буруутгахгүй байх эсвэл асуудлыг байгаагаас нь хэтрүүлж хүлээж авахгүй байхыг хичээх хэрэгтэй ажээ. Хүн өөртөө дайсагнасан байдлаар хандахад өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүйд хүрдэг. Таныг зовоож байгаа асуудлын мөн чанарыг олж чадвал та өөрийгөө тайвшруулж чадна. Бусад нөхцөл байдалд нууцлаг садизм болох аюултай.

Өөрийгөө болон таны эргэн тойрон байгаа хүмүүсийг хүч хэрэглэхэд бүү хүргээрэй. “Уур хилэн тань буцалж” байгаа бол зүгээр л орхиод яваад өг, дараа нь тайвшраад асуудлаа эргэж харж болно.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Bat Saihan

    Bat Saihan

    2018/10/11 at 11:18

    hahaha nowsh gj 80-90 oniihon tegwel balarsiin bnldaa

  2. Амарбат Сосор

    Амарбат Сосор

    2018/10/11 at 11:26

    Хүүхэд бол нялх буюу биеэн хамгаалж үл чадах тул түүнийг зодож яахин болох. Хүүхдийн далд мэдэрхүй мартагдаж эхлэхэд тэд гаж буруу үйлдэл хийж эхэлдэг. Тэгэхлээр тэр далд мэдрэхүйг сэрээдэг цэгийг олж цочироох утга байж болох. Энэ тэрбумаар тоологдох хүмүн дотор үүнийг судалдаг хүмүн буй болов уу.

  3. Narantuya Dashtseren hicheel zaahdaa !!!!!

  4. Unen shy

  5. Dov Tsetsgee

    Dov Tsetsgee

    2018/10/11 at 12:09

    Хуухдийн тоосыг жилд 1-2 удаа гевех хэрэгтэй. Гэхдээ зодож бгаа ч юм шиг тоглож бгаа ч юм шиг 2-ын хооронд бол хэрэггуй л дээ. Болохгуй зуйлийг нь цуглуулж байгаад насандаа мартахааргуй л гевех хэрэгтэй. Энэ нь эмээх сэтгэлийг бий болгож, тэдэнд цочроо болно.

  6. Opuuj Puuj

    Opuuj Puuj

    2018/10/11 at 14:29

    Bolio

  7. Tom Ulaanbaatar

    Tom Ulaanbaatar

    2018/10/11 at 15:28

    аавыхаа суран бүсийг хаяа хаяхан сандагаа нуухгүйээ..

  8. Guulia Altantogos

    Guulia Altantogos

    2018/10/11 at 16:40

    Хавхчин Самбуугийн Отгонбат

  9. Hatanbaatar Amgalan

    Hatanbaatar Amgalan

    2018/10/11 at 19:02

    Алган боовны амт үзэхгүйгээр аятайхан хүн болно гэж юу байхав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *