Томоохон байгууллагаас гарч өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст зориулсан 10 зөвлөгөө

2

Яагаад өөрийн хоббиг бизнес болгох хэрэггүй вэ, өөрийгөө худлаа дөвийлгөх хам шинжтэй хэрхэн тэмцэх вэ, мөн ажил хэрэгч шүүмжлэлийг худал хуурмаг бялдуучлалаас хэрхэн ялгаж салгаж ойлгох вэ?

Өнөө үед хоёр дахь ажлыг эрхлэх эсвэл томоохон корпорацаас гарч өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх нь их түгээмэл болжээ. Эдгээр хүмүүст зөвлөгөө өгөх зорилготой консалтинг компаниуд ч байгуулагдаж байна – олон  салбар, үйл ажиллагаа дундаас өөрийнхөө чадахыг нь сонгож авахад тусална. Өөрийнхөө бизнесийг эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй – харин ч эсрэгээрээ АНУ-д MIT-ийн хийсэн судалгаанаас харахад өөрийн бизнесээ эхлүүлж байгаа хүмүүсийн дундаж нас 42 байна, ажил хэрэг нь амжилттай бөгөөд өсөлттэй болох нас нь 45 гэж гарчээ.

Хэрвээ та эрхэлж байгаа ажлынхаа салбарыг эрс өөрчилж өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдсэн бол ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

1. Бүх зүйлээ яаран бүү хая

Оффист суух нь залхуутай учраас яаран ямар нэгэн сургалтын төв байгуулах хэрэггүй. Өөрт байгаа ямар чадвар, мэдлэг, мэргэжилд хөрөнгө оруулж болохыг сайтар бодоорой. HR хүн коуч болох боломжтой, PR мэргэжилтэн – хувийн брэнд бий болгоход зөвлөгөө өгч болно, санхүүч хүн – хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдлэг олгох багш болох ч боломжтой. Оффист хийдэг ажлыг өөр газар өөрийнхөө амбицийн төлөө хийж болохоор бол яах уу?

 

2. Чухам хобби л таны хоёр дахь ажил болно гэж бодох хэрэггүй

Хобби гэдэг ихэнх тохиолдолд – мөнгө олох хэрэгсэл бус харин олсон мөнгөө тааламжтайгаар үрэх арга юм. Ялгааг харж байгаа биз дээ? Танд мөнгө авчрах шинэ санаа хэрэгтэй. Ингээд бусдаас онцгой, чанартай байх тусам л мөнгө олох магадлал нэмэгдэнэ.

 

3. Санаагаа шалга

Бусдад санаагаа хэлж яриарай. Тэр дундаас та цаашдын харилцагчаа олох боломж нээгдэнэ (таны зах зээл дээр санал болгож байгаа үйлчилгээг мэргэжлийн хувьд өгч чадна гэдгийг мэддэг хүмүүс байвал сайн), тэдэнтэй санал бодлоо хуваалцана. Таны төлөвлөж байгаа ажил төрөлд тэд сонирхолтой байгаа эсэхийг асуу, хэрвээ тийм бол – тэд таны ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих болохыг нь асуугаарай. Хамгийн сонирхолтой нь – таны санаанд өгөх шүүмжлэл. Энэ бол таны хувьд үнэлшгүй хөрөнгө оруулалт болно шүү.

 

4. Өөрийгөө магтан дуулах хам шинжтэй учрахад бэлэн бай

Та одоо эрхэлж байгаа ажил төрөлдөө амжилттай, нэр хүндтэй байж болно. Хэрвээ та өөрөө бие даан зах зээлд гарч байгаа бол бүгдийг тэгээс эхлүүлэх хэрэгтэйг ойлгоорой. Энэ үед танд хэрэг болох зүйл гэвэл:

  • Харилцагчдаас ирсэн санал гомдол, талархлыг эхний өдрөөс л эхэлж цуглуул (захидал, коммент – бүгд хэрэг болно)
  • Логик сэтгэлгээгээ ажиллуул: “Би шинэ төслөө нээхдээ их санаа зовж байлаа, аливаа асуудалд удирдах байр сууринаас хандаж, компаниа ч өөрчилсөн. Гэхдээ би чадсан, ажлаа ч сайн хийсэн. Энэ удаад ч чадна гэдэгтээ итгэлтэй байна.”
  • Мэргэжилтний хувьд өөртөө итгэлтэй байгаа бол бусдын өгсөн зөвлөгөөг ашиглан өөртөө итгэл төрүүлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд мэргэжлийн аливаа түвшний үйлчилгээ авах харилцагч байдаг л юм.

 

5. Туслалцаа дэмжлэг үзүүлэх хүрээлэл бий болгоорой

Хуучин ажиллаж байсан хамт олон таныг мэргэжлийн хувьд чадвартай гэж үнэлдэг учраас таныг шинэ бизнесээ амжилттай эхлүүлж чадна гэдэгт итгэдэг. Үнэнч анд нөхөр ингэж л хэлнэ: “Чи үнэхээр зорилготой хүн юм. Чи тавьсан зорилго, хүсэлдээ хүрч чадна аа”. Гэр бүлийн гишүүд ямар ч тохиолдолд танд тусална – танд хэрэгтэй хүнтэй танилцуулна, ахуйн ямар нэгэн ажлыг өөртөө хариуцан авна.

 

6. Ажил хэрэгч шүүмжлэлийг худал хуурмаг үгнээс ялгаж салгаж сураарай

“Чи яаж хийж чаддаг юм, энд ч холбоо сүлбээ хэрэгтэй ш дээ” гэх зэрэг. Дотоод шүүлтүүрээ ажиллуул, бусдын хэлсэн атаархсан өнгө аястай үгийг өөртөө шингээх хэрэггүй. Өөрийгөө дээшлүүлэх аудио ном татаж түгжирч байхдаа сонс. Та сонсохгүй бол өөр хэн сонсох вэ?

 

7. Санхүүгийн төлөвлөгөө боловсруул

Танд санхүүгийн ямар хариуцлага ноогддог вэ? Шинэ бизнес эхлүүлж байхад эдгээр хариуцлагыг хэрхэн даван туулах гэж байна вэ (энэ үед бусдыг хөрөнгө оруулахыг хүсэх үү, яах уу?)

Том өөрчлөлтөд эртнээс бэлдэх хэрэгтэй. Магадгүй шинэ мэдлэг, тоног төхөөрөмж, материал, түрээсэнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Цааш ахихад хөрөнгө оруулах нь зайлшгүй. Энэ бүгд таны хувьд гэнэтийн бэлэг байх ёсгүйг ойлгоорой.

 

8. Бизнес-төлөвлөгөөтэй байх ёстойг бүү март

Бизнес эхлүүлэхэд хэдий хэр мөнгө хэрэгтэй, дараагийн шат хүртэл хэдий хэр мөнгө зарцуулах уу? Бизнес эхний орлогоо хэзээнээс өгөх үү? Хэрхэн өсөж дэвжих үү? Эдгээр асуултанд өөртөө үнэнчээр хариулаарай. Ганцхан удаа ч хариулахгүй, ялангуяа та хөрөнгө оруулалт татахаар шийдсэн бол шүү дээ.

 

9. Демо горимоор ажиллаад үзээрэй

Та ямар нэгэн ажил эхлүүлэхээр шийдсэн бол ажлаасаа халагдах өргөдлөө өгөх гэж бүү яар. Амралтаа ав эсвэл үндсэн ажлынхаа чөлөөт цагаар ажиллаж үзээрэй. Ингээд бизнес эрхлэгч болоод өөрийгөө сайтар сонс – хүнд хэцүү байна уу, дарамт шахалт ирж байна уу? Хобби төрүүлэхээргүй шинэ ажил хийхэд ямар санагдаж байна, байнгын ийм ажил, төлөвлөгөөтэй, бас цагт баригдаж?

 

10. Шийдвэрээ гаргасан бол дэлхийд зарлахтун

Олон нийтийн дунд зар тараа, ойр дотныхоо хүмүүст ч хэл. Одоо ухрах газаргүй болсон, ажиллаад л байж. Тун удахгүй таны анхны харилцагч ороод л ирнэ.

Хамгийн чухал нь – шатах үе гарна, сэтгэл санаагаар унах бол энүүхэнд гэдгийг ойлгоорой. Бизнес эрхлэгч болгон л үүнийг давж туулсан байдаг. Хуучин ямар нэг байгууллагад ажил хийдэг байхдаа дээрээ удирдах менежертэй, тодорхой цаг хугацаанд ямар нэгэн ажил гүйцэтгэж өгдөг байсан бол одоо “Би өөрөө – өөрийнхөө шинэ босс” гэдгийг ухаараарай.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *