Зурхайн ордны хамгийн үнэнч болон хуурамч найзууд

2

Энэ дэлхийд бүх л зүйл анх харагдаж байгаа шигээ ил тодорхой байдаггүй. Зарим хүн танд инээж, таныг магтаж байх боловч хэсэг хугацааны дараа таны араар муу хэлж, хамгийн муу муухайгаар дүгнэх нь байдаг л зүйл.

Нөгөө талаар таны дутагдалыг шууд ил тод, бүдүүлгээр хэлэх хүнтэй таарах ба энэ нь танд дутагдлаа засах боломж олгодог.

Жинхэнэ найзыг хуурамчаас хэрхэн ялгах вэ? Үүнд таны найзын зурхайн орд туслах болно.

Зурхайн ордын хамгийн сайн найз

Хонь

Хонь өөрийн ертөнцөд амьдарч, бужигнасан олны дунд орох хүсэл багатай байдаг. Тэд найз нөхдөө сонгохдоо ихээхэн өвөрмөц бөгөөд таны талаар хатуу ч гэсэн үнэнийг л хэлнэ.

Тэд аль болох нөхөрсөг байж, хэн нэгнийг гомдоохыг хүсэхгүй ч заримдаа биеэ барьж чадахгүй тохиолдол их гарна.

Гэхдээ та хоньд итгэж болох ба тэр таниас урвахгүй билээ.

Охин

Охин аливаа зүйлд маш шүүмжлэлтэй ханддаг бөгөөд юмны сайн муугийн тухай эргэцүүлэн бодож байж шийдвэр гаргадаг. Энэ чанар нь тэднийг зөв зам сонгоход нь туслах ба хүний ямар нэг буруу үйлдлийг ил хэлж, сөрөн зогсоход хүргэнэ.

Хэрвээ охиноос бодол санаагаа ил хэлэхийг хүсвэл та түүнийгээ сонсох ба энэ нь танд таалагдахгүй ч байж болох юм. Тэднийг жинхэнэ найз гэж үзэж болох та тэд таныг хувь хүний хувьд өсөж хөгжихөд тань, буруугаа засахад тань үргэлж туслах болно.

Jackie Niam / Shutterstock.com

 

Хилэнц

Олон хүн хилэнцийг маш зальтай, юмыг өөртөө ашигтай болгож чаддаг хүмүүс гэж боддог. Тэгвэл та хилэнцийн итгэлийг олж чадсан бол танд үүнээс өөр үнэнч шударга найз олдохгүй биз ээ.

Мөн хилэнц нь худалч, дүр үзүүлэгч нарыг огт үзэж чаддаггүй байна. Аргагүй гэмээр нөхцөл байдалтай байсан ч ялгаагүй. Тэд бүх л зүйлийг байгаагаар нь мэдэж авах хүсэлтэй ба гэв гэнэт илрэх байдалтай тулгарахыг үл хүснэ. Тэдний энэ шударга зангийн ачаар та ч гэсэн илүү сайн хүн болно.

Jackie Niam / Shutterstock.com

 

Нум

Та “нумыг” даруухан, эелдэг гэж боддог бол нэг их буруу бодоогүй бололтой. Тэдэнд таны өөдөөс харж байгаад бодож санаснаа ил хэлэх зүрх зориг бий.

Хэрвээ таны үйл хөдлөл буруу бол та тэднээс энэ талаар ямар нэг будаг чимэггүй үгийг сонсох болно. Тэд биеэ барихдаа муухан бөгөөд тэд уурласан эсвэл хэн нэг нь тэднийг өдөөн хатгаж байх үед ийм байх нь элбэг. Гэхдээ аз болж тэд уураа ил гаргах нь цөөхөн билээ.

Үхэр

Үхэр нь бүдүүлэг, үл хүндэтгэсэн мэт байж чадна. Тэд ямар нэг худлаа юм зохиох, аргалах дургүй шулуухан хүмүүс. Үнэнийг хэлэх хэрэгтэй бол тэд шууд л хэлэх ба үүнийг нь бусад хүн дэмжихгүй байх нь хамаагүй.

Энэ ордын хүнтэй харьцахад ихээхэн амар, түүнээс хүлээж байгаа тэр л харьцаа бий болох билээ. Үхэр бол найдвартай найз нөхөд бөгөөд тэдний тусламжтайгаар таны зан ааш ч зөв болох болно.

Jackie Niam / Shutterstock.com

 

Зурхайн ордын хамгийн хууурамч найз нар

Мэлхий

Мэлхий таныг буруу юм хийсэн ч магтаж байх ба ийм байдлаар таны сайн найз гэж итгүүлэхийг хүснэ. Гэхдээ энэ хүн таныг бусдын өмнө шүүмжилж, ганцхан мөчийн дотор таны нэр хүндийг унагаж болох юм. Энэ ордын хүмүүс маш мэдрэмтгий, шулуун зан чанар гаргах нь ховор бөгөөд гомдоосон хүнээсээ өшөө авах гэж тойруу зам олохыг хичээдэг.

Jackie Niam / Shutterstock.com

 

Загас

Загас өөрийн хоосон мөрөөдлийн ертөнцөд амьдардаг бөгөөд бусдын тухай янз бүрийн түүх зохион ярих их дуртай. Хэрвээ та тэдний нэг ийм зохиолын баатар болсон бол та удахгүй нэрд гарах биз ээ. Тэд юмыг тэр чигээр нь өөрчилж чадах учир таны бусдад харагдах дүр төрх чинь нэгмөсөн муудаж болох юм.

Мөн загас хэрүүл уруулд дургүй хүмүүс. Тэд ихэнхдээ л таньтай санал нэг байна гэх боловч дараа нь эвгүй байдлаас гарахын тулд худлаа ярих болно.

Jackie Niam / Shutterstock.com

Жинлүүр

Тэдэнд бусад хүнд таалагдаж байх нь хамгийн чухал бөгөөд хэн нэг нь түүний дургүйг хүргэж байдаг тухайгаа хэзээ ч ил гаргаж хэлэхгүй. Энэ ордын хүмүүс шийдвэр гаргахдаа тун тааруу бөгөөд тэдний энэ эргэлзсэн тээнэгэлзсэн байдал нь нэг хүний тухай янз бүрийн мэдээлэл болж түгдэг.

Энэ чанараар нь тэднийг хуурамч найз гэж үздэг ба заримдаа тэд сайн санаагаар ийм зүйл хийсэн нь ч худал зүйл гэж харагддаг байна.

Ихэр

Ихрүүд олон нүүр гаргаж чаддаг хүмүүс. Хүн болгоны өмнө сайн болох гэдэг хүсэл, олон нүүрт байдал нь тэднийг нөхцөл байдал болгоны өмнө толгой гудайлгахад хүргэдэг байна.

Тэд таны нууцыг хадгална гэх боловч удалгүй таны тухай цуу яриа тархаж эхэлнэ. Ийм учраас хүмүүс тэдэнд бараг итгэдэггүй бөгөөд тэдэнд итгэсэн нэг нь дараа нь маш их харамсах нь элбэг билээ.

Зурхайн ордын “дипломатууд”

Арслан

Хурц тод хувь хүн болохоор нь арсланг хуурамч найз гэж үзэх нь их боловч үнэндээ тэд зөвхөн олны анхаарлын төвд л байхыг хүсдэг билээ. Тэд өөртөө итгэлтэй боловч өөрийн дутагдлаа бусдын өмнө ил байлгах дургүй.

Энэ ордныхон юм нуух нь ховор бөгөөд нэлээд ил шулуун хүмүүс байдаг. Тэрээр бүгд л аз жаргалтай байгаасай гэж хүсдэг бөгөөд үүнийхээ төлөө бага зэргийн худал ярихыг байх л зүйл гэж үзнэ.

Матар

Тэд ихээхэн тооцоотой, ажил дээрээ дипломат зан чанартай хүмүүс. Бусад хүн үүнийг нь шударга шулуун хүний шинж биш гэж хардаг.

Ер нь энэ ордын хүмүүс нэлээд шударга хүмүүс байх бөгөөд сэтгэл зовох гэдгийг ядаж л мэддэг хүмүүс байна.

Jackie Niam / Shutterstock.com

Хумх

Энэ ордныхон бусдаас тасарсан хүмүүс гэж хэлж болох байх. Тэдэнд олон юм ямар ч ялгаагүй бөгөөд дүр үзүүлэх хэрэг тэдэнд бараг үгүй. Тэд хүнийг ямар байгаагаар нь хүлээж авч чаддаг ба тэд хэн таалагдаж байгаа гэж хэлж байвал энэ нь тийм л гэсэн үг.

Энэ ордын хүмүүс хүний сонсох гэж хүсэх янз бүрийн худал яриа зохиох гэж цаг үрдэггүй байна. Тэднийг хүмүүс нэг бол хайрладаг, үгүй бол тоодоггүй ба хумхынхан нийгмийн ямар нэг дэг журамд баригдахдаа муу хүмүүс билээ.

50
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *