Суга орчмын өөхийг хэрхэн арилгах вэ? Асуудалтай хэсэгт тохирох шилдэг дасгалууд

1

Суганы орчимд өөх ихээр хуримтлагдах ба үүнийг үгүй болгох нь ихээхэн хэцүү зүйлийн нэг. Үүнийг тусгай дасгалын тусламжтайгаар арилгаж болно.

“Суганы дасгал” гэхээр олон хүний хувьд их л сонин санагдаж болох юм. Гэхдээ хүмүүсийг сайн ажиглах юм бол тэдний суга орчмоор ихээхэн хэмжээний өөх хуралдсан байхыг олж харж магадгүй бөгөөд энэ нь хүний гоо сайхныг гутаадаг нэг зүйл билээ. Ийм өөхтэй бүсгүйчүүд зовж, олон хувцаснаас татгалзах хэрэгтэй болно. Дан ганц хоолны дэглэм бариад энэ бэрхшээлийг шийдэж чадахгүй билээ.

Гарны гоо сайханд зориулсан гэрийн фитнесс

Бүтэн сарын тэвчээртэй бэлтгэлийн дараа та дээрх бэрхшээлийг мартах ба хэдхэн сарын дараа энэ өөх ул мөргүй алга болох билээ.

Гэрийн нөхцөлд хийх суганы дасгал

Хэрэгтэй зүйл:

  • Резинэн бөмбөг, диаметр нь 35 см-ээс ихгүй (хүндрүүлсэн бөмбөг нэг их сайн биш)
  • Чанартай алчуур
  • Буйдангийн дэр болон бусад зөөлөн дэртэй адилтгах эд

Эхлээд биеэ халаах хэрэгтэй.

Эхний таван минутын турш та өрөөгөө тойрон хурдан алхана. Өвдгөө аль болох өргөж алхаарай. Хөлс гаргах нь чухал.

Дараа нь гараа цээжний урд савах ба гараа хоорондоо хүрэх үед нуруу аль болох боломжит хэмжээгээр хотойсон байна. Энэхүү савалтын тоо нь 30-50 байхад хангалттай.

Ийм байдлаар та биеэ, булчингаа дасгалд бэлдэх бөгөөд одоо таны бие үндсэн дасгалаа хийхэд бэлэн болжээ.

Нэгдүгээр дасгал: Бөмбөгийг гурван байрлалаар шахах

Нуруу тэгш байдлаар зогсоно. Бөмбөгөө гартаа барих ба гарын алгаар бөмбөгийг шахаж гараа толгойн дээр өргөнө.

Таны нуруу тэгш байхад анхаарах ба мөрөө бас тэгшээр нь байлгаж дээш чих рүү чиглэхгүй байх ёстой юм шүү. Цээжний болон гарын булчин л чангарах ёстой. Ийм байдлаар хагас минут хөдөлгөөнгүй шах.

Одоо бөмбөг барьж буй гараа буулгана. Гар шалтай параллель болох үед дахин алгаараа бөмбөгөө шахаж хагас минут болно.

Дараа нь гараа буулгаж гуяны орчимд авчраад дахиад шахна.

Энэ бүгдийг бүтнээр нь таван удаа давтах ба энэ үед амьсгаа тань жигд байх хэрэгтэй.

Хоёрдугаар дасгал: Алчуур сунгах

Хоёр гараараа алчуурын захаас буюу хагас метрийн зайтай хэсгээс нь барь. Одоо гар болон цээжний булчингаа ажиллуулж мөрөө түгжинэ.

Ийм байдлаар 30 секундээс 1 минут хүртэл хугацаагаар барих бөгөөд дараа нь 20 секунд орчим амарна.

Дасгал хийх тоо ойролцоогоор дөрвөн удаа.

3-р дасгал: Алчуураа толгой дээрээ татаж сунгах

Гар өмнөх дасгал шиг байрлалтай байх бөгөөд толгойн ард байх ёстой.

Одоо алчуураа сунгаж татах ба аль болох их хүч гаргаарай. Таны цээжний дээд хэсгийн булчин ачаалал авна.

Минутын турш ийм байдлаар байх ба хэсэг амраад дахин хийх байдлаар таван удаа давтана.

Дөрөвдүгээр дасгал: Дэртэй планк

Дэрээ газар тавьж, гарын алга мөрний орчимд байж, цээжний булчинд ачаалал өгч планк байдлаар 1 минут болно.

Энэ дасгалыг таван удаа хийнэ.

Эдгээр дасгалыг та өдөр тутам хийдэг дасгал дээрээ нэмж хийгээрэй.

6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *