Энэ эмийг мартах цаг нэгэнт болжээ… Дэлхийн 42 улс оронд анальгинийг хориглосон!

2

Анальгин – өвчин намдаах үйлчилгээтэй олноо гайхагдсан эм. Хямдхан, хүртээмжтэй – худалдан авах үндсэн шалгуур нь. Харин орчин үеийн судалгааны үр дүнгээс харахад уг эм хортой бөгөөд засрашгүй үр дагаварт хүргэж болохыг баталжээ.

Анальгин ууж болох уу?

Анальгин халуун бууруулна, гэхдээ эрүүл мэндэд хор хүргэж. Үрэвслийн эсрэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, үрэвсэл дарах өөр бусад илүү үйлчилгээтэй эмнүүд их байгааг мартаж болохгүй.

Анальгин – мансууруулах үйлчилгээгүй анальгетик. Өвчин намдаах үйлчилгээ нь сэтгэл зүйд гаж нөлөө үзүүлэхгүйгээр үйлчилдэг. Өвчин намдаах чадал нь мансууруулах бусад төрлийн эмээс харьцангуй бага. Хүнд бэртэл, түлэгдэлт, мэс заслын дараах өвчнийг дарах чадалгүй. Дунд зэргийн өвчин дарах зорилгоор л ууна: шүд, чих, сарын тэмдгийн болон өөр бусад хөнгөн чанарын өвчинд.

Эмийн олон улсын нэршил – Metamizol natrii, Metamizole sodium. Эмийн үйлдвэрүүд уг бодистой олон төрлийн өвчин намдаах эм үйлдвэрлэж байна. “Баралгин”, “Девалжин”, “Спаздолзин”, “Торалгин”, “Нобол”, “Илвагин” – алдартай анальгин нуугдаж байгаа эмүүд.

Шахмал, тарианы шингэн, лаа хэлбэрээр зарагддаг. Тун нь – 50-500 мл. Анальгин хэрэглэхээс өмнө заавартай нь зайлшгүй танилцах хэрэгтэй, ялангуяа гаж нөлөө хэсгийг анхааралтай уншаарай.

Эцэг эхчүүд хүүхдэд анальгин өгч болох уу гэж байнга асуудаг. Эрс татгалзана! Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анальгины хэрэглээнээс татгалзахыг шаардаж байгаа. 12 нас хүртэлх бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хэрэглэхгүй байх заалттай эм юм.

Анальгин удаан хугацаанд уусан өвчтөн цусны аюултай өвчин тусах эрсдэлтэй – агранулоцитоз. Тусгай лейкоцитын хэмжээ эрс буурч бие махбодь нян, мөөгөнцрийн эсрэг тэмцэх чадлаа алддаг. Үр дагавар нь – архаг үрэвсэлт өвчин тусна. Үүнээс гадна харшил, эмийн шоконд ордог байна. Анальгины байнгын хэрэглээ нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж цусны даралт багасахад нөлөөлнө.

Анальгиныг өөр бусад төрлийн эмтэй хослуулан хэрэглэхэд тухайн эмийн үйлчилгээг бууруулахад хүргэдэг. Хослуулж хэрэглэх боломжтой эмийн хувьд гэвэл «Темпалгин», «Пенталгин», «Спазмалгон», «Седалгин-нео» зэрэг болно.

Анальгин нь бусад эмийн адил өвчин анагаахгүй. Зөвхөн зайлшгүй тохиолдолд л нэг удаагийн шинж тэмдэг дарах зорилгоор ууна. Удаан хугацаанд хэрэглэх тохиолдолд өвчний шинж тэмдгийг хуурамчаар дарж онош тавихад хүндрэл учруулдаг байна. Магадгүй өөр шинэ өвчний эх сурвалж болохыг ч үгүйсгэхгүй.

Өвчин намдаах шилдэг арга – эмчид үзүүлэх!

4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khenchbish Badmaavanchin

    Khenchbish Badmaavanchin

    2018/01/19 at 17:43

    Adiyasuren Batmunkh

  2. Khenchbish Badmaavanchin

    Khenchbish Badmaavanchin

    2018/01/19 at 17:43

    Adiyasuren Batmunkh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *