Автомашинтай хүн бүрт хэрэг болох 2017 оны шилдэг 10 төхөөрөмж. Тухтай бас аюулгүй аяллын баталгаа

0

Автомашин – тээврийн хэрэгсэл төдийгүй арчилгаа шаардах гэр бүлийн хайртай зүйлсийн маань нэг. Хэдий хэр арчилна төдий чинээ танд удаан үйлчилнэ. Хөгжил нэг газраа зогсдоггүй учраас жил болгон л аюулгүй, тав тухтай аялал хийхэд зориулагдсан төхөөрөмжүүд гарч ирж байна. Ялангуяа машин нь нилээдгүй хуучирсан хүмүүст илүү хэрэгтэй байх болов уу? Өөрийн машинаа илүү орчин үеийн автоматжуулагдсан болохыг хүмүүс хүсэх нь гарцаагүй.

Дэлхийн автомашины мэргэжилтнүүд автомашинд нэн хэрэгтэй топ гажетуудыг үнэлжээ. Үнэлгээг бид та бүхэндээ танилцуулахаар бэлдсэн юм, зарим нэг нь манай дэлгүүрүүдэд зарагдаж байгаа ч харагдсан.

1. Ухаалаг хаалт

Маш хэрэгтэй төгс шийдэл болсон юм. Бүх жолооч нарт санал болгож байна, ялангуяа харааны шил, линз зүүдэг жолооч нарт. Уг оптик хэрэгсэл нь өөдөөс ирэх машины гэрэл, нарны хурц гэрэл зэргээс 100% хамгаална.

Суурилуулахад ч хялбар, бүх төрлийн машинд тохирно. Хоёр ч шүүлтүүртэй – өдрийн болон шөнийн, тохиргоог гараар буулгаж, өргөж тогтооход л хангалттай.

 

2. Автосканер

Маш хэрэгтэй эд, харамсалтай нь 2007 оноос хойш гарсан орчин үеийн автомашинд л тохирно. Энэхүү адаптер нь машиныг оношлоод гар утсанд үр дүнг нь гаргадаг. Гажет нь хянах компьютерийн алдааг гаргаж датчикуудын үзүүлэлтийг үндэслэн машины одоогийн байдлыг илэрхийлдэг байна.

Ямар сонголт хийхийг заахаас гадна яагаад тухайн өнгөөр асаж байгааг тайлбарлаж өгнө, энэ нь шинэ жолооч нарт маш хэрэгтэй гэж үзжээ. Мөн шатахуунаа хэрхэн хэмнэх, ээлжит оношилгоонд хэрхэн бэлдэхийг зааварчилна.

 

3. Борооны эсрэг хамгаалалт

Энэ бол ямар нэгэн программ, төхөөрөмж биш гэхдээ нано технологи ашиглан хийсэн тул гажетад оруулсан байна. Борооны улиралд жолооч нарт аюулгүй жолоо барихын тулд германчууд зохион бүтээжээ.

Нэг удаа л уг бодисоор машиныхаа шилийг арчихад хэдэн сараар үзэгдэх орчин муу гэдэг зүйлийг мартана. Хэзээ дахиж арчих нь орох борооны давтамж, хэмжээнээс хамаарах ажээ. Бороо, цас, тоос шороо, шавьж хорхой гээд шилэн дээр наалдах зүйл их шүү дээ.

 

4. Алкотестер/Согтуурлын түвшин хэмжигч

Алкотестертэй учирч үзээгүй жолооч байхгүй болов уу, гэхдээ цагдаа нарын гарт байгааг л харсан уу? Тиймээс ийм нэг туслахтай болсон нь дээр, үнэ нь ч боломжийн. Тестер байхад өөрийгөө хянаж болно, жишээ нь уусан архи хүний биеэс харилцан адилгүй хугацаагаар гардгийг мартаж болохгүй. Бас хахууль гэдэг асуудал хурцаар яригддаг улс оронд өөрийгөө зөвтгөх тестертэй явж байхад илүүдэхгүй.

 

5. Автобафер

Манайх шиг замтай улсын жолооч нарт маш хэрэгтэй зүйл. Гайхалтай нь уг төхөөрөмжийг германчууд зохион бүтээсэн. Уг төхөөрөмж пүрш дээр тогтоогдож амортизаторыг хамгаална. Эргэлт, доргилтын үед машины эд ангийн эвдрэх эрсдэлийг бууруулах зорилготой. Хамгийн чанартай автобаферт Mercedes-Benz-ийн конструктор байсан Марк Шлезингерийнх тооцогдоно.

 

6. Шингэн шил

Энэ гайхалтай зүйл зах зээл дээр гараад удаагүй байгаа. Багагүй машин угаалгын газраа хаалгасан япончууд зохион бүтээжээ. Шингэн шилний суурь нь диоксид кремнигээр баяжуулсан полимер хальс байх бөгөөд энэ нь зурааснаас хамгаалах, шилний өнгийг сэргээж өгөх үүрэгтэй. Уг хамгаалалт 1 жилийн хугацаатай. Наалтыг автомашины үзэсгэлэн дээр тавигдсан машины шилэнд наадаг байна.

 

7. Тогтоогч

Соронзон тогтоогч гар утас, таблет зэрэгт тохирно. Загварлаг тогтоогч маш бага зай эзэлнэ гэхдээ утсыг унагаахгүй хэмжээнд соронзодно. Бас хаашаа ч эргүүлэх боломжтой.

Тогтоосон утсыг зөвхөн ярих зорилгоор биш мөн видео бүртгэгч, зам заагч байдлаар ашиглах боломжтой болно. Маш хэрэгтэй эд дээ, утас нүдэнд ил учраас утсаа хайж анхаарал сарнихгүй.

 

8. Толин видео бичигч

Маш хэрэгтэй зүйл! Толинд 1920×1080 пикселийн Full HD формат бүхий өндөр чанартай камер суулгасан. Энгийнээс ялгагдах зүйлгүй гэж хэлж болно, харин харагдахдаа яг л толь шиг. Тиймээс хулгайд юмаа алдана гэж айлтгүй. Зогсоол дээр зогсож байхдаа ч бичсээр байгаа нь бүр ч ашигтай зүйл.

 

9. Нуруу дэмжигч

Машинаар явна гэдэг өдөржингөө зах дээр зогсохтой адилгүй. Суугаа амьдралын хэв маяг нь нурууны олон төрлийн өвчлөлд хүргэдэг. Хэрвээ жолооны ард удаан хугацаагаар суудаг бол нуруу дэмжигч авч тавиарай.

Суудалдаа хийхэд амархан, нурууны байрлалыг зөв дэмжиж өгөх зорилготой. Үр дүн: урт замд явах, зам бөглөрөхөд нуруунд маш эвтэйхэн, нуруу ядрахгүй тул та замд бүх анхаарлаа хандуулж чадна.

 

10. Салон хамгаалагч

Маш хэрэгтэй бөгөөд ашигтай бодис, ялангуяа салон нь даавуун бол үүн шиг хэрэгтэй зүйл үгүй. Уг бодисыг суудал зэрэг газартаа түрхсэн байхад ариун цэврийг бүрэн сахиж болно. Санаандгүй юм асгалаа гэхэд суудлын бүрээсэнд шингэхгүй, дусал болоод л гадаргуу дээр нь тогтоно. Дуслыг цаасан алчууранд шингээж авах эсвэл гараараа сэгсрэхэд л хангалттай.

Жолоогоо тав тухтай, аюулгүй барихыг зөвлөж байна. Хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *