Гэнэт нэг өдөр дэлхий дээрх бүх мөнгө алга болчихвол эдгээр 12 зүйл бидний амьдралд тохиолдоно! Ийм байдаг бол гоё ч юм уу?

3

Түүх судлаачид МЭӨ 5000 оны үед анх метал эд зүйлийг мөнгө болгон ашигладаг байсан гэж үздэг байна. Тэр үеэс хойш одоог хүртэлх хугацаанд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн билээ. Хүн төрөлхтөн зоосон мөнгө, цаасан мөнгө, дебит болон кредит картууд, бас онлайн валютыг зохион бүтээсэн. Бид мөнгөний эргэн тойронд амьдарч, мөнгө бидний амьдралыг хянах болсон. Энэ нь хэрэв дэлхий дээрх бүх мөнгө байхгүй болчихвол, бид гарах үр дагавартай нь шууд нүүр тулгарахаас өөр аргагүй болно гэсэн үг юм.

Бид та бүхэнд мөнгө нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа болон бүх мөнгө байхгүй болчихвол ямар 12 үр дагавар гарахыг сонирхуулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

1. Гэр бүл салалт багасна

Судалгаагаар салалтын гол учир шалтгаан нь мөнгөтэй холбоотой асуудал байдгийг олж тогтоосон байна. Хэрэв мөнгө байхгүй болох юм бол, мөнгөтэй холбоотой бүх стрессүүд дагаад байхгүй болно гэсэн үг юм. Ингэснээр гэр бүл салалтын тоо нэмэгдэхээс сэргийлж чадна.

 

2. Дайн багасч, энх тайван тогтоно

Зарим алдартай дайн тулаанууд мөнгө, эд баялгийг хяналтандаа авах сэдлээс үүдсэн байдаг. Улс үндэстнүүд мөнгийг хяналтандаа байлгаж, энэ зорилгодоо хүрэхийн тулд нэг нэгэнтэйгээ дайтах шаардлагатай болсон.

Мөнгө байхгүй бол дайн тулаан гарах шаардлагагүй. Жишээ нь бид дахин хэзээ ч Америкийн хувьсгалын дайн шиг зүйлийг олж харахгүй байх.

© Vikings / Ashford Studios

 

3. Орон гэргүй хүмүүс гэж байхгүй

Зарим хүмүүс орон гэртэй байх нь бүх нийтийн тэгш эрхийн асуудал гэж үздэг. Хэдий тийм боловч, бид нийгэмд одоог хүртэл байр түрээслэх мөнгө нэмэгдсээр байгааг харж байгаа бөгөөд хэрэв мөнгө байхгүй болчихвол, магадгүй орон гэргүй хүмүүс гэж байхгүй болох биз ээ.

Хэрэв мөнгө байхгүй болох юм бол, хэн ч байшин худалдаж авах эсвэл түрээслэх шаардлагагүй болно. Эцэст нь үнэгүй болно гэсэн үг. Хүн бүр амьдрах газартай болох боломжтой.

© The Pursuit of Happyness / Relativity Media

 

4. Материализм багасна

Олон хүн материализмыг мөнгөнд дурлахтай ижил зүйл гэж ойлгодог. Энэ бодлын хувьд, хэрэв мөнгө байхгүй болох юм бол, материализм ч гэсэн дуусгавар болно гэдэгт итгэлтэй байна.

© Gossip Girl / Warner Bros

 

5. Тансаг байдал байхгүй болно

Тансаг бүтээгдэхүүн болон баян чинээлэг амьдралын хэв маяг, сүүлийн үеийн технологи эсвэл их мөнгө зарцуулж, аялал зугаалгаар явах байдал үлэмж буурна. Ухаангүй, мөнгийг энд тэндгүй цацдаг хүмүүс ч дагаад багасна.

© The Great Gatsby / Village Roadshow Pictures

 

6. Бараа бүтээгдэхүүний худалдаа наймаа хийх арга зам тодорхойгүй болно

Мөнгө гэдэг зүйл байхгүй болох юм бол, энэ нь худалдаа арилжаанд шууд нөлөөлнө. Хүмүүс өөрийн эд зүйлээ өөр хүнд байгаа эд зүйлээр солино. Хэдий тийм ч гэлээ, хүмүүс хэзээ ч шударгаар худалдаа арилжаа хийж чадахгүй байх. Ер нь бол худалдаа арилжааны салбар асар их хэл ам дагуулах нь дамжиггүй.

© Bryan Burgos / Unsplash © depositphotos.com

 

7. Бидний мэдэх онлайн худалдаа дуусгавар болно

Онлайн худалдаа тогтмол өсч байгаа. Гэхдээ мөнгө байхгүй болчихвол, онлайн худалдаа зогсонги болох нь ойлгомжтой. Хүмүүс онлайнаар эд зүйл худалдаж авч чадахгүй.

© depositphotos.com

 

8. Ажил эрхлэлтийн өөрчлөлтүүд

Хэрэв мөнгө байхгүй болчихвол, бид ажил эрхлэлттэй холбоотой 2 боломжит дүр зургийг харна. Хүмүүс ажил руугаа аз жаргалтай явах байх, яагаад гэвэл тэд ахиухан мөнгөтэй болохын тулд илүү цагаар хичээнгүйлэн ажиллах шаардлагагүй, эсвэл хүмүүс мөнгөтэй холбоотой зорилгогүй болох учраас ажил руугаа явахгүй байх.

© The Devil Wears Prada / Fox 2000 Pictures © TED 2 / Media Rights Capital

 

9. Нөөц амархан дуусна

Хэрэв мөнгөөр эд зүйл худалдаж авахаа болих юм бол, нөөц тэр дорхноо дуусах болно. Нөөцийн хомсдолд орно.

© depositphotos.com © Shutterstock

 

10. Дэлхийн харилцаа холбоо багасна

Мөнгө байхгүй болно гэдэг нь улс орнуудын хоорондын худалдааны зөвшилцөл үгүй болно гэсэн үг бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлнө. Европын Холбоо болон бусад байгууллагууд үүнээс болж асуудалтай нүүр тулгарна. Улс орнууд хилээ чангатгаж, хүмүүс гадаад руу хилийн дээс алхахад хүндрэл үүснэ.

© depositphotos.com

 

11. Ядуу буурай болон хөгжилтэй улсуудын хоорондох ялгаа гэж байхгүй болно

Хэрэв энэ дэлхий дээр мөнгө гэж байхаа болих юм бол, энэ төрлийн ялгаа гэж байхгүй болно. Улс орнууд бүх зүйлийг харилцан тэгш эдэлж, ерөнхийдөө тэгш эрхийг хангасан харилцааг чухалчилна.

 

12. Авлига болон хээл хахууль буурна

Мөнгө байхгүй болсноор ажил мэргэжилтэй холбоотой авлига, хээл хахуулийн асуудал буурна. Мөнгөөр тооцоо хийхээ болих учраас, баян болох гэж хүсэх хүний тоо үлэмж багасна. Ажилчид өөрсдийнхөө хөдөлмөрийг тэр болгон мөлжүүлэхийг хүсэхгүй.

Энэ үзэгдэл мөн дэлхийн улс төрд шууд нөлөө үзүүлнэ. Бид мөнгө угаах зүйлийг дахин харахгүй байх.

© depositphotos.com

Хэрэв мөнгө байхгүй болох юм бол, бас нийгэм мөнгийг хэрэглэхээ больчихвол маш олон өөрчлөлт гарахаар байна. Эдгээр үр дагавруудыг хараад та юу гэж бодож байна? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.  

9
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *