Хүссэн зорилгодоо хүрч, баян болоход юу саад болж байна вэ?

1

Асуудлыг ухаарч дараах зөвлөмжийн дагуу ирээдүйгээ өөрчлөөрэй!

Таны алдаа юунд оршино вэ?

Тодорхой зүйл авахаар дэлгүүр ороод тэс өөр зүйл худалдан авч үзсэн хүн бидний дунд багагүй бий. Энэ мэт гэнэтийн худалдан авалт түр зуурын л баяр баясал авчирна, элдэв төвөг болохгүй мэт санагдана. Чухам ийм л зүйл таны түрийвчийг хоосолж байгааг та ухаарах цаг болсон.

Тухайн цаг хугацаанд цорын ганц зөв шийдвэр гэж үзээд бид алсын хараагүй шийдвэр гаргах хандлагатай болохыг судалгаагаар тогтоожээ. Түр зуурын зугаа цэнгэл нь биднийг ямар асуудалд хүргэж болохыг тунгаан боддоггүй, ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг ч бодохгүй. Жишээ нь: богино хугацааны амралтанд маш их мөнгө зарцуулдаг хүн өндөр насандаа зарцуулах хуримтлалгүй байх жишээтэй. Эдийн засагчид үүнийг цаг зуурын зугаа гэж үзэж байна.

Гэхдээ бас сайхан мэдээ бий. “Сүүлийн зуун мянган жилийн хөгжлийн үр дүнд хүний тархины тодорхой хэсэг ирээдүйн үйл явдлыг урьдчилан таах тал дээр багагүй хөгжсөн” гэж нейробилогч мэргэжилтэн батлаж байна. Тийм ч учраас хүмүүс үхлийн дараах амьдралын тухай ярьж байгаа юм гэж тэрээр тайлбарласан байна.

 

Ирээдүйд нөлөөлөхгүй шийдвэрээс хэрхэн зайлсхийх вэ?

Хэрвээ та өөрийн бизнесийг босгож тодорхой зорилгод хүрэхээр яваа бол алсын хараатай шийдвэр гаргах дадалтай болох ёстой.

 

1. Өөрийн сонирхлыг өөрийн хүслээс дээгүүр тавь

Санхүүгийн шинжээч нар огцом худалдан авалтаас аврагдах нэгэн энгийн гэхдээ маш үр дүнтэй аргыг санал болгожээ. Өөртөө хоёр асуулт тавих хэрэгтэй:

  1. Танд энэ үнэхээр хэрэгтэй юу?
  2. Би үүнд үнэхээр дуртай юу?

Хэрвээ үгүйсгэсэн хариулт өгсөн бол түр зуурын хүслээ умартаад жинхэнэ утгаараа өөрийн сонирхсон зүйлийг хайж эхэлнэ үү. Өөрт хэрэггүй зүйлд мөнгө үрснээр өөрийн сонирхсон зүйлээ авах мөнгөгүй хоцорно, ингээд та баяр баясал өөртөө авчирч чадахгүй.

Жишээ нь: та аялах мөрөөдөлтэй, тиймээс мөнгөө үнэтэй хувцас авах эсвэл ресторанд хооллоход зарцуулаад байх хэрэггүй. Аливаа том төлөвлөгөө ухаангүй зарлага гаргахаас хамгаалдаг.

 

2. Санаж яваарай: одоо бага үрэх тусам ирээдүйд төдий чинээ хуримтлал үүссэн байна

Туршилтанд оролцож байгаа хүмүүст долоо хоногийн хоолны цэснээс сонгохыг санал болгожээ: нэг бол жимс эсвэл шоколад. Туршилтанд оролцогчдын 74% нь илүү эрүүл хоолыг сонгосон, өөрөөр хэлбэл жимсийг. Тэднээс яг одоо юу идмээр байна гэж асуухад 70% нь шоколад идмээр байна гэж хариулжээ.

Шагнал хэдий хэр их байна төдий чинээ таны сонголт ухамсартай байна. Судлаачийн үзэж байгаагаар, тухайн үед нэг дөрвөлжин шоколад идэх үү эсвэл дараагийн долоо хоногт хоёр дөрвөлжин шоколад идэх үү гэж асуухад ихэнх хүмүүс эхний хувилбарыг сонгоно гэжээ.

Тархийг яаж хуурч чадаж байна үүнийхээ хэмжээгээр та зөв сонголт хийж чадна.

Шийдвэр гаргахад нэг л эргэлзээ төрөөд байвал яарах хэрэггүй. Хэдэн өдөр, долоо хоногоор хүлээ, энэ хооронд асуудлыг дүгнэж цэгнэ.

 

3. Эвдэж болохооргүй амлалт өөртөө өг

Хэрвээ өөрийгөө барьж чадахгүй байвал Гомерийн яруу найргийн алдартай баатрыг санаарай. Чангаар дуугарах дохионд ховстуулахгүйн тулд Одиссей цэргүүддээ өөрсдийгөө хүлж, ямар ч нөхцөлд тайлахгүй байхыг даалгадаг.

Бүх зүйлд ингэж ханд: эцсийн хугацаанд хүргэхээс авахуулаад тамхинаас гарч эрүүл хоолны дэглэм баримтлах хүртэл. Туршилтанд орсон хоёр бүлэг эрүүл хоол идэхээр амласан. Эхнийх нь амлалтаасаа буцвал ажлаасаа шагнал урамшуулал авахгүй байхаар тохирсон. Хоёр дахь бүлэг – энэ саналаас татгалзаад эрүүл хоолны дэглэмийг дуртай дургүй баримталсан.

Ухамсартайгаар өөртөө хориг тавих эсвэл амлалт өгснөөр мөнгөө дэмий зүйлд үрэхээ үнэхээр больж эхэлнэ. Жишээ нь, спорт зааланд очихоор эрх худалдаж авсан бол та явахаас өөр аргагүй болно, яагаад гэвэл зарцуулсан мөнгө чинь хайран санагдана биз дээ?

 

4. Таныг дэмжих тэр хүнийг ол

Хэрвээ танд Одиссейн арга барил таалагдахгүй байвал тань шиг зорилт тавьсан хэн нэгнийг олоорой. Бие биенээ дэмжсэнээр хоёулаа асуудлынхаа ард гарч чадна. Эсвэл таныг зөв чиглүүлэх чадалтай зөвлөгч олж авна.

Ганцаараа шийдвэр гаргахад маш түгшүүртэй байдаг. Эцэс сүүлдээ өөрийгөө бодлогогүй шийдвэр гаргасан мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Тиймээс нөхцөл байдлыг хөндлөнгөөс харж зөвлөгөө өгөх хүн танд хэрэгтэй.

 

5. Санхүүгийн аюулгүйн дэр бий болго

Өөрийн гэсэн орон байртай болохыг мөрөөддөг гэж бодъё. Удаан хугацааны хувьд бол энэ ашигтай хөрөнгө оруулалт. Гэхдээ таны орлого ипотекийн зээл авахаар хэмжээнд биш бол сайтар бодох хэрэг гарна. Та худалдан авалт хийхээсээ хэсэгтээ татгалзах болов уу.

Зарим нэг хүмүүс нэмэлт зардлыг тооцдоггүй, жишээ нь засвар, ахуйн хэрэглээний бараа зэрэг. Тиймээс өр тавихаасаа хэдэн арван жилийн өмнөөс хар өдөрт зориулсан хуримтлал бий болго.

9
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lun Bld

    Lun Bld

    2017/11/09 at 13:33

    Xa xa xa

  2. Осоржин Будмаа

    Осоржин Будмаа

    2017/11/10 at 21:39

    Б Б. Гэгээнээ

  3. Mrs marie

    2018/05/12 at 10:32

    Энэ бол миний тухай бодит амьдрал, миний тухай бодит амьдрал, насан тайлагийн эмнэлэгийн Раж, миний бөөрний нэгийг өгч, надад шилжүүлэн суулгахаас хэдхэн хоногийн өмнө 190,000,00 долларын мөнгөн төлбөрийг төлсөн Би ядуу зүдүү байсан, хоол идэхэд хэцүү байсан, би эмч Раж түүнийг бинонд өгснөөр хэрхэн яаж сонирхсоныг нь мэддэг,
    түүнийг шүүхэд өгч, гэрчлэлээ ирүүлээд би и-мэйлээ ([email protected]) цахим шуудангаар хуулж, 3 цаг хүрэхгүй хугацаагаар цахим шуудангаар илгээсэн. Шаардлагатай бүх гэрээнүүд, хэдхэн өдрийн дараа би хоёр тал тохиролцсоны дагуу төлбөрөө төлж, мэс засал хийлгэж, мэс засал хийлгэж, өвчтөнийг ямар нэг асуудалгүйгээр аврахын тулд ажиллаж байсан, би тэнцвэрийн мөнгө олж авсан, одоо би санхүүгийн хувьд шийдэгдэж, Эмнэлэгтэй холбоо бариарай ([email protected])
    Миний санхүүгийн асуудал амьдрал дээр дуусч, одоо аз жаргалтай амьдарч байна. ЭЗЭНээс эмээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *