Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд

1

Хэдэн арван жилийн өмнө бол компьютерийн вирус гэгч нь бодит аюул бус цуу яриа төдий байлаа. Гэвч одоо байдал өөр болсон. Одоо үед хорт програмууд /вирус гэж нэрлэж заншсан/ төрийн байгууллагаас эхлээд олон улсын томоохон корпорациуд, жижиг бизнес эрхлэгчид, интернэт хэрэглэгчдэд асар их аюул занал учруулж байна.

Туршлагатай хакер, сонирхогчид, заримдаа хүүхдийн зохиосон компьютерийн вирусүүд бол өөрийгөө хувилж бусад програм, файл, хатуу дискний ачаалах хэсэгт нэвтэрч ордог хөнөөлт програмууд юм.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 22

Вирусууд гэмтсэн хостыг ашиглан халдах хэд хэдэн төрлийн үйлдэлтэй. Хатуу дискний зайг “идэж”, системийн бусад нөөцийг ашиглан, нууц мэдээлэлд нэвтэрч, өгөгдлийн бүтцийг эвдэх, хэрэглэгчийн дэлгэц дээр улс төрийн болон хошин мэдэгдэл гаргах, спам тараах, өөрийн кэйлоггер суулгах гэх мэтчилэн олон үйлдэл хийнэ.

Учруулах хор хохирлыг нь дэлгэрэнгүй дурдах шаардлагагүй. Мэдээлэлд нэвтэрнэ гэдэг нь зэвсэглэсэн гэсэн үг шүү дээ. Ингээд компьютерийн вирусын талаарх 25 баримтыг дараах байдлаар жагсаан танилцуулж байна.

Вирусын дайралтад өртөх эрсдэлгүй хүн гэж үгүй, антивирусын сайн програмтай байсан ч ялгаагүй. Иймд илүү ихийг мэдэх тусам танд төдий чинээ тустай байх болно.

25. Хамгийн анхны компьютерийн вирус нь интернэт дэлгэрэхээс өмнө 1970-аад онд ашиглагдаж байсан ARPANET компьютерийн сүлжээнээс илэрсэн Creeper. Энэ бол өөрөө зөөгддөг туршилтын програм байсан бөгөөд 1971 онд BBN Technologies компанийн ажилтан Боб Томас бичжээ.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 3

24. Одоогийн байдлаар 3 төрлийн компьютерийн хөнөөлт програм байгаа нь: вирус, өт, троян /”Тройн морь”/ юм. Хоорондоо ялгаатай тал бий боловч ижил команд дээр хийгдэнэ.

23. Компьютерийн вирус зохиогчид нь ерөнхийдөө 14-25 насны залуус байна. Одоохондоо цөөн тооны эмэгтэйчүүд мэдэгдээд байгаа.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 4

22. Вирус зохиогчдын бараг 70% нь гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэлүүдэд гэрээгээр ажилладаг.

Internet Theft Concept

21. Макровирус буюу Melissa сүлжээний өт /1999 оны 3 сар/ маш хүчтэй вирус байсан тул Microsoft зэрэг томоохон компаниуд эдгээр вирусыг бүрэн устгатал цахим шуудангийн системээ унтрааж байжээ. Melissa вирус тархалтын хурдаараа дээд амжилт тогтоосон байдаг.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 6

20. Компьютерийн сүлжээ үүсэхээс өмнө зөөгч төхөөрөмжүүд буюу дискээр ихэнх вирус дамждаг байв. Компьютер гарснаас хойш хэрэглэгчид мэдээлэл, програмаа дискэн дээр бичиж зөөх болсон.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 7

19. Тагнуулын албаны мэдээлэлд бичсэнээр бол Microsoft ба Consumer Reports, АНУ-ын гэртээ компьютертой хэрэглэгчдийн 40% нь компьютерийн вируст өртдөг байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 8

18. Amazon.com вирусын дайралтад хамгийн их өртдөг хохирогч. Түүний араас Apple, eBay орно.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 24

17. Компьютерийн вируст дайрагдах өндөр эрсдлээрээ АНУ тэргүүлнэ. Дараа нь Орос орж байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 9

16. Гэвч АНУ-ын нутаг дэвсгэрт компьютерийн вирус бичих нь хууль бус үйлдэлд тооцогдохгүй. Харин зарим улс орнууд кибер гэмт хэргийн тухай хуулийн төсөл боловсруулж эхлээд байгаа юм.
Германд, тухайлбал, компьютерийн вирус тараах нь хориотой. Финляндад саяхнаас эхэлж компьютерийн вирус бичихийг хуулиар хориглосон.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 10

15. Компьютерийн вирус болон хакеруудын тоо эрчимтэй өсөж байгаагаас цахим гэмт хэргийн шинэ төрлүүд бий болсоор байна. Кибер гэмт хэрэг нь кибер-терроризм, кибер дайн, кибер сүрдүүлэг зэргээр хүрээгээ тэлэх болжээ.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 11

14. Одоо үед 6000 төрлийн компьютерийн вирус сар тутам шинээр бичигдэж гарч байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 12

13. Хамгийн их хөнөөлтэй компьютерийн вирусээр MyDoom шуудангийн өт тодорсон. 38 тэрбум долларын хохирол учруулсан энэ вирус маш хурдан тархаж, нээлттэй сүлжээнд холбогдсон бүх компьютерийг гэмтээсэн бөгөөд 2004 онд бүх цахим шууданг вирустүүлсэн байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 13

12. Олон улсын хакеруудын Anonymous сүлжээний гишүүн болох нь маш амархан. Харин гишүүд дотроос цөөн тооны шилдэг хакерууд л компьютерийн системийн аюулгүй байдлын сул талыг ашиглаж, компьютерийн вирус бичиж чаддаг.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 14

11. Зөвхөн цахим шуудангаа шалгахад компьютер вирустэхгүй. Харин захидалд хавсаргасан вирустэй холбоосыг дарж орсон тохиолдолд л вирустэй програм ажиллаж эхэлнэ.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 15

10. Цахим шуудангийн 90% нь вирус агуулсан байдаг тухай мэдээлэл байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 3

9. 1990 онд 50 төрлийн компьютерийн вирус илрээд байжээ. Харин 1999 оны сүүлчээр 48 мянга болтлоо огцом өссөн байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 16

8. Вирусын зарим зохиогчид нь мэдлэг туршлагаа сорьж үзэх гэсэн хүүхдүүд байдаг.

Child & Computer

7. Дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй бүх компьютерийн 32% нь /бараг 3 компьютер тутмын 1 нь/ ямар нэгэн вируст өртсөн байдаг.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 23

6. Facebook сул талаа олохын тулд системийг нь эвдэж чадсан хүн бүрт 500 доллар төлдөг.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 17

5. Компьютерийн аюулгүй байдлын салбар дахь судлаачид, хөгжүүлэгчид асар их хүч хөдөлмөр заран ажиллаж байгаа хэдий ч компьютерийн бүх вирусыг илрүүлж чадах антивирусын програм хараахан хийж чадаагүй л байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 18

4. Програмчлалын олон янзын хэлээр вирус бичиж болно. Үүнд: ассамблер, Visual Basic, Perl зэрэг скрипт хэл, Java, мөн VBA зэрэг макропрограмчлалын хэлнүүд орно.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 2

3. “Тройн морь” буюу вирусын нэгэн төрөл нь эртний Грекийн модон морины тухай домгоос үүдэлтэй. Энэ морийг Трой хот руу ажиг сэжиг авахуулалгүй орохдоо грек дайчид ашигласан гэдэг.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 19

2. Филиппиний програмист Реонел Рамонес, Онел де Гузман нарын бичсэн ILOVEYOU, эсвэл LoveLetter нэрээрээ алдартай компьютерийн вирус хамгийн их хор хөнөөл учруулсан хэмээн Гиннесийн номд бичигджээ. Дэлхий даяар 3 сая компьютерт нэвтэрч вирусээ тараасан тооцоо бий.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 20

1. Орчин үеийн компьютерийн вирусууд системийн нөөцийг ашиглан өгөгдлийг гэмтээж, компьютер засварын зарлагыг нэмэгдүүлэх зэргээр эдийн засагт жил тутам хэдэн тэрбум долларын хохирол учруулж байна.

Компьютерийн вирусын талаар мэдвэл зохих сонирхолтой баримтууд 21

13
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/24 at 21:21

    Сонирхолтой баримт бхйна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *