Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн 17 нууц

1

Эмэгтэй хүний дур булаам байдал – сонсоход их төвөгтэй мөртлөө маш энгийн зүйлээс бүтнэ. Бүсгүйчүүдэд бүгдэд нь байгалиасаа заяасан хэдий ч хэрхэн ашиглахаа тэр болгон мэддэггүйд л гол асуудал байх ажээ.

Ямар ч бүсгүй хүн төвөггүй илэрхийлж чадах дараах зан төрхийг танилцуулж байна. Эрчүүдийг уяраацгаая.

Уруулаа зөөлөн хазах

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 1

Уг үйлдэл хүүхдүүдэд их анзаарагддаг: тэд айж эсвэл сандрахаараа ууруулаа хаздаг. Уруулаа багахан хазах нь эрчүүдийн сонирхолыг татдаг байна.

Зөөлөн арьс

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 2

Зөөлөн арьстай эмэгтэй хүн дур булаам байхаас ч яах вэ дээ. Маш эртнээс л эмэгтэйчүүд илүүдэл үсээ авдаг болсон, жишээ нь эртний Египет, Ромын үеийг санах хэрэгтэй.

Шуусан үсний засалт

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 3

Нэгдүгээрт, та ажил хэрэгч харагдана. Хоёрдугаарт, таны чих, хүзүү ил харагдаж эрчүүдийг гижигдэнэ.

Этгээд имиж

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 4

Олон түмнээс онцгой бүсгүйг харсан эр хүн танилцахыг мөрөөддөг. Бүсгүй хүний шивээс, этгээд өнгийн үс таныг бусдад өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж.

Эр хүний цамц өмсөх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 5

Түүний цамцыг өмсөөд “Чиний цамц өөрийнхөө биетэй ойр байсан нь дээр” гэж найз залуудаа хэлээд үзээрэй. Найз залуу тань зөвхөн цамцны тухай бус, таныг хэнийх болохыг ч ухаарна.

Мөрөн дээгүүрээ харах харц

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 6

Оньсого мэт эрчүүдийг татах харц юм. Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн ийм харцтай зар сурталчилгааны зургуудыг зүгээр ч нэг авдаг болоогүй юм шүү.

Өөртөө итгэлтэй байх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 7

Өөртөө итгэлтэй бүсгүй хүн эрчүүдийн анхаарлыг татаж чаддаг. Гэхдээ өөртөө итгэх итгэлийг биеэ тоосон байдалтай хольж хутгаж огтоос болохгүй шүү. Эс бөгөөс анхаарлыг нь татах биш бүр цааш нь түлхэж мэднэ.

Ил гарсан мөр

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 8

Булбарай зөөлөн мөр харсан эрчүүд эмэгтэй хүнийг тэвэрч, хамгаалах хүсэл төрдөг.

Өндөр өсгийтэй туфли дээр сурамгай явах

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 9

Зарим бүсгүйчүүд өмсөж чаддаггүй бол зарим нэг нь өөрийгөө өндөр өсгийтгүйгээр төсөөлж ч чаддаггүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй явж сурахад байгаа юм. Зөөлөн, тэгшхэн явж чаддаг болсныхоо дараа л олны өмнө гараарай.

Дуу хоолой

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 10

Чанга, бага зэргийн амьсгаатай яг л Мэрилин Монро ярьж байгаа мэт ярьж сураарай. Тэр үед Монрогийн дуу хоолойг сонссон эрчүүд виагра ууснаас ч илүү шуугиан тарьдаг байжээ.

Хөөсөн уруул

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 11

Тод улаан өнгийн уруул – бүсгүй хүнийг илэрхийлэх зүйл. Хөөлгөх гэж байна гээд соруулах хэрэггүй, зөв будаж сурахад л болно.

Уян налархай төрх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 12

Аливаа зүйлийн тэнцвэрт байдал гэж хэлж болно: бүсгүй хүн дүр төрхөө бүгдийг ил гаргахгүй ч бас нуухгүй. Биеэ авч явах байдал, өөрт зүүсэн гоёл чимэглэл, хувцаслалт …

Спортын бариу өмд

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 13

Бариу өмд эмэгтэй хүний галбирыг гаргана. Гэхдээ уг өмдийг өмсөх тусгай газар байгааг санаж яваарай, тэрнээс биш дэлгүүрт ийм өмдтэй явах нь үнэхээр зохимжгүй.

Сэвх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 14

Бага насыг санагдуулам, байгалиас заяасан чимэг гэж хэлдэг. Харин орчин үеийн бүсгүйчүүд сэвхнээсээ салах гэж янзан бүрээр л үзэх юм даа.

Байгалиас заяасан төрхөөрөө байх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 15

Эрчүүдэд элдэв будаггүй эмэгтэйчүүд илүү таалагддаг байна. Гэхдээ бүсгүй та өөрийнхөө өнгө төрхөд тохирсон будгийг будаж болно, яг л байгалиараа байгаа мэт харагдахаар шүү дээ. Тэд анзаарах ч үгүй, бидний нууц болон үлдэг.

Нүдний шил

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 16

Чанга, үл хүрэх мэт харагдуулдаг зүйл бол нүдний шил. Нүдний шилээрээ багахан наадсан ч болно, гартаа эргүүлж, толгойдоо углаж ….

Үнэн сэтгэлээсээ инээх

Эрчүүдийг өөрийн эрхгүй татах бүсгүйчүүдийн ааш зан болон төрх байдал 17

Амаа том ангайлгаад инээх нь дүр төрхөө гутаана гэж бүсгүйчүүд боддог. Үнэн хэрэгтээ – сэтгэлээ ил гаргаж байгаа эмэгтэй хүнд эрчүүд дуртай байдаг ажээ.

25
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. batdulam

    2016/11/13 at 20:19

    Taalagdlaa

  2. Altanaa Kh

    Altanaa Kh

    2016/11/13 at 20:22

    Yj lj

  3. anhaa anhsansar

    2016/11/14 at 12:33

    goe yum bna

  4. Б. Гэрэлээ

    Б. Гэрэлээ

    2016/11/14 at 13:34

    hahaga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *