Украйний төдийгүй Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй

0

Украйний төдийгүй Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйАнна Куркурина бол хүндийг өргөлтийн Дэлхийн аварга. Түүний бие галбирыг харсан ямар ч эр хүн атаархахгүй байхын аргагүй. Өргөн ханхар цээж, товгор булчин бүхий гар, мөр, гуя, шилбэ гээд эр хүний хувьд сайхан гэж хэлж болох бүхэн түүнд бий. Гэхдээ тэр бол эмэгтэй хүн. Анна хэлэхдээ түүнийг жаахан байхад хүүхдүүдээс ямар хүн болох вэ гэж асуухад бүгд л багш, эмч гэцгээж байхад Куркурина ганцаараа амьтадтай болохыг хүсэж байна гэж хэлсэн гэнэ. Орост гардаг байсан Итали киноноос арслан харсан нь түүнд арслантай болох мөрөөдлийг авчирсан байна. Энэ мөрөөдлөө дагаж биологийн багш мэргэжил эзэмшсэн Анна Куркурина лийр хэлбэрийн биетэй байсан тул биеийн галбираа хүссэн хэлбэртээ оруулахын тулд хичээллэж эхэлжээ. Зургаан сарын дараа хүссэндээ хүрсэн ч ингээд зогсохыг хүсээгүй ба түүний хүсэл нь Дэлхий дахинд бүх зүйл боломжтой гэдгийг харуулах байсан байна. Өдгөө 46 настай тэрээр тэтгэвэрт гарах үед ямар нэгэн юм хийх хэрэгтэй, харин би зүгээр л дахин амьдарч эхлэхийг сонгосон, мөн би Дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй болох талаар ч бодсон хэмээн өгүүлжээ. Өдөрт хэдэн цагаар биеийн тамирын зааланд дасгал сургууль хийдэг Куркурина хичээллэж эхэлснээсээ хойш 2 жилийн дараа Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй цолыг хүртсэний зэрэгцээ 6 жилийн хугацаанд 50 гаруй шагналын эзэн болсон байна. Спортын амжилт нь түүнийг эмэгтэй хүний төрх байдлаа гээхэд хүргэсэн. Түүний заримдаа эр хүн гэж андуурах нь байдаг ч Анна тэр болгонд тайлбар тавьдаггүй. Гэхдээ тэр хэзээ ч хүйсээ солиулах талаар бодож байгаагүй, сардаа гурван удаа маникюр, педикюр хийлгэдэг. Гэвч мэдээж хэрэг дэгжин даашинз, өндөр өсгийтийг аль хэдийнээ хаяж орхисон. Анна маш завгүй ажилладаг. Тэр бараг долоо хоногийн долоон өдөр ажилладаг бөгөөд ирээдүйн аваргуудыг бэлтгэхийн зэрэгцээ телевизийн тэргүүлэх зэргийн спортын хөтөлбөрийг хөтлөн явуулдаг. Харин амралтын өдөр бүр найзуудтайгаа караокед дуулах албан журмын хөтөлбөрт хамрагдахдаа жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг гэнэ. 


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/28 at 14:44

    erigtei l ym bn shd xaxaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *