Алдартай уран сайхны болон олон ангит кинонуудын үзэгдлийг яг адилхан байдлаар дуурайдаг хүүхэлдэйн киноны 15 хэсэг

0

Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүдэд л зориулж бүтээдэг гэж бодож байвал та андуурч байна. Хурц өнгөтэй ч жирийн үйл явдалтай хүүхэлдэйн кино үзэх үнэхээр сонирхолтой. Зарим нэг хүүхэлдэйн кинонд зөвхөн томчууд л ойлгох хэсэг хүртэл байдаг. Хүүхэлдэйн киноны зарим бүтээгчид өөр бусад алдартай уран сайхны болон олон ангит киноноос хуулбарлах явдал ч бий. Тухайн үед хүүхэлдэйн киног үзэж байхдаа таны анзаараагүй эсвэл ач холбогдол өгөөгүй хэсгүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. “Toy Story 3” болон “Mission: Impossible”

Walt Disney Pictures / Paramount Pictures

Вуди тоглоом модноос унахад ар нуруунд нь байдаг уяа түүнийг авардаг. Том Крузийг ч гэсэн шалны дохиоллоос нуруунаас нь татсан олс авардгийг та санаж байгаа биз ээ.

 

2. “Ratatouille” болон “Rocky”

Walt Disney Pictures / Chartoff-Winkler Productions

Хархнууд гал тогоонд хоол хийж байх үеэр нэг нь стейкний махыг боксын мешок шиг цоxиж байгааг харж болно. Энэ нь боксчин Рокки хөлдүү үхрийн мах цохиж байгаад хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм.

 

3. “Finding Nemo” болон “The Shining”

Walt Disney Pictures / The Producers Circle Company

“The Shining” аймшгийн киноны Жек Торренс толгойгоо хаалганы цоорхойгоор гаргаад: “Here’s Johnny!” гэж хэлдэг. Энэ хэсгийг “Finding Nemo” хүүхэлдэйн кинонд мөн ашигладаг юм. Брюс нэртэй махчин загас хошуугаа нүхээр гаргаад “Брюс ирлээ” гэж хэлнэ.

 

4. “The Angry Birds Movie” болон “The Shining”

Columbia Pictures / The Producers Circle Company

“The Shining” киноны хэсэг нэг биш хүүхэлдэйн кинонд давтагджээ. Жишээ нь, “The Angry Birds Movie” хүүхэлдэйн кинонд айлгадаг ихрийг мөн нэмсэн байна – бүрэн хэмжээний кино шигээ л.

 

5. “Finding Nemo” болон “The Birds”

Walt Disney Pictures / Universal Pictures

Альфред Хичкокийн “The Birds” кинонд шувууд гэнэт л хүн рүү дaйрдаг. Хүмүүс рүү дaйрах сүрэг шувуудыг мөн “Finding Nemo” хүүхэлдэйн киноноос харж болно. Сүрэг цахлай амандаа загас хийсэн хотон шувуу руу дaйрна.

 

6. “Toy Story” болон “Indiana Jones and the Raiders of the Lost Ark”

Walt Disney Pictures / Lucasfilm Ltd.

“Toy Story” хүүхэлдэйн киноны нэг хэсэг дээр Базз Лайтер өөр рүү нь өнхрөх бөмбөрцгөөс зугтаадаг. Юу ч санагдуулахгүй байна уу? Зөв, Индиана Жонсын тэр л хэсэгт хүндэтгэл үзүүлжээ.

 

7. “Toy Story 2” болон “2001: A Space Odyssey”

Walt Disney Pictures / Metro-Goldwyn-Mayer

“Toy Story 2” дээр “2001: A Space Odyssey” киноны хонгилтой яг адилхан хонгил гардаг юм.

 

8. “Brave” болон “Mononoke-hime”

Walt Disney Pictures / Студия «Гибли»

Аль алинд нь гол дүрийн охин мориор гарамгай давхиж нyм сyм чадамгай хaрвадаг хэсэг бий.

 

9. “The Incredibles” болон “Die Hard with a Vengeance”

Walt Disney Pictures / 20th Century Fox
Walt Disney Pictures / 20th Century Fox

“The Incredibles” бараг тэр чигтээ “Die Hard” киног дуурайсан. Цагдаа Сэмюэл Л.Жексоны дүр рүү бyy тулгаж байхад (хүүхэлдэйн кинонд ч мөн дуу оруулсан) тэр тайван гэгч нь өөртөө ус аягалдаг – эсвэл гартаа утасны харилцуур авдаг.

 

10. “Zootopia” болон “Breaking Bad”

Walt Disney Pictures / Sony Pictures Television

“Zootopia” хүүхэлдэйн кинонд шар хамгаалалтын хувцас өмссөн хонь нэгэн лабораторид цэнхэр бодис найруулж байгаа нь гарна. Яг л “Breaking Bad” олон ангит кинонд гардаг шиг.

 

11. “Zootopia” болон “The Godfather”

Walt Disney Pictures / Paramount Pictures

“Zootopia”-гийн ноён Биг – мaфийн босс ба “The Godfather”-ийн киноны Вито Карлеоны костюмтай яг адилханыг өмссөн байдаг. Ярихдаа хүртэл яг л түүн шиг ярьдаг даа.

 

12. “Rango” болон “Fear and Loathing in Las Vegas”

Paramount Pictures / Universal Pictures

Хүүхэлдэйн киноны нэг хэсэг дээр Ранго гүрвэл “Fear and Loathing in Las Vegas” хэсэг дээр гардаг машины шилэн дээр наалддаг. Сонирхуулж хэлэхэд, уг киноны Рауль Дюкийн дүрийг Жонни Депп бүтээжээ. Тэр мөн хүүхэлдэйн киноны гол дүр Рангогийн дүрд ч дуу оруулсан гэдэг.

 

13. “Shrek” болон “The Matrix”

DreamWorks Animation / Warner Bros.

“Shrek” хүүхэлдэйн кинонд Гүнж Фиона дээpэмчидтэй тyлалддаг хэсэг гардаг. Түүний хөдөлгөөн – “The Matrix” киноны Тринитид хүндэтгэл үзүүлжээ.

 

14. “Shrek 2” болон “The Lord of the Rings: The Fellowship of the Ring”

DreamWorks Animation / New Line Cinema

Бөгж дээрээс унахдаа яг хуруунд орж сайхан таарна. Энэ үзэгдэл “Shrek 2” хүүхэлдэйн кинонд ч гарсан бас “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” кинонд ч бий.

 

15. “Shrek 2” болон “Spider-Man”

DreamWorks Animation / Columbia Pictures

“Spider-Man” киноны үнсэлцдэг алдартай хэсгийг Шрек, Фиона хоёр давтжээ.

Үнэхээр анхааралтай үзэгч л анзаарч харах тийм нарийн ширийн зүйл кинонд байдаг.

7
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *