
Холливудын ертөнцийн олонх алдартнууд жил жилийн хамгийн дур булаам, хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтанд бичигддэг. Эндээс үзэхэд Холливудад багтах нэг үзүүлэлт нь гоо үзэсгэлэн байдаг гэлтэй. Гэхдээ кино болгонд эерэг дүрээс гадна сөрөг дүр байдаг. Уран сайхны кинонуудын цуврал алуурчин, эрэмдэг этгээд, сэтгэцийн өөрчлөлттэй нэгний дүрийг бүтээхийн тулд ямар нэгэн нэмэлт хувиргалт, будалтыг хийлгэдэггүй жүжигчид байдаг бөгөөд тэд төрөлхийн онцгой, стандарт бус царай төрх, бие бялдартай байдаг учир тэдэнд нүүр хувиргагчдын хэрэг бараг байдаггүй. Хэдийгээр зэрвэс харахад эвгүйцмээр зүс царай, бие галбиртай төрсөн ч энэ тэдний давуу тал болж, тэдэнд алдар хүнд, үзэгчдийн хайр талархлыг авчирсан байдаг. Ямартай ч стандарт бус царайтай ч Дэлхий дахинд өөрийн өвөрмөц төрх байдлаараа алдаршсан жүжигчдийн тухай мэдээлэлтэй танилцацгаая.















