Та эмийг зөв уудаг уу: таблеткан эм болон капсул эмийг яаж залгих ёстой вэ?

2

Орчин үеийн анагаах ухаан маш хурдтай хөгжиж байгаа бөгөөд сайн эмчтэй бол олон төрлийн өвчний шинж тэмдгийг амархан үгүй болгож болно. Эмч танд эм бичиж өгөөд та түүнийг нь эмийн сангаас аваад уух гэтэл залгиж чадахгүй бэрхшээл гарах нь бий. Хамгийн жижигхэн эм ч гэсэн эвгүй байж болно. Яах вэ? Танд ийм бэрхшээлийг давах хэд хэдэн арга зааж өгье.

 

Яагаад эм залгихад хэцүү байдаг вэ?

Хэд хэдэн шалтгаан бий. 1-рт хүн хүн хатуу юмыг шууд залгилгүй зажилж жижиглэж байж залгидаг учир инстинктээрээ өөрийн мэдэлгүй саад бий болгоно. Энэ нь сэтгэл зүйн саад бөгөөд та өдөр тутмын амьдралдаа ямар ч эмнээс том зүйлийг зажилсан төдий болоод залгих нь элбэг. 2-рт хоолой амны хуурайшилт нь эм залгихад саад болох магадлал бий. 3-рт дисфагия буюу залгих үйл ажиллагааны хямралаас болж болно.

 

Том таблеткан эмийг хэрхэн зөв залгих вэ?

Эмээ хэл дээрээ тавиад амандаа устай лонх хүргэнэ. Уруулаа лонхны амтай сайн наалдуулах хэрэгтэй. Толгойгоо бага зэрэг гэдийлгэх ба энэ нь ус эмийг зөв чиглэлд урсгахад тустай юм. Эмээ устайгаа цуг залгина.

 

Капсул эмийг хэрхэн залгих вэ?

Капсулаа хэл дээрээ тавина. Амандаа ус балгах боловч залгих болоогүй. Толгойгоо урагш тонгойлгоод усаа капсултайгаа залгина. Толгойгоо урагш бөхийлгөх үедээ залгих нь чухал юм шүү.

Нэмэлт зөвлөгөө: ус их ууж бай. Эхлээд хоолойгоо норгоод , дараа нь эмээ залгиад дахиад ус ууна.

 

Эм залгих гэж байхдаа хийж болохгүй зүйл

  1. Эмийг хоолой руугаа шидэж болохгүй
  2. Толгойгоо хэт доош тонгойлгож болохгүй. Ингэвэл эм залгихад хэцүү болно
  3. Эмээ бяцлах, капсулыг онгойлгох зэргийг хориглоно. Энэ нь эмийн чанарыг муутгаж болзошгүй.

Та одоо таблеткан эм болон капсул эмийг хэрхэн яаж залгих талаар мэддэг боллоо. Эдгээр зөвлөгөөг тогтоож аваад цаашдаа хэрэгтэй үед нь санаж хэрэглээрэй. Эрүүл энх байж ямар нэг эм уух шаардлага бүү гараасай.

31
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *