Эрчүүдийн “толгойны өвчин” болсон үс унах, халцрах асуудлыг хэрхэн шийдэх вэ? Үүнтэй тэмцэх хамгийн шилдэг аргыг танилцуулъя

2

Ихэнх хүмүүсийн нас нэмэгдэх тусам үс нь шингэрч халцрах төлөвтэй болдог. Америкийн нэгэн холбооны хийсэн судалгааны тайлангаас харахад америк эрчүүдийн 2/3 нь 35 нас гэхэд ямар нэгэн шалтгааны улмаас үс нь шингэрсэн байна гэжээ. Шалтгаан нь удамшил, өвчин гээд олон хүчин зүйлээс хамаарна.

Эрчүүдийн үс унахад хүргэж байгаа түгээмэл шалтгаануудыг танд танилцуулахаар бэлдлээ. Мөн энэ таагүй өөрчлөлтөөс хэрхэн зайлсхийж болох вэ?

Эрчүүдийн үс халцрах

Үс унаж шингэрэхэд хүргэж байгаа түгээмэл шалтгаан нь эрчүүдийн халцралт гэж үзэж байна. Ихэвчлэн өтөл насанд илрэх бөгөөд халцрах хэлбэр нь U үсгийг санагдуулам. Энэ төрлийн халцралтыг олон хүмүүс стресстэй холбон үздэг ч үнэн хэрэгтээ шалтгаан нь – генетик удамшилтай холбоотой ажээ.

Энэ төрлийн халцралттэй тэмцэх хамгийн шилдэг арга – Финастерид гэх алдартай жор юм, эрчүүдэд 90%-ийн үр дүнтэйгээр тусалж байна. Бие махбодийн дааврын хэмжээг бууруулах замаар үйлчилдэг.

 

Нас

Зарим нэг хүмүүсийн хувьд насны өөрчлөлтөөс болж халцардаг. Хүний нас нэмэгдэхээр зөвхөн эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн ч үс унаж шингэрч эхэлдэг байна. 30 наснаас хойш үсний ургалт удааширч эхлэх буюу үсний хэмжээ өөрийн эрхгүй багасна. Насны өөрчлөлттэй холбоотой үс шингэрэх явдлаас бид яагаад ч зайлсхийж чадахгүй.

Гэхдээ халцралттай хэд хэдэн аргаар тэмцэж болно – эмийн эмчилгээ, тусгай лосьон зэргийг хэрэглэж болно. Харин мэс заслын аргаар үс шилжүүлэх суулгах арга нь хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм. Зарим нэг хүмүүс үсний засалтаа өөрчилж халцралтаа далдалдгийг ч мартаж болохгүй.

 

Стресс

Үс халцрах шалтгаануудын нэг хэдий ч түгээмэл шалтгаан болж чадахгүй. Үс унах нь гэнэтийн эсвэл удаан үргэлжилсэн сэтгэл санааны уналттай холбоотой байж болно, мөн биеийн хэт их ачаалал ч нөлөөлдөг.

Энэ асуудлыг шийдэх хамгийн шалгарсан арга бол – боломжтой бол стрессийг арилгах. Эмийн эмчилгээ, амьдралын хэв маягаа өөрчлөх, бясалгал, биеийн тамир, сэтгэл санаа тайвшруулах дасгалууд зэрэг стрессийг багасгах бүхий л аргыг ашиглах боломжтой. Стресс арилснаас хойш хагас жилийн дараа үсний ургалт сэргэх ажээ.

 

Хоолны дэглэм

Бие махбодийн бүхий л хэсэг хоол хүнснээс шим тэжээл авч байдаг бөгөөд шим тэжээлээ бүрэн авч байгаа үед эрүүл байна. Шим тэжээлийн дутагдалд орвол үс унаж эхэлнэ. Тэгэхээр та хоолны дэглэмээ эргэж нэг сайн хараарай.

 

Арьсны өвчлөл/дерматит

Дерматит – зарим нэг тохиолдолд хуйхан дээр гарах арьсны өвчлөл юм. Жижгэвтэр, загатнасан улаан толбо – өөрөөр хэлбэл бие махбодид үрэвсэл явагдахад гарна.

Энэ өвчлөлтэй тэмцэх хамгийн шилдэг арга – хуйхандаа шарх авахаас зайлсхийнэ.

 

Псориаз

Псориаз мөн хуйханд гардаг арьсны нэг өвчний төрөл. Зарим нэг тохиолдолд уг өвчнийг хагтай андуурдаг. Угтаа бол энэ өвчний үед арьсны эс идэвхтэй ялгарч байгаа бөгөөд том ширхэгтэй цагаан хаг шиг зүйл ялгаруулдаг. Псориаз нь үсний угийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд их хэмжээний үс унахад хүргэнэ.

Эмчилгээний зориулалттай шампунь нь уг асуудлыг шийдэх бөгөөд эмчилгээг бүрэн хийсэн нөхцөлд үсний ургалт сэргэнэ.

7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *