Эмэгтэйчүүдийн хөxний даруулга угаахдаа гаргадаг нийтлэг 8 алдаа. Хэрэв зөв арчлахгүй бол хэрэглэх хугацаа нь богиносно

2

Дотуур хувцас бол хамгийн гоё тансаг хувцас гэж хэлэхэд болно. Гоёмсог, зөөлхөн, чанартай хөxний даруулгын хувьд тав тухтай, үнэтэйгээс гадна нилээдгүй арчилгаа шаарддаг. Хэрэв арчлахгүй бол үнэтэй худалдаж авсан хөxний даруулгаа богино хугацаанд зүүхээс өөр аргагүй.

Хөxний даруулгаа арчилснаар хэрэглэх хугацаа нь уртсах ач тустай юм.

Магадгүй та хөxний даруулгыг арчлахын тулд бусад хувцаснуудтай харьцуулахад арай өвөрмөц арчилгаа шаарддаг гэдгийг мэдэх байх. Гэвч бид танд анхаарах ёстой хамгийн чухал зүйлсийг хүргэж байна.

 

Хөxний даруулгыг хэрхэн угаах вэ?

1. Угаахын өмнө хөxний даруулга дээрх үйлдвэрийн тэмдгийг харах хэрэгтэй ба ингэснээр таныг угаах үедээ алдаа гаргахаас сэргийлнэ. Жишээ нь, ихэнх хөxний даруулгыг тохож хатаах ёстой гэж бичсэн байдаг.

2. Бүх дэгээнүүдийг түгжих ёстой.

3. Хөxний даруулгыг угаалгын уут эсвэл онцгой саванд хийж угаах хэрэгтэй. Хэрэв танд дээрх зүйлс байхгүй бол хуучин дэрний уут ашиглаж болно.

4. Болж өгвөл хөxний даруулгыг ижилхэн төрлийн хувцаснуудтай хамт угаах хэрэгтэй: хэлхгэр цамц, шилэн трико, оймс, энгийн цамц болон малгайтай цамц гэх мэт. Харин жинсэн өмд эсвэл хүнд болон даавуун материалтай хувцастай хамтад нь угааж болохгүй.

5. Цайруулагч бодис хэрэглэх хэрэггүй: хөxний даруулгын чанарыг алдагдуулна.

6. Угаасны дараа хөxний даруулгын аяганы хэсгийн хэлбэрийг алдагдуулж болохгүй. Мөн угаахын өмнө хөxний даруулгын аягыг эргүүлж болохгүй.

7. Хатаахын тулд хөxний даруулгын мөрнөөс өлгөж хатаана.

8. Дотуур хувцсыг угаах үедээ зөөлөн угаалгын нунтаг хэрэглээрэй.

Дээр нь нэмээд хэдэн зүйлийг хэлье: хөxний даруулгыг гурваас илүү өдөр битгий дараалж өмс! Эс бөгөөс хэлбэрээ амархан алдана, яагаад гэвэл дотуур хувцасны уян хатан утас нь элэгдэх болно.

Бид танд дээрх зөвлөгөө хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Та энэхүү хэрэгтэй зөвлөгөөг дотнынхоо найзуудад дуулгаарай.

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *