Ээж байх ямар байдаг талаар хэн ч танд хэлэхгүй сэтгэл өвтгөм 8 зүйл

0

Анх удаа ээж болно гэдэг бол хэдэн мянган шинэ мэдрэмжийг мэдэрч, сэтгэл хөдлөлийн галзуу хулгана дээр суухтай адил. Анх жирэмсэн болсноос эхлээд биед гарах асар их дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр оюун санаа, сэтгэл зүй ихээхэн тогтворгүй болж хүүхдээ дөнгөж төрүүлсний дараа хөхөөрөө хооллоход хүртэл бэрхшээл тулгарч болно. Тиймээс ээж байна гэдэг тийм ч амархан ажил биш бөгөөд сэтгэлээр унах зүйл мундахгүй олон гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд бид танд ээж болох аялалд тань тохиолдож болох гэнэтийн зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хөхний сүү байгалийн аясаараа гарахгүй үе байна

© jessacosta / Reddit

Мэдээж хүүхдээ хөхүүлнэ гэдэг нь байгалиас заяасан энгийн л нэг чадвар мэт боловч чухам хөхүүл ээжүүд л энэ зовлонг биеэрээ туулсан байдаг. Яг бодит байдал дээр хөхөнд сүү орохгүй байхаас эхлээд хөхний толгой хагарах, сүүний булчирхай үрэвсэх зэрэг олон хүндрэл учирдаг байна.

 

2. Гадаад төрх байдалдаа анхаарал тавина гэдгийг мартах хэрэгтэй болно

© lydz_s / Reddit

Хүүхэдтэй болохоос өмнө хэн нэгэн таны хувцас дээр гулгиж байна гэж та төсөөлөө ч үгүй байсан нь мэдээж. Тэгээд ч зогсохгүй өглөөг шинэхэн хар кофегоор эхлүүлэх, өөртөө зориулж ямар нэг зүйл төлөвлөх, хүссэн зүйлээ хийнэ гэдэг бараг л боломжгүй зүйл болж хувирна. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Хүүхэд тань том болох үед бүх зүйл эргээд хэвэндээ орох болно.

 

3. Бусдын “тийм” гэж чөлөөтэй хэлдэг зүйлд та л ганцаар “үгүй” гэж хэлнэ

© smolprincess928 / Reddit

Хүссэн хүсээгүй та хүүхдийнхээ амьдралын хамгийн хахир хатуу хүн болно гэдэгтээ бэлэн байгаарай. Хүн бүхэн л бяцхан хүүхдийг тань эрхлүүлж, хүссэн бүрийг нь хийж өгөх боловч та л ганцхан “болохгүй” гэж хэлдэг хүн нь болох болно.

Гэхдээ ийнхүү хяналт тавих нь таны заавал хийх ёстой үүрэг бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж буйгаар: “Хэрэв та хүүхдэдээ аливаа зүйлийн хор уршгийг хэлж өгөхгүй бол тэд амьдрал дээр гараад хөл алдах болно” гэжээ.

 

4. Бүх хүн танд зөвлөгөө өгөх гэж оролдоно

© eurydicesdreams / Reddit

Та тун удахгүй эдгээр зүйлсээс илүү тийм хурдан уур хүргэдэг зүйл байхгүй гэдгийг ойлгох болно. Ээжүүд, үеэлүүд, хадмууд, найзууд, тэр ч байтугай танихгүй хүмүүс хүртэл бүгд танд ямар нэгэн байдлаар юу хийхийг тань заах гэж оролдох болно. Хүүхдээ хувцаслах, хооллох, бөгсийг нь арчих хүртэл тэдний хувьд шалтаг болж харагдана. Нэг үгээр хэлбэл бүх хүмүүс, юм бүхэнд хошуу дүрж буй мэд мэдрэмж төрөх болно.

Хүсээгүй байхад зөвлөгөө өгөхөд хэн ч дуртай байдаггүй. Ялангуяа хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг ээж нь л хамгийн сайн мэдэх ёстой. Учир нь ээжүүд хүүхдээ бүхэл бүтэн 9 сар өөрийнхөө дотор тээж байгаад төрүүлсэн шүү дээ.

 

5. Өөрөө өөртөө хэт их дарамт үзүүлдэг

© b210930801 / Reddit

Ээжийн гэмшил гэдэг ойлголт нь жинхэнээсээ байдаг зүйл бөгөөд хүүхдээ төрүүлэх үедээ та ойлгох болно. Та жижигхэн зүйл байсан ч төгс төгөлдөр хийхийг хүсэж, юмс хүссэнээр тань болохгүй байх үед сэтгэлээр унаж, шаналж эхэлнэ. Гэсэн хэдий ч өөрийгөө хэт их шахаж, төгс ээж байхыг хүсэх нь биед тань сөрөг нөлөө үзүүлэхээс цаашлахгүй. Тиймээс зүгээр л хором мөч бүрээ мэдэрч аз жаргалтай бай.

 

6. Нөхөртэйгөө харилцах харилцаанд нөлөөлнө

© rachelplease / Reddit

Заримдаа та хүүхдээ хооллохын тулд өглөөний 4 цагт сэрж байхад нөхөр тань тайван унтаж байгааг хараад өөрийн мэдэлгүй уурлах болно. Гэхдээ сайн нөхөр, сайн аавууд эхнэртээ ийм мэдрэмж төрүүлдэггүй нь авууштай. Ямартай ч хүүхэд өсгөнө гэдэг бол урьд өмнөх хосын харилцаанаас тань тэс өөр зүйл бөгөөд гэр бүл илүү тогтвортой болж байгаа нь мэдрэгдэх болно. Аав нь хүүхдээ тэврээд унтуулж байгааг харах нь хорвоогийн хамгийн хөөрхөн зүйл юм шүү дээ.

 

7. Тохирсон живх олох хамгийн хэцүү

© dynastydave9473 / Reddit

Одоо үед живх гэж зүйл байдаг болсноор ээжийн ажил харьцангуй хялбар болсон бөгөөд өмсүүлээд орхиход л хангалттай. Гэхдээ хамгийн хэцүү нь юу гээч. Ээж болсны дараа чухам ямар брэндийн живх хамгийн сайн бэ гэдгийг олох нь яг л оньсого таавар мэт хэцүү зүйл болж хувирдаг. Гэхдээ заримдаа дөнгөж шинэ хувцас өмсүүлэнгүүт хүүхэд тань түүнийг баасаараа мялааж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн хүүтэй ээжүүд бяцхан усан оргилуур оргилж хаа сайгүй шээс цацрахаас өмнө тааралдсан зүйлээрээ хаах хэрэгтэй болдгийг мартаж болохгүй.

 

8. Хүүхэд тань таныг цаг ямагт гайхшруулна

© HouseWife93 / Reddit

Хүүхдүүд хэдэн ч нас хүрсэн тааварлахын аргагүй хэвээр байдаг. Таны хамгийн эхэнд гайхшрах зүйл бол ийм бяцхан хөөрхөн амьтан яаж хөгшин хүн шиг хийгээ гаргадаг байна аа гэсэн бодол. Мөн тэдний зан аашийг урьдчилан таах боломжгүй. Нэг өдөр тэд хоолоо идэхгүй, унтахгүй,тэгээд ч зогсохгүй нэг үзсэн хүүхэлдэйгээ дахин дахин үзэж ч магадгүй. Харин дараагийн өдөр нь тэд яг л сахиусан тэнгэр шиг дуулгавартай, даруухан болж магадгүй. Тэд өсөж томрох тусам хэний ч төсөөлөөгүй гайхалтай үйлдлүүдийг хийх бөгөөд үүнийг нь харна гэдэг дэлхий дээрх хамгийн сонирхолтой ажил юм шүү.

21
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *