Таныг жинхэнээсээ алмайруулах дэлхийн хамгийн хачирхалтай 10 хот

0

Хот болгон өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой ч зарим нэг нь бүр итгэхийн аргагүй этгээд хачин онцлогтой байх ажээ. Энэхүү нийтлэлээр та манай гараг дээрх хамгийн хачирхалтай хотуудтай танилцах болно.

1. Лонгйир, Шпицберген, Норвеги

blogspot.com

Шпицберген дэх Лонгйир хот – дэлхийн хамгийн хойд хэсэгт байрлах суурин газар бөгөөд энд албан ёсоор нас барж болохгүй. Хотод оршуулгын газар байдаг ч гэлээ сүүлийн 70 жил огт ашиглаагүй ажээ. Шалтгаан нь мөнхийн хөлдүү байдагтай холбоотой. Ийм хүйтэн нөхцөлд юу ч байсан хөрсөнд шингэдэггүй. Хөлдүү хөрсөнд зөвхөн өөд болсон хүний цогцос хөлдөөд зогсохгүй мөн төрөл бүрийн өвчин үүсгэх организм ч хадгалагддаг – энэ нь оршин суугчдын дунд өвчин үүсгэж үхэлд хүргэх болжээ. Лонгйир хотын хөрсөнд дэлхийн нийт хүн амын 5 хувийг үхэлд хүргэсэн испани ханиадны идэвхтэй вирус байдаг гэж үздэг. Тийм учраас үхэл нь ойртсон хүнийг нисдэг тэргээр Норвегийн өөр бусад хотуудад хүргэдэг байна. Лонгийрэд хүнд өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдийг асрах төв огт байдаггүй ажээ.

 

2. Там, Мичиган, АНУ

cntraveler.com

АНУ-ын Мичиган мужид Там гэдэг нэртэй хот бий. Яагаад ийм нэртэй болсон нь тодорхойгүй, гэхдээ хотын оршин суугчид хотынхоо “там”-ын хэв маягийг хадгалан үлдэхээр шийдсэн байна. Ирсэн жуулчид “Тамд тавтай морил” гэсэн бичигтэй самбарын доор зургаа даруулах дуртай. Орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүрт Тамын шороог 6,66 ам.доллараар зардаг гэдэг.

 

3. Халльштатт – Хойжоу, Хятад

livejournal.com

Хятадууд юм болгоныг дуурайлгаж хийдгээрээ алдартай. Улс орноосоо гаралгүйгээр аялах боломжийг бий болгохын тулд тэд Австрийн Халльштатт тосгоныг барихаар шийджээ. Австрийн үзэсгэлэнтэй тосгоноор аялахыг хүсвэл хятадын Гуандунь мужийг зориорой. ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн уулаар хүрээлэгдсэн жижигхэн тосгон тэр чигээрээ энд бий. 2012 оноос хойш уг тосгоныг барьсан байна.

 

4. Слэб Сити, Калифорни

saymedia-content.com

Слэб Сити – орон гэргүй, тэтгэврийн насны, хиппи гээд ер нь л очих газаргүй болсон хүмүүс амьдардаг Калифорнийн нэгэн хот. Хотын оршин суугчид нь хаяггүй, цахилгаангүй, усгүй оромжинд амьдарцгаана. Засаг төрийн үйлчилгээ ч байхгүй, мөн татвар ч байхгүй. Нутгийн ард иргэд өөрсдөө “Америкийн хамгийн сүүлчийн эрх чөлөөтэй хот” гэж тодорхойлдог байна.

 

5. Матмата, Тунис

tourpedia.ru

Тунисын өмнөд хэсэгт байрлах Матмата – нүх гаргаж барьсан хотод одоо ч хүмүүс амьдардаг. 1970-аад оны үед энэ дүүрэгт жижиг байшингууд барьж эхэлсэн ч нутгийн хүмүүс агуй байшиндаа амьдрахыг илүү хүсжээ.

 

6. Уиттиер, Аляск, АНУ

wikimedia.org

Аляскийн Уиттиер хотод байдаг 14 давхар байшин – өмнө нь цэргийн тусгай объект байжээ. Энд дэлгүүр, цагдаагийн хэлтэс, дэлгүүр бас сүм нь ч бий. Уг бүс нутаг жилийн турш хүйтэн цаг агаартай бас их хүчтэй салхилдаг учраас дулааны зардал хэмнэх үүднээс бүгдийг нэг дор багтаасан гэдэг. Хүн амын хувьд энэ байшин-хотод ердөө 272 хүн л амьдардаг.

 

7. Шефшауэн, Марокко

fontica.com

Марокко дахь Шефшауэн хотын хана, хаалга тэр бүү хэл шат нь хүртэл цэнхэр, хөх өнгөөрөө гайхагдана. Давтагдашгүй энэ өнгийг яагаад сонгосон тухай хэд хэдэн домог байдаг. Жишээ нь, уг бүс нутгийг унд усаар тэтгэх Рас-аль-Ма булгийн ус ийм өнгөтэй ажээ. Шавений түүх 1471 оноос эхтэй. Эмир Моула Али-бен-Мусса-бен-Рашид-эль-Алами берберүүдийн нутагт лалын сүм, цайз барьж Марокког Португалийн дайралтаас хамгаалах үүргийг өгчээ.

 

8. Сетениль-де-лас-Бодегас, Испани

yallabook.com

Сетениль-де-лас-Бодегас хот дэлхийн өнцөг булан бүрээс жуулчин татдаг. Учир нь аварга том чулуун хадыг ухаж бүтээсэн хот юм. Нийт 82 кв.км талбайг эзлэх бөгөөд Испанийн өмнөд хэсэгт байрлах Андалусия мужид харьяалагддаг. Энэ хотод өөрийн гэсэн гудамжтай – үүл, тэнгэр харагдахгүй, оронд нь дээрээс унах нь уу гэмээр хад, чулуу л харагдана. Ойролцоогоор 25 орчим зууны түүхтэй хот юм.

 

9. Розуэлл, АНУ

wordpress.com

1947 онд Нью-Мэксико мужийн Розуэлл хотоос холгүйхэн үл мэдэгдэх нисдэг таваг унасан гэдэг. Тэр цагаас хойш энэ сэдвээр маргасаар л байгаа юм. Уг үйл явдал Розуэлл хотыг дэлхий дахинд алдартай болгожээ. Розуэлл хот харь гаригийнханд зориулж наадам зохион байгуулдаг уламжлалтай.

 

10. Газрын тосны суурин, Азербайжан

fotovmire.ru

Дашларын газрын тос буюу “газрын тосны суурин” – Азербайжаны үйлдвэржсэн хот. Газрын тосны уурхай байрлах далайн задгай усан дээр төмөр платформууд холбожээ. Уг хотод байнгын оршин суугчид гэж байхгүй. Ойролцоогоор 2000 орчим хүн ажиллаж, амьдардаг бөгөөд бүгд уртын ээлжтэй ажээ.

7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *