Кинонд тоглох дүрийн саналыг хүлээж авахаасаа өмнө маш хачирхалтай хүсэлт тавьж байсан 10 алдартан

0

Хүн бүр л алдар нэрд гарахыг хүсдэг. Гэвч алдартай болох тусам хувийн амьдрал, хувийн орон зай үгүй болж байдгийг судалгаагаар нотолсон байдаг билээ. Иймээс ч Холливудын алдартай жүжигчид аливаа уран бүтээлд тоглох үедээ кино багт тусгай хүсэлтүүд гаргах нь түгээмэл байдаг аж. Манай сайт уншигч танд алдартай жүжигчдийн гаргаж байсан хамгийн хачирхалтай хүсэлтүүдийг танилцуулж байна.

1. Tom Cruise суналттай утсан дотуур өмд хүсч байжээ

© Dee Cercone/Everett Collection/East News

Холливудын алдарт жүжигчин Tom Cruise эрсдэлтэй зураг авалтуудад тун чадварлаг тоглодог гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл нэгэн удаа тэрээр өөрт нь тyлаантай хэсгийн зураг авалт хийхэд нь зориулан суналт сайтай утсан дотуур өмд хүсч байжээ. Жүжигчин Tom Cruise эхэндээ ичиж байсан ч нас ахих хэрээр сунгалт нь муудаж буй өөрийн биед тохируулан энэ төрлийн дотуур өмд өмсөх нь зураг авалт хийхэд тустай хэмээн үзсэн учраас уг хүсэлтийг гаргаж байсан гэдэг.

 

2. Jennifer Lawrence “Кардашиан асар” хүссэн

© Luiz Martinez/Broadimage/EAST NEWS

Жүжигчин Jennifer Lawrence 2017 оны “Mother!” киноны зураг авалт хамгийн хүнд байсан тухай хожим дурссан байдаг билээ. Харанхуй, бараан үзэгдлүүдэд дасахын тулд тэрээр кино багийнхнаас Кардашиан асар хүсч байжээ. Кардашиан асар гэдэг нь Кардашианы гэр бүлийнхний зурагтай асар ажээ.

 

3. Ben Affleck бейсболын “Yankees” багийн малгай өмсөхгүй гэж шаардсан

© NPA/The Grosby Group/Grosby Group/East News

2014 оны “Gone Girl” киноны зураг авалтын үеэр найруулагч жүжигчин Ben Affleck-т бейсболын “Yankees” багийн малгай өмсүүлэхийг хүсэхэд тэрээр эрс татгалзаж байжээ. Учир нь тэрээр тус багийн өрсөлдөгч багийн үнэнч дэмжигч байсан бөгөөд найруулагчид хандан “Дэвид, би чиний хүссэн бүхнийг хийхэд бэлэн байна. Гэхдээ энэ малгайг л өмсөхгүй. Зүгээр л чадахгүй” хэмээн эрс эсэргүүцэн ялж байсан гэдэг.

 

4. Nicolas Cage сарьсан багваахай хүссэн нь

© Invision/Invision/East News

1986 оны инээдэм, аймшгийн төрлийн “Vampire’s Kiss” кинонд жүжигчин Nicolas Cage сарьсан багваахайнд хазуулдаг үзэгдэл гардаг. Тэгвэл яг тус үзэгдэлд жүжигчин эр жинхэнэ сарьсан багваахайд хазуулах хүсэлт гаргасан ч кино багийнхан татгалзаж байжээ.

 

5. George Clooney хувийн цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг дээр асар бариулах хүсэлт гаргаж байсан

© ddp images/Steffens/EAST NEWS

Лондон хотод “Gravity” киноны зураг авалт хийгдэж байх үед тэрээр Калифорнийн далайн эргийг санагдуулам орчинг өөрт нь үүсгэж өгөх хүсэлт тавьж байжээ. Ингэхдээ тэрээр өөрт нь зориулж сагсан бөмбөгийн талбай, хувийн цэцэрлэгт хүрээлэн, халуун ванн, цэлгэр террас гэх мэт олон зүйлсийг шаардсан аж. Ийнхүү түүний хүслийг биелүүлэхээр $130,000 тэнцэх хэмжээний хөрөнгийг нэмж гаргаж байв.

 

6. Lea Michele орилохгүй гэсэн хүсэлт гаргасан

© Invision/Invision/East News

“Scream Queens” цувралд тэрээр хоолойгоо гамнах үүднээс орилохгүй гэсэн хүсэлт гаргаж байжээ. Тэрээр тухайн үед найруулагчид хандан “Би хоёр ч удаа ориллоо. Гэтэл та цувралын туршид намайг орилуулах гэж байна. Би дуучин хүн” хэмээж байсан гэдэг.

 

7. Will Smith 2 сая долларын тоноглол бүхий чиргүүл шаардсан

© Invision/Invision/East News

“Men in Black III” киноны зураг авалт Нью-Йорк хотод хийгдэх үед жүжигчин Will Smith тансаг зэрэглэлийн 2 чиргүүл хийлгэх шаардлага тавьж байжээ. 2 чиргүүлийн нэг нь түүний бэлтгэлийг хангах тоноглол, хэрэгсэлтэй бэлтгэлийн заалтай байх хэрэгтэй гэсэн бол удаах чиргүүл итали хэв маяг бүхий гал тогоо, нуман хэлбэрийн цонхтой 2 сая ам.долларын үнэлгээтэй байлгахыг хүссэн аж. Тэрээр зураг авалтын талбайтай маш ойр байрлалтай 5 унтлагын өрөөтэй байр түрээслэж байсан ч ийм чиргүүл нэмж хүссэн нь үнэхээр хачирхалтай.

 

8. Will Ferrell скүүтэр авах санал тавьсан

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News

Спорт, инээдмийн төрлийн “Semi-Pro” киноны саналыг хүлээн авах үедээ тэрээр 3 дугуйтай цахилгаан скүүтэр, хуурамч мод, солонгон өнгөтэй обуд зэргийг авах санал тавьж байжээ. Кинотой нь ямар ч холбоогүй уг шаардлагаар авсан эд зүйлсээ юунд хэрэглэсэн нь тодорхойгүй хэвээр үлджээ.

 

9. Daniel Day-Lewis хөгжлийн бэрхшээлтэй хүн мэт асруулах шаардлага тавьж байсан

© AFP/EAST NEWS

3 удаагийн Оскарын шагналт Daniel Day-Lewis 1989 онд “My Left Foot” кинонд саа өвчтэй хүний дүрд тоглох саналыг хүлээн авах үедээ тэргэнцэр дээр түрүүлж, хоолоо халбагадуулж идэх гэх мэт яг л дүр шигээ хөгжлийн бэрхшээлтэй нэгэн мэт асруулах шаардлага тавьж байжээ.

 

10. Bruce Willis нэг өдрийн нэг сая долларын цалин авах хүсэлт гаргаж байсан

© PHOTOlink/Courtesy Everett Collection/East News

Нэрт жүжигчин Bruce Willis-т “The Expendables 3” киноны Болгар улсад хийх 4 хоногийн зураг авалтад 3 сая ам.долларын цалинтайгаар орох саналыг тавихад тэрээр өдрийн 1 сая долларын цалин авах хүсэлт гаргаж байв. Харамсалтай нь кино багийнхан түүний хүсэлтийг хүлээж авалгүй, түүний оронд жүжигчин Harrison Ford-ыг тоглуулж байжээ.

Өөрийн ур чадварыг бүрэн харуулахын тулд жүжигчид нэмэлт хүсэлт гаргах нь зөв гэж та бодож байна уу?

42
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *