Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх тэмцэл биднийг нэг талаар хүн болгон нэгтгэж байдаг билээ. Хэдий тийм боловч хүн бүрийн хувьд амжилтад хүрэх зам харилцан адилгүй. Зарим нэг хэсэг нь чимээгүйхэн мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөх бол өөр нэг хэсэг нь өөрийн мөрөөдлийг дэлгэн байж урагшилна гэж үзэх нь ч бий. Манай сайт уншигч танд өөрийн хүсэл мөрөөдлийг бодит болгож чадсан 10 алдартны түүхээс хүргэж байна.
1. Demi Lovato

2010 оны 2-р сарын 7-ны өдөр тэрээр Твиттер хуудастаа “Нэг л өдөр би Super Bowl-ын нээлт дээр төрийн дуулал дуулах болно” хэмээн бичиж байжээ. Яг тэр жиргээнээс хойш 10 жилийн дараа буюу 2020 оны 2-р сарын 2-ны өдөр тэрээр энэ мөрөөдлөө биелүүлсэн билээ.
2. Arnold Schwarzenegger

Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцэх хэрэгтэйг харуулж чадсан үлгэр жишээ хүмүүсийн нэг бол яах аргагүй Arnold Schwarzenegger билээ. Түүний асар их амжилт 1965 онд найзуудынхаа “амыг таглах”-аар Mr. Europe Junior тэмцээнд түрүүлснээр эхэлсэн түүхтэй.
3. Jennifer Lopez

Урлагийн ертөнцөд хөл тавих үедээ Jennifer Lopez романтик инээдмийн төрлийн киноны од болох л хүсэл эрмэлзэл тээж явсан гэдэг. Өдгөө 52 настай тэрээр тухайн үеийн мөрөөдлөө хэд дахин давуулан биелүүлээд буй билээ. Түүний хувьд анх 2001 онд “The Wedding Planner” кинонд дүр бүтээж байсан бол хамгийн сүүлд энэ жил нээлтээ хийсэн “Marry Me” кинонд тоглосон юм.
4. Brie Larson

Жүжигчин бүрийн хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь Академийн шагнал хүртэх явдал байдаг гэвэл хилсдэхгүй биз ээ. Тэгвэл жүжигчин Brie Larson 2015 онд өөрийн Твиттер хуудастаа “Оскарын шагнал гардуулах ёслол болох бүрт л би гэртээ унтлагын хувцастай байж байх юм. Илүү ихийг хүсэх цаг болсон юм болов уу?” хэмээн бичиж байжээ. Тэрээр 2016 онд Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ.
5. Chris Pratt

2010 онд жүжигчин Chris Pratt нэрт найруулагч Steven Spielberg өөрийг нь “Jurassic Park” кинонд тоглуулахаар гуйж байлаа хэмээн наргиан хийж ярьж байсан бичлэг бий. Үнэхээр ч түүний наргиа хожим биелэлээ олж, 2015 онд тэрээр тус кинонд Owen Grady-ын дүрийг бүтээсэн билээ.
6. Oprah Winfrey

1983 онд Oprah Winfrey Alice Walker-ын “The Color Purple” нэртэй бүтээлийг шимтэн уншаад зогсохгүй найзууддаа ч тус номыг бэлэглэж уншихыг зөвлөж байсан гэдэг. Хожим тус зохиолоор кино хийх болсон тухай мэдээг дуулаад тэрээр өмнө нь жүжиглэж байгаагүй ч тус кинонд тоглохыг учиргүй ихээр хүссэн түүхтэй. Үнэхээр ч түүний хүсэл биелэлээ олж, найруулагч Steven Spielberg түүнийг Sofia-ын дүрд тоглохыг санал болгож байжээ. Тэрээр тус дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж байв.
7. Lady Gaga

Нэрт дуучин Lady Gaga хүүхэд наснаасаа л алдартай жүжигчин болох мөрөөдөлтэй нэгэн байжээ. Жүжигчний мэргэжлээр суралцсан ч амжилт олоогүй тул дуучны мэргэжлээр ажиллах болсон тэрээр алдар нэрийн оргилд хүрсэн хойноо мөрөөдлөө биелүүлэхээр кино урлагт хөл тавьсан билээ. Тэрээр “American Horror Story” цувралаараа Алтан бээлий шагналыг хүртсэн бол өөрийн тоглосон “A Star is Born” киноны дуугаараа Оскарын шилдэг дууны шагналыг хүртсэн юм.
8. Jamie Brewer

Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүйг өөрийн туулсан амьдралаар батлан харуулж яваа эрхмүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Jamie Brewer билээ. Хүүхэд ахуй цагаасаа эхлэн шоу бизнест хөл тавьж, од болон гялалзах хүсэлтэй явсан тэрээр өдгөө алдартай жүжигчин, загвар өмсөгч болоод буй юм. Өдгөө тэрээр залуу охид, бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болох чин хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна.
9. Chris Hemsworth

Бурханд ч хүсэл гэж бий. Thor бурхны дүрийг бүтээсэн жүжигчин Chris Hemsworth хүүхэд байхдаа өөрийн нэртэй одтой, алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан гэдэг. Үнэхээр ч тэрээр 2019 онд Холливудын Алдрын гудамд өөрийн нэр бүхий одтой болсон билээ.
10. Henry Cavill

Кино дэлгэцээр үзсэн супер баатрынхаа дүрд хувирахыг хүсдэггүй хүүхэд гэж үгүй. Тэдний нэг болох Henry Cavill бага насандаа Супермэн болохыг хүсдэг байснаа өөрийн цахим хуудсаар дамжуулан дээрх зургаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж байв. Супермэнийн унтлагын хувцас өмсөж, ширээнээс ширээ рүү үсэрч явсан бяцхан хүүг өдгөө Супермэн гэдгээр нь дэлхий нийт андахгүй билээ.
Таны туйлын хүсэл юу вэ?
Бахархмаар
Хөөрхөн
Тэнэглэл
Буруу
Гайхмаар
Гоё
Ха Ха
Харамсалтай



