Хүүхэлдэйн киноны сонирхолтой нууцуудыг агуулсан 20 хэсгийг анхаарал сайтай үзэгчид олж илрүүлжээ

1

Хүүхэлдэйн кино үнэндээ бага насны үзэгчдэд зориулагдсан, гэхдээ кино бүтээгчид тэднийг эцэг эхтэйгээ цуг сууж байгаад үзнэ гэдгийг тооцдог бололтой. Тиймээс хүүхэлдэйн кино бүтээгчид кинондоо зөвхөн насанд хүрэгчид л ойлгох нууц илгээмжийг үлдээх боломжийг алдахыг хүсдэггүй байна. Заримдаа бүр илт алдаа гаргасан байхыг ч хэлэх хэрэгтэй, тэд ийм тод алдааг харалгүй өнгөрөөчихлөө гэж үү дээ?

Дуртай хүүхэлдэйн кинонуудаа дахин үзэхэд үнэхээр сонирхолтой зүйлсийг олж харсан юм. Мөн ажигч гярхай үзэгчдийн ачаар зарим нэг алдааг олж мэдсэнээ ч хэлэх хэрэгтэй биз ээ.

1. “Tom and Jerry” шинэ бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд Жерри AirPods-ийг спикер болгон ашиглажээ

© Tom and Jerry / Metro-Goldwyn-Mayer, © danielalaneme / Twitter

 

2. “Barnyard” хүүхэлдэйн киноны Отис уг нь эр үхэр. Миний тархи бүр гашлаад байгаа шүү.

© Barnyard / Paramount Pictures, © Barnyard / Twitter

 

3. “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны чоно яагаад түргэн тусламжийн машинд амьдардгийг би ойлгосон – тэд чинь ойн эмч нар юм байна лээ.

© Маша и Медведь / Анимаккорд, © nvm_lj / Twitter

 

4. Алладин Жасминийг ид шидийн хивсээр нисэх үү гэхэд аюулгүй биз гэж асуудаг. Гэртээ барыг тэжээвэр амьтан болгон өсгөж байгаа тэр хүн ингэж асуухаар чинь одоо яах уу?

© Aladdin / Walt Disney Pictures, © ImBrettKaz / Twitter

 

5. “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны зайрмагтай залуу хэзээ ч майктай харагддаггүй мөртлөө майкны хэлбэрээр түлэгдсэн байдаг.

© Lilo & Stitch / Walt Disney Pictures, © isafromibiza / Twitter

 

6. “Zootopia” хүүхэлдэйн киноны Ник багадаа өмсөж байсан скаутын дүрэмт хувцсаа хадгалсан байдаг, харин түүний цамцны хээ нь өссөн гэрийнх нь ханын цаасны зурагтай адилхан ажээ.

© Zootopia / Walt Disney Studios Motion Pictures, © WillNowHalt / Reddit

 

7. “Inside Out” хүүхэлдэйн киноны Баяр баясгалан ганцаараа сүүдэргүй. Яагаад гэвэл энэ сэтгэл хөдлөл хамгийн гэрэлтэй нь

© Inside Out / Walt Disney Pictures, © JaxxisR / Reddit

 

8. “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Урсула Ванессад хувирахдаа эрвээхэйг ашигладаг. “Ванесса” – эрвээхэйний нэгэн төрлийн нэр юм.

© The Little Mermaid / Walt Disney Pictures, © amanyggvv / Reddit

 

9. “Aladdin”-ы Жин ингэж дуулдаг: “Шахерезадад мянган үлгэр байжээ”

© Aladdin / Walt Disney Pictures, © Djammer / Reddit

“Арабын ардын аман зохиолд Шахерезадан 1001 үлгэр ярьдаг, Алладин үлгэрүүдийн нэг байсан тул хүүхэлдэйн киноны баатрууд 1000 л үлгэр мэдэх нь зөв юм.”

 

10. “Robots” хүүхэлдэйн кинонд “Ice Age”-ийн Сидийг олж харж болно

© Robots / 20th Century Fox, © Ice Age / 20th Century Fox, © imnotakpopfan / Reddit

 

11. “Finding Nemo” хүүхэлдэйн кинонд махчин загас Брюс өөрийнхөө эцгийг хэзээ ч харж байгаагүй гэж хэлээд уйлдаг. Яагаад гэвэл эрэгчин махчин загас эмэгчнээ жирэмсэн болонгуут нь орхин явдаг ажээ.

© Finding Nemo / Walt Disney Pictures, © EitherARepostOrALie / Reddit

 

12. “Minions” хүүхэлдэйн киноны Грюгийн бага насыг бид харж байна. Тэр ээжтэйгээ цуг залуу доктор Нефарогоос хөлдөөдөг туяа авч байгаа нь харагдана.

© Minions / Universal Pictures, © hjparedes / Reddit

 

13. Аладдин Грек дээгүүр хивстэйгээ нисэж байхдаа Жасминд алим өгдөг. Эртний Грект зүрх, сэтгэлээ илчлэхдээ хайртай бүсгүйдээ алим өгдөг байжээ.

© Aladdin / Walt Disney Pictures, © moon_man1 / Reddit

 

14. “Moana” хүүхэлдэйн кинонд “We Know the Way” дууг дуулахад дүрүүдийн хэн нь ч шивээсгүй байсан. Киноны баатрууд арал дээр ирсэн хойноо л шивээстэй болжээ.

© Moana / Walt Disney Pictures, © Mike239223 / Reddit

Яагаад гэвэл аяллын явцад тэд шивээс хийх техникт суралцаагүй байсан юм.

 

15. “Atlantis: The Lost Empire” хүүхэлдэйн кинонд багийн гишүүд дээшээ гарч ирэхээс өмнө бүгд бэлгэнд талст авсан ажээ.

© Atlantis: The Lost Empire / Walt Disney Pictures, © Bunchy3101 / Reddit

“Баатрууд гэртээ эргэж ирээд талстаараа ямар нэгэн гоёл хийж зүүцгээсэн байна: ээмэг, зүүлт, кулон”

 

16. “The Angry Birds Movie” хүүхэлдэйн кинонд “Fifty Shades of Green”–ийн дүрслэлийг харж болно

© The Angry Birds Movie / Sony Pictures Releasing, © bigppgfan / Reddit

 

17. “Hotel Transylvania” хүүхэлдэйн киноны нэг хэсэг дээр Мэвис аавдаа ингэж хэлдэг: “Би чинь 83-тай биш, юу хүссэнээ хийж болно”. Киноны үйл явдлаар тэр 118 настай, цус сорогчийн энэ нас хүний 18 настай адилхан юм.

© Hotel Transylvania / Sony Pictures Animation, © KitsuneRisu / Reddit

Тэгэхээр өөрийгөө 12-той биш гэж хэлсэн болох нь ээ?

 

18. Роксанагийн даашинзны өнгө Мегамайдад хандах хандлага өөрчлөгдөж байгаатай уялдан өөрчлөгддөг

© Megamind / Paramount Pictures, © ApoIIoJon / Reddit

Киноны эхэнд энэ бүсгүй улаан өнгийн даашинзтай гарч ирж байгааг харна – энэ үед Бернардыг өөрийн дайсан гэж үзэж байсан. Тэд хоорондоо илүү ойр танилцахад Роксанагийн гоёл хүрэн өнгөтэй болжээ – улаан, хөх өнгийн холимог. Хамгийн сүүлд нь бүсгүй хөх өнгийн даашинз өмсжээ – Мегамайндын өөрийнх нь өнгө.

 

19. Миний 8 настай охин “Tangled” хүүхэлдэйн киноны цэцэг “Moana” хүүхэлдэйн киноны Те Фити арал дээр дахин дэлбээлж байгааг анзаарчээ.

© Moana / Walt Disney Pictures, © Tangled / Walt Disney Studios Motion Pictures, © margviola / Reddit

 

20. “Zootopia” хүүхэлдэйн киноны бүтээгчид амьтад чихэвчийг яаж зүүх ёстойг бусдадаа ойлгомжтойгоор харуулж чаджээ.

© Arthur / PBS Distribution, © SpongeBob SquarePants / Nickelodeon Animation Studio, © Zootopia / Walt Disney Studios Motion Pictures, © ThatTrashPanda / Reddit

Та хүүхэлдэйн кино үзэхдээ хэр их анхаарал хандуулдаг вэ? Та тэдний үлдээсэн нууц илгээмж эсвэл хийсэн алдааг нь олж харсан уу?

64
Ха ХаХа Ха
22
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Д. Отгонпүрэв

    Д. Отгонпүрэв

    2021/01/01 at 13:16

    Тэр үхэр др хар юм унжуулад явад бвалтгоё харагдахгүл бх😂😅

  2. Egshig Shinebayar

    Egshig Shinebayar

    2021/01/03 at 02:19

    Д. Отгонпүрэв thh

  3. Tamır Kūn

    Tamır Kūn

    2021/01/03 at 03:40

    Naad jerry chn bol zvger ng artistin gargsan sana zurg shv cihewc ntrnte angi bol bhq zvgerl jk mygin zrg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *