Илон Маскын найз бүсгүй, дуучин Граймс нуруун дээрээ ‘Харь гарагийнхны сорви’ нэртэй, маш том шивээс хийлгэснээ олон нийтэд харуулжээ

0

Илон Маскын найз бүсгүй, дуучин Граймс нуруун дээрээ ‘Харь гарагийнхны сорви’ нэртэй шивээс хийлгэжээ. Граймс нэрээрээ олон танигдсан дуучин Крис Элис Буше цагаан өнгөөр хийлгэсэн энэхүү шивээсний зургаа олон нийтэд ийнхүү дэлгэн харуулжээ.

Grimes / Instagram

Тэрбээр зургийн тайлбарт, “Чанартай зураг оруулж амжихгүй нь ээ. Үүнийг хийлгэх гэж маш их ядарлаа, бас их өвдсөн. Одоо бол унтахыг л хүсч байна. Одоохондоо улаан харагдаж байгаа ч хэдэн долоо хоногийн дараанаас гоё харагддаг болчихно. Бүгд өдрийг сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна” хэмээжээ.

Түүний энэхүү зурагт хүмүүс, “Үнэхээр сoлиотой!”, “Гоё харагдаж байна. Үнэхээр өөрөөр сэтгэжээ”, “Маш сайн хийгдсэн байна” гэх мэтчилэн өөрсдийн сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Граймсын хувьд Илон Маскын хүүг төрүүлсэн бөгөөд 50 нас хүрэхээсээ өмнө Ангараг гараг руу нүүнэ хэмээн итгэдэг гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм.

Мөн тэрбээр улаан нүдэн гараг дахь амьдрал ямар байх талаар, “Мэдээж амьдрах орчин бүрдүүлнэ гэдэг тун хэцүү. Гэхдээ тэр гараг дээр амьдарч болохгүй гэсэн зүйл байхгүй” хэмээн ярьж байжээ.

Харин 2020 оны 2-р сард The Face хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр түүнээс Ангараг гараг руу явах болон оюун ухаанаа үүлэн технологид хуулах хоёрын алийг нь илүүд үзэх талаар асуухад тэрбээр,

“Мэдээж хоёуланг нь хийж үзэхийг хүсдэг. Магадгүй эхлээд оюун ухаанаа үүлэн технологид хуулж үлдээх байх. Тэгээд технологийн боломж бүрдэх юм бол өөрийн оюун ухааныг холбосон хүн дүрст роботод суулгаад Ангараг руу явуулж болох л юм” хэмээж байв.

Түүний найз залуу Илон Маскын хувьд 2050 он гэхэд Ангараг гараг руу 1 сая хүнийг илгээнэ гэсэн төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Түүчнлэн өнгөрсөн оны 12-р сард Берлин хотод болсон Axel Springer Award үйл ажиллагааны үеэр тэрээр ирэх 6 жилийн дотор Ангараг дээр хүн хөл тавина гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ.

Мөн тэрбээр, “Дэлхий болон Ангараг гарагууд 26 сар тутамд нэг удаа хоорондоо маш ойртдог. Энэ боломжуудыг ашиглаж төслөө амжилттай гүйцэтгэх боломж бидэнд бий. Ирэх 6 жилийн дотор Ангараг гараг дээр хүн буух болно. Бидэнд аз тохиовол 4 жилийн дотор ч очих боломжтой. Ирэх 2 жилийн дотор бид эхний багийг илгээх болно” хэмээн ярьж байв.

8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/19 at 13:20

    Бомбогор хамартай нэг тэнэг ядчихсан юм л байна. Энэний дуучин гэж ч юу байдаг юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *