Алдартнууд ч бас хүмүүсийн үзэн ядалтыг төрүүлдэг

0

Алдартнууд ч бас хүмүүсийн үзэн ядалтыг төрүүлдэг


Алдартнууд юугаараа хүмүүсээр шүтэн бишрүүлж, тэдний анхаарлыг татдаг вэ? Авьяас чадвар, гоо үзэсгэлэн, хэв маяг, стилийн мэдрэмж, буяны үйлс, дэгжин хувцаслалт гээд олон зүйлийг нэрлэж болно. Хэдийгээр маш олон зүйлээрээ одод, алдартнууд шүтэн бишрэгчдийг талархлыг хүлээж, татаж байдаг ч тэдэнд бас хүмүүсийн дургүйцлийг хүргэж, үзэн ядалтыг төрүүлж байдаг зүйлс ч байдаг. Энд Америкт байгаа алдартнуудаас хэн хэн олны дургүйцлыг төрүүлснийг зураг болон тайлбарын хамт жагсаалаа. Алдартнуудын тухай хов жив хэзээд сонирхолтой байдаг хойно, уншаад үзээрэй.

Gwyneth Paltrow
Тиймээ тэр сайхан бие, хөөрхөн царайтай. Гэвч энэ бүхэн нь түүнийг хүмүүсийн хамгийн дургүй оддын жагсаалтанд бичигдэхгүй байхад нөлөөлж чадаагүй юм. Жүжигчин бүсгүй GOOP нэртэй долоо хоног тутмын онлайн товхимол гаргах болсон бөгөөд дотоод үзэл бодлоо тэжээн тэтгэхийг уншигчдад уриалдаг тэрхүү сэтгүүл нь уншигчдад чадахгүй зүйлсийг нь илгээдэгт бүх учир агуулагддаг аж. “Би сард 2000 доллар олдог байж чадахгүй” хэмээн олон нийт бухимдалтайгаар хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр уншигчдынхаа санхүүгийн чадамж дээр төвлөрсөн нийтлэл илгээдэг нь уруул өнгөлөгчинд 50 доллар зарцуулах нь зөвшөөрч боломгүй хэт чамирхал гэж үздэг олон уншигчдын хувьд тун ч онцгүй зөвлөмж болжээ.


Tom Cruise
1980 болон 1990 онуудад Tom Cruise дэлхийн хамгийн халуухан залуусын нэг байсан. Түүний эршүүд төрх бүсгүйчүүдийг галзууруулж, Cruise-ын тоглосон шинэ эйкшн киног үзэх боломжийг алдахгүй гэсэн залуус кино театруудын босгыг элээдэг байлаа. Гэвч түүнийг жүжигчин гэргий Nicole Kidman-аасаа салсны дараа олон нийт түүн рүү муухай харах болсон төдийгүй шинэ дүрүүд ч ховорхон ирэх болсон байна. Oprah Winfrey-гийн шоунд оролцож байгаад буйдан дээр нь үсэрч, Brooke Shields-ийг төрсний дараах сэтгэл хямралыг даван гарах гэж мансууруулах бодис хэрэглэснийг нь шүүмжлэн хэрүүл маргаан дэгдээсэн зэрэг нь түүний фенүүдийн олонхынх нь дургүйцлыг төрүүлжээ. Харин түүний эхнэр Katie Holmes-т Америкчууд үнэхээр хайртайгаас гадна Cruise-тэй гэрлэсэнд нь нууцхан харуусал тээсээр үлдсэн юм.


Kim Kardashian
Kim бол эрээвэр хураавар зүйлсээс алдар нь мандсан ердийн л нэг алдартан. Тэгш дүүрэн бие галбир гэхчилэн бүхий л зүйлсээрээ гайхуулах дуртай энэ бүсгүй 2007 онд найз залуутайгаа секс бичлэг хийсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан ба түүний бизнесийн гүйлгээ ухааны ачаар олон сая долларын орлого олох эх үүсвэр болсон. Мөн өнгөрсөн жил гэхэд Kardashian-ы гэр бүл 65 сая долларын орлого олсон, сагсан бөмбөгчин Kris Humphries-тай гэрлэсэн ч 72 хоногийн дараа салснаар гэр бүлийнхээ орлогыг дахин 10 саяар нэмсэн зэрэг нь олон нийтийн зэвүүцлийг хүргэдэг байна.


Tiger Woods
Хамгийн алдартай спортын оддын нэг тэрбээр хүмүүсийн хамгийн ихээр үзэн яддаг оддын нэг. 1996 онд хамгийн доод зэрэглэлд бичигдсэнээс бүх зүйл эхэлсэн ба өөрийн туслах Steve Williams-ыг халсан явдал зэрэг нь түүний алдар нэрд харшлах шалтгаанууд болсон юм.


Kanye West
Kanye West-ийг маш авьяаслаг реппэр, продюсер гэдэгтэй маргах аргагүй. Гэхдээ түүний биеэ хэт өргөмжлөх, өөрийгөө дөвийлгөх зан нь олон нийтэд ил болсон ч энэ түүнд тийм ч чухал биш бололтой. Мөн реппэр залуу хувийн эд зүйлсийнхээ талаар мэдэгдэл хийсэн нь түүнийг орчин үеийнхний дуу хоолой гэж хүлээн зөвшөөрөхөөс олон хүнийг татгалзахад хүргэсэн байна.


Mel Gibson
Холливудын алдарт жүжигчин, Оскарын шагналт найруулагч Mel Gibson антисемитизм болон Оросын төгөлдөр хуурч Oksana Grigorieva-г хүчирхийлсэн гэсэн хэл аманд орооцолдсоноор нэр хүнддээ хар толбо суулгасан юм. Grigorieva Америкчуудын хайр, талархлыг хүлээж чадаагүйн адилаар 56 настай жүжигчин эр эмэгтэй хүн рүү гар далайсныхаа төлөө өөрийг нь шүтэн бишрэгчдийн хайр хүндлэлийн харцыг үзэн ядалтаар сольсон юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. SoL0

    2012/01/10 at 21:48

    mmmmmmm

  2. Зочин

    2012/01/10 at 21:53

    kim kardashian gej hachin gichii bnaa baliar tom bugs gargachaad!

  3. mboogii_mn

    2012/01/10 at 21:57

    Kim-n bichleg ni sonin bichleg bn lee sh dee.

  4. Spa

    2012/01/10 at 22:01

    od bolmor

  5. Зочин

    2012/01/10 at 23:15

  6. Зочин

    2012/01/10 at 23:21

    engiin hubi tabilantai bid ch bayrlah heregte shu hen odor bolgon ingeed sonin deer bichigdeed haa ybsan gazar ni hun dagaad baihaar muuhai bga bjde bi law aztai dag kkkkkk

  7. Зочин

    2012/01/10 at 23:53

    javascript:justReturn()

  8. erxem_0505

    2012/01/11 at 08:18

    mmmmmmmmmmmmm

  9. nickhun

    2012/01/11 at 13:44

    BI od bolno doo

  10. nickhun

    2012/01/11 at 13:44

    [quote]mmmmmmmmmmmmm[/quote]
    MMMMMMMMMMMMMMMMMMMMMMM

  11. nickhun

    2012/01/11 at 13:45

    [quote]Kim-n bichleg ni sonin bichleg bn lee sh dee.[/quote]
    MMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMMM

  12. monami666

    2012/01/11 at 14:17

    od humuus saihan ymuu

  13. enkule_fires

    2012/01/11 at 15:57

    laitai ain

  14. RUBY_gem

    2012/01/23 at 16:59

    TENEG YUMNUUD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *