Шоронгийн шивээснүүдийн нууц утга

1

Шивээс нь гоёл чимэглэлээс гадна нийгмийн зэрэг дэв, байр суурийг илэрхийлдэг. Эрт цагаас ашиглагдаж байсан хэлбэрийг нь авч үзвэл нийгмийн байр суурьтай илүү холбогддог. Өдгөө ч энэ хэлбэрээр ашиглах явдал байдаг ба гэмт хэргийн ертөнцөд илүү түгээмэл ашиглагддаг хэлбэр гэж хэлж болно. Шоронгийн амьдралд шивээсээр нь тухайн хүнийг шоронд ямар байр суурьтай, хэр зэрэг нөлөөтэй болохыг нь мэдэж болдог аж. Мөн тэдний хийлгэсэн шивээс бүр нь өөрийн гэсэн утга учрыг хадгалдаг байна.

1488

Цагаан арьст ноёлогч байр суурийг дэмжигчид, нацистуудын дунд 1488 гэсэн тоог шивүүлсэн байх нь цөөнгүй. 14 ба 88 гэсэн тоонууд нь тус тусдаа утгатай. Гэхдээ Nuestra Familia-гийн дээрэмчдийн дунд 14 гэсэн тоог шивүүлэх явдал байдаг.

Цагаан арьст супремацистуудын хувьд 14 гэсэн тоо нь 14 үгийг илэрхийлдэг. Энэ нь нацистын толгойлогч David Lane-ий “Бид өөрсдийн хүмүүс болоод Ирээдүйн цагаан хүүхдүүдийг оршихуйг хамгаалах ёстой” /”We must secure the existence of our people and a future for White Children”/ гэсэн үгийг илэрхийлэл аж. Харин 88 гэсэн тоо нь цагаан толгойн 8 дахь үсгийн хоёр удаа бичигдсэн хэлбэр буюу Heil Hitler гэсэн үгийг илэрхийлдэг байна.

 

Аалзны шүлс

Өнөөдөр ямар ч ял эдэлж байгаагүй хүмүүс ч ихээр хийлгэх болсон аалзны шүлс нь гарцаагүй шоронгийн шивээснүүдийн нэг юм. Аалз олзоо шүлсээрээ барьдагтай холбоотойгоор шорон бол аалзны шүлс шиг гэмт хэрэгтнүүдийг хорьж байгаа гэдгийг илэрхийлдэг аж. Ихэвчлэн тохойн дээр хийгдсэн байдаг нь тохой үргэлж ширээн дээр тавигдаж, ил байдагтай холбоотой. Мөн хүзүүн дээр хийгдсэн байх тохиолдол олон. Гэхдээ аалзны шүлсийг өнгө өнгөөр хийсэн байвал энэ нь шоронд хийгдсэн шивээс биш гэсэн үг. Учир нь шоронд шивээсний өнгийн бэх олдох нь ховор.

 

Нулимсан дусал

Шоронгийн шивээснүүдээс хамгийн их танигдсан нь нулимсны дусал аж. Гэхдээ утга нь газарзүйн байршлаас хамаарч өөр өөр. Зарим газар урт хугацааны ялыг илэрхийлдэг бол зарим газарт тухайн гэмт хэрэгтэн аллага үйлдсэнийг илэрхийлдэг. Зарим тохиолдолд нулимсан дусал хоосон байдаг. Энэ нь тухайн хүн хамт хоригдож байсан хэн нэгнийгээ хороогдсоны төлөө өс хонзон өвөрлөж явааг илэрхийлэх нь бий. Репперүүд, зарим алдартнууд ийм шивээс хийлгэсэн байдаг нь тэд ял эдэлж байсантай нь биш, зөвхөн харагдах байдлын талаасаа хийлгэсэн байдаг. Хэн нэг нь ийм шивээс хийлгэх гэж байгаа бол нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Хэрвээ анх удаагаа ял сонсож шорон руу зүглэж байгаа бол жинхэнэ биш ийм шивээс нь олон дайснуудтай болгох аюултай.

 

Таван оройт титэм

Алтан титэм бол мэдээж хэрэг гоёлынх. Гэхдээ энэ нь 5 оройтой бол шоронгийнх. 5 оройт титэм нь Latin Kings бүлгийн дээрэмчин гэдгийг илэрхийлнэ. АНУ дахь хамгийн том гэмт бүлгийн нэг энэ бүлгийн энэхүү шивээс нь ихэвчлэн Almighty Latin Kings Nation гэсэн үсгийн товчлол ALKN гэсэн үсгүүдтэй хамт байдаг. Титэм 5 оройтой байдаг нь Latin Kings-ийнхэн People Nation дээрмийн бүлэгтэй ойрын холбоотой гэдгийг илэрхийлдэг. 1940-өөд оноос эхтэй энэ бүлэг шоронд ч, шоронгийн гаднь ч том нөлөөтэй. Титэмний орой дээрх эрдэнэс, өнгө зэрэг бусад тодорхой хэсгүүд нь бас л далд утгуудыг хадгалдаг.

 

Гурван цэг

Шоронгийн шивээсний түгээмэл хэлбэр болох гурван цэг нь ‘mi vida loca’ буюу ‘миний галзуу амьдрал’ гэсэн үгийг илэрхийлдэг аж. Гэхдээ зөвхөн дээрэмчний амьдралын хэв маягийг илэрхийлдгээс бус тодорхой дээрмийн бүлгийг илэрхийлдэггүй. Ихэвчлэн гар эсвэл нүдний орчимд хийлгэсэн байдаг. Голдуу харандаа болон зүү гэх мэт энгийн зүйл ашиглан хатгах маягаар хийгддэг.

 

Таван цэг

Голдоо нэг цэг бүхий дөрвөлжин хэлбэрээр байрласан таван цэгний захын 4 цэг нь шоронгийн ханыг, голын цэг нь ял эдлэгчийг төлөөлдөг. Олон улсын хэмжээнд шоронгийн шивээс байдлаар хэрэглэгддэг ч Европ, Америкийн хоригдлууд ихээр хэрэглэдэг. Эрхий хуруу болон долоовор хурууны дунд хийгдсэн байдаг энэ шивээс биеийн өөр хэсэгт байвал өөр утга илэрхийлдэг. Жишээ нь Чикагогийн дээрэмчдийн бүлэг People Nation-той холбоотойгоор 5 хошуу, 5 оройт титэм, 5 цэг зэргийг хийлгэх нь бий.

 

Оосоргүй цаг

Шоронгийн шивээс гэж үзэхэд хэцүүхэн шивээснүүдийн нэг. Энэ нь цаг хугацааг өнгөрүүлж байна, урт хугацааны ялтай гэдгийг харуулдаг. Шоронд ял эдэлж байгаа хүмүүс тэр дундаа урт хугацааны ялтай хоригдлууд цаг хугацааг маш өвөрмөц байдлаар хардаг. Тэд цаг хугацаанд утга учир үгүй гэдэг мөртлөө энэ шивээсийг утга агуулдаг гэж үздэг. Шоронд байгаа хүмүүс цаг хугацааг тоолдоггүй. Цагтай шивээс нь хэдхэн төрлийн хэлбэртэй байдаг. Ханын цагны нүүр эсвэл өвөөгийн цаг гэх мэт. Заримдаа оосор гэх мэт бүх юмтайгаа бугуйн цаг байдлаар хийгдсэн шивээс ч байдаг.

 

Aryan Brotherhood

Америкийн шоронгийн систем дэх хамгийн том цагаан ноёлогч байр суурийг дэмжигчдийн бүлэг болох Aryan Brotherhood нь шоронгийн хоригдлуудын 1% хүрэхгүй хэсгийг бүрдүүлдэг ч хүний амь хөнөөснийхөө төлөө ял эдэлж байгаа хүмүүсийн 20%-ийг бүрдүүлдэг аж. Тэдний шивээс нь ихэвчлэн гурван навчит жижиг ургамал болох айргана болон АВ үсэг, нацистын билэгдэл болох хас, SS үсгийн цахилгааны хэлбэр зэрэг байдаг. Ихэвчлэн хар тамхины наймаа, биеэ үнэлэх, захиалгат аллага зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг энэ бүлгийг Alice Baker, One-Two, The Brand гэдгээр нь мэдэх нь ч бий.

 

Norteno

Умард Калифорни дахь дээрмийн бүлгийнхэнтэй холбоотой Neustra Familia бүлгийн илэрхийлэл болсон энэ шивээс нь Norteno, Neustra Familia гэсэн үгсийг агуулах ба N үсэг эсвэл цагаан толгойн 14 дэх үсгийг илэрхийлсэн 14 гэсэн тоо зэргийг ч агуулдаг. Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэгтэй холбогддог энэ бүлгийнхний бас нэг ялгардаг зүйл нь улаан өнгийн алчуур зүүдэг явдал аж.

 

La Eme

La Eme эсвэл М үсэг нь Мексикийн мафийн илэрхийлэл юм. АНУ-ын шорон дахь хамгийн том, хамгийн харгис хэрцгий бүлэглэл болох тэд Aryan Brotherhood-ынхонтой холбоотой. Шоронгийн систем дэх хамгийн хүчирхэг энэ бүлгийн үйл ажиллагаа хэдэн мянган хоригдлуудыг хамардаг. Шоронгийн хананы гадна ч эднийхэн байдаг.

 

MS 13

Эл Сальвадорын Mara Salvatrucha бүлгийг илэрхийлдэг энэ шивээс биеийн аль ч хэсэгт хийгдсэн байдаг. Тус бүлгийн гишүүдийн хувьд ихэвчлэн ил харагдах нүүр, хүзүү, гар гэх мэт хэсгүүдэд хийлгэсэн байдаг байна. Лос Анжелесын бүс нутагт Эл Сальвадорын цагаачдын үүсгэсэн энэ бүлэг нь Америк дахь хамгийн хэрцгий бүлгүүдийн нэг бөгөөд 70,000 орчим гишүүнтэй. Тэдний хууль бус үйл ажиллагаа мансууруулах бодисоос эхлээд хүүхдийн биеийг үнэлүүлэх хүртэл олон хүрээнд явагддаг. La Mara гэдэг нь Сан Сальвадорагийн гудамжны нэр, Salvatrucha нь Эл Сальвадорын иргэний дайнд оролцож байсан бүлэг тулаанчдын нэр аж.

 

Дэлгэсэн хөзөр

Энэ нь мөрийтэй тоглоомонд дуртайг нь илэрхийлдэг. Шорон дахь мөрийтэй тоглоомонд хүн амьдралаараа дэнчин тавих нь бий. Оросын шоронд хөзрийн мод бүр өөр өөр утгатай. Гил хөзөр хулгайчийг, цэцэг хөзөр ерөнхийдөө гэмт хэрэгтнийг, дөрвөлжин хөзөр цагдаад гэмт хэргийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн хоригдлыг илэрхийлдэг ба цэцэг хөзрийн шивээсийг хүчээр хийдэг байна. Бундан хөзөр нь шоронд романтик хамтрагч хайж байгааг илэрхийлдэг. Үүнийг ч мөн хүчээр хийх нь их.

 

EWMN

Evil, Wicked, Mean, Nasty гэсэн үгийн товчлол нь ямар нэгэн гэмт хэргийн бүлэгтэй холбоотой гэдгийг илэрхийлдэггүй, зүгээр л гэмт хэрэгтэн гэдгийг нь л харуулдаг. 1955 оны The Night of the Hunter киногоор маш түгээмэл болсон хурууны үеүд дээр шивээс хийлгэх нь өнөө үед шоронгийн хоригдлууд төдийгүй ял эдлээгүй хүмүүс ч хийлгэдэг болтлоо тархсан.

 

Цээжин дээрх загалмай /Орост/

Оросын шоронд цээжин дээрх загалмай нь Хулгайчдын ханхүү гэдгийг илэрхийлдэг. Оросууд хамгийн нарийн төвөгтэй шивээсийг хийдэг. Мөн хэдэн арван зүйлийн шивээснүүд хийлгэдэг ба тэр нь тус бүрдээ утгатай. Жишээ нь өвдөг дээрээ одтой нэг хүн ямар эрх мэдэлтний өмнө бөхийдөггүй, цээжин дээрээ бартай нэг эр цагдаа нар руу харгисаар дайрдаг гэх мэт. Загалмай дээрээ тортой аалзтай бол хар тамхинд донтсон гэдгийг, хонхнууд эрх чөлөөг, сарнай үр дүнгүй өнгөрүүлсэн залуу насыг тус тус илэрхийлнэ.

 

А.С.А.В

All Cops Are Bastards гэсэн үгний товчлол дээрх 4 үсэг Британий хоригдлуудын бие дээр их байдаг. Зарим нь үүнийг Always Carry A Bible гэсэн үгийн товчлол ч гэж тайлбарладаг. Ихэвчлэн хурууны үен дээр хийлгэсэн байдаг энэ шивээсийг өнөөгийн Британи залуус ял шийтгэл эдэлж байгаагүй ч хийлгэх болжээ.

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Antagonist

    2014/03/20 at 19:32

    Баяраллаа үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна (:

  2. Зочин

    2014/03/21 at 12:41

    sn tailbartai medee bn tnx.

  3. Зочин

    2015/03/22 at 11:31

    thanks

  4. Зочин

    2015/06/07 at 09:32

    Сэтгэгдэл *танкс

  5. Зочин

    2016/10/31 at 19:06

    Saihan niitlel baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *