Өглөө сэрэхэд хэцүү байгаа бол жижигхэн алчуур аваад үүнийг хийгээрэй. Ямар ч өвчин, нойрмоглох асуудал үгүй болно

5

Нуруугаар өвдөөд байна уу? Ямар нэгэн шалтгаангүйгээр толгой өвдөөд байна уу? Зөвхөн танд л ийм таагүй мэдрэмж төрөөгүй байх аа. Global Burden of Disease хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухааны томоохон судалгаа хийжээ: нурууны өвчин нь тахир дутуу болох шалтгаан болж байгааг тогтоосон байна.

Бэлхүүс орчмоор өвдөх нь артрит эсвэл хавдар зэрэгтэй холбоогүй байж болно. Шалтгаан нь маш энгийн: стресс, дарамт, нурууны буруу байрлал, суугаа хэв маяг. Унтаж байгаа байрлал нь нуруу, бэлхүүсний өвчин үүсэх шалтгаан болж байгааг тэр болгон мэддэггүй. Та өөрийн цагийн 30%-ийг унтаагаараа өнгөрөөдөг юм шүү дээ.

Зөв байрлалд унтсанаар маш олон таагүй мэдрэмжээс салж болно. Хэрвээ таны нуруу, толгой өвдөж цусны даралт ихсээд байгаа бол нойрсох байрлалаа сольж туршиж үзээрэй.

 

Нойрсох байрлал

1. Нуруу өвдөж байгаа бол

Нуруугаараа дээш харан хэвтээд өвдөг доороо дэр ивнэ. Дунд зэргийн алчуур хуйлаад бэлхүүс доогуураа мөн ивнэ, ингэснээр нуруу өөрийн төрөлх байрлалаа авч байгаа юм.

 

2. Мөрөөр өвдөөд байгаа бол

Өвдөж байгаа талаараа хэвтэж болохгүй. Эрүүл талаараа хэвтээд дэрээ тэврээрэй. Хөлөө өвдгөөр нь нугалаад завсар нь дэр ивнэ. Ташааны байрлалыг тэгшилж, нурууны ачааллыг багасгах юм. Хэрвээ хоёр мөр өвдөөд байвал – нуруугаараа дээш харан хэвтээд гараа хоёр тийш алдална.

 

3. Ханиад хүрсэн бол

Толгойгоо бага зэрэг өргөж унтана. Хэрвээ толгой доор байрлалд байвал хамар битүүрнэ. Тиймээс энэ үед өндөр дэрэн дээр унтаарай.

 

4. Толгойн өвчин намдаах

Зөв байрлалд унтахад өвчин намдана, буруу байрлал авсан бол улам л хүчтэй өвдөнө. Шөнө унтаж байхад толгой унахгүйн тулд шигдсэн дэрэнд унтахыг эмч нар зөвлөж байна.

 

5. Сарын тэмдгийн өвчний үед

Сарын тэмдгийн үед хамгийн тохиромжгүй байрлал бол доошоо харж унтах. Зөв байрлалд унтсанаар өвчнийг намдаах боломжтой. Нуруугаараа дээш харан хэвтээд өвдөг доороо дэр ивнэ. Бүлээн устай шилэн сав эсвэл грелк гэдсэн дээрээ тавьж өвчнийг багасгаарай.

 

6. Цусны даралт ихсээд байвал

Нүүрээрээ доош харан унтаж байгаа хүмүүсийн цусны даралт буурч байгааг японы эрдэмтэд тогтоожээ. Доош харан хэвтэхэд нуруу, хүзүү, үе мөчөөр өвдөхөөс гадна амьсгал давхцаж болно. Тийм учраас энэ байрлалыг 3 хоногтоо нэг удаа сонгож унтаарай. Баруун тийш харан хэвтэхэд зүрхэнд ирэх ачааллыг багасгаж даралт бууруулах ажээ.

 

7. Гэдэс өвдөөд байгаа бол

Хоол боловсруулах эрхтний асуудалтай бол хөлнийхөө завсар дэр ивээд зүүн тал руугаа харж унтаарай. Ачаалал багасгаж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд дэмжлэг болно. Хоол идсэнээс хэдэн цагийн дараа л хэвтэж байгаарай.

 

8. Хүзүү өвдөөд байвал

Бас л нэг алчуур тус болно. Дунд зэргийн алчуур хуйлаад хүзүүн доороо тавь. Нуруу нугас болон хүзүүний ачааллыг багасгана. Ширүүн алчуур бол зөөлөн даавууу углаарай.

 

9. Цээж хорсоод байвал

Цээж хорсоод унтаж чадахгүй байна уу? Бидний санал болгох байрлал таныг аварна. Баримтлах зарчим: “Баруун – буруу байрлал”, зүүн талаараа унт. Хэрвээ баруун талаараа харж унтвал цээж хорсох магадлал нэмэгдэнэ.

Унтах байрлал яаж амрахад шууд нөлөөлдөг. Тиймээс нуруугаа зөв байрлалд байлгахыг хичээгээрэй. Ялангуяа толгой, мөр, гуя зөв байрлалд байх ёстой. Ор болон биеийн завсар гарах хоосон зай болгон асуудал үүсгэдэг болохыг мартаж болохгүй.

Бүтэн, чанартай нойр – эрүүл биеийн үндэс болно. Яаж унтсанаас шалтгаалж таны гаргах шийдвэр хүртэл өөрчлөгдөхийг мартаж болохгүй. Дутуу нойр дархлаа сулруулж депресст хүргэнэ. Ийм зүйл хэнд ч хэрэггүй.

Өглөө та хөнгөн сэрдэг үү? Буруу унтаж байна шүү гэж бодогдож байсан үе бий юу? Бидэнтэй санал бодлоо хуваалцахаас гадна найз нөхдөдөө хэрэгтэй мэдээллийг тараагаарай.

11
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baagii Amu

    Baagii Amu

    2018/03/22 at 12:13

    Bayaraa Uyanga

  2. Otgonhuu Tuvshinjargal

    Otgonhuu Tuvshinjargal

    2018/03/22 at 12:30

    Oogii Oog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *