Машин үйлдвэрлэгчид жил бүр энгийн хэрэглэгчдэд зориулсан тансаг зэрэглэлийн шинэ машинууд үйлдвэрлэдэг. Энэ жил ч гэсэн олон шинэ машин гарах бөгөөд хамгийн их хүлээлттэй байгаа машинуудыг танилцуулъя.
Mercedes-Benz C-class Coupe
Энэ машин хамгийн сүүлийн үеийн тоноглолтой байх болно гэж үйлдвэрлэгч амлаж байна. Үнийг нь хараахан зарлаагүй байгаа хэдий ч өөрийн ангиллын хувьд боломжийн үнэтэй байх ёстой.
Honda Ridgeline
Хонда компанийн пикапын борлуулалт хэдэн жил муу байсан тул тэд пикапын зах зээлээс гарсан боловч 2016 онд Honda Ridgeline загвараар буцаж ирэхээр шийдсэн байна. Энэ машин дараа жил АНУ-аас эхлэн зарагдана гэхээс өөр мэдээлэл одоогоор алга байна.
Tesla Model X
Tesla компанийн хамгийн их хүлээлттэй байгаа машин бол анх удаа үйлдвэрлэж байгаа Tesla Model X цахилгаан машин нь өвөрмөц төрхтэйгээс гадна түүний бүх зүйлсийг сайтар бодож хийсэн гэнэ. Энэ машины цорын ганц дутагдал нь түүний үнэ юм.
Mercedes-Maybach Pullman
Энэхүү тансаг машин удахгүй үйлдвэрээс гарна. Энэ нь үйлдвэрлэгчийн S ангиллын шинэ загвар гаргах хоёр дахь оролдлого юм. Компанийн удирдлагын хэлж байгаагаар бол Mercedes-Maybach Pullman нь лимузин машиныг тав тухтай байдал, аюулгүй байдал болон чанарын шинэ төвшинд гаргах юм байна.
Scion iM
Зарим шинэлэг зүйлүүдийн ачаар жолооч болон зорчигчдод илүү тохилог болсон. Scion iM–ийг энэ хавар худалдаанд гаргах бөгөөд үнэ нь 20000 ам.доллар юм байна.
Acura NSX
Уг машиныг энэ онд гарна гэж зарласан байсан боловч 2017 оноос худалдаанд гарна гэсэн цуурхал тарж байна. 1990 оноос энэ брэндийн хамгийн их хүлээгдэж буй загвар. Шинэ загвар нь өмнөх загваруудтайгаа ижил сайн хийгдсэн байна. Техникийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл байхгүй байгаа боловч хэвлэлд гарсан мэдээгээр энэ машин 537 морины хүчтэй хөдөлгүүр болон гибрид хурдны хайрцагтай байх юм байна.
Alfa Romeo Giulia Quardrifoglio
Өөрийн ангиллын хамгийн сайн чанаруудыг өөртөө шингээсэн энэ спорт машин өрсөлдөгчдийг нь нилээд сандраах шинжтэй. Энэхүү спорткар нь 3,9 секундэд 100 км/цаг хурдлах бөгөөд дээд хурд нь 307 км/цаг юм байна. Өөрийн ангилал болон үнийн хязгаарын хувьд энэ загварыг магтахаас өөр аргагүй. Үүнээс гадна Alfa Romeo Giulia нь энэ оны болон дараачийн жилүүдийн шилдэг машин болох магадлал өндөр байна.
Bentley Bentayga
Уг машиныг энэ жил гаргахаар төлөвлөсөн байгаа боловч яг хэзээ гарах нь тодорхойгүй байна. Энэ загвар олон хүнд таалагдах байх, гэхдээ үнийн талаар ямар ч мэдээлэл одоогоор алга.
Bugatti Chiron
Энэ машиныг 2016 оны сүүлээр гарна гэж хүлээж байна. Шинэ загвар нь хуучнаасаа илүү хүчтэй, илүү хурдан байна. Үнэ нь ч гэсэн илүү – 2,4 сая ам.доллар. Зарим мэдээллийн дагуу түүний хүчин адал нь 1500 морины хүчтэй байх аж. Уг машиныг авах 100 гаруй урьдчилсан захиалга иржээ.
Maserati Alfieri
Энэхүү машиныг энэ жилийн хамгийн загварлаг машин гэж тооцож болно. Хэт их өндөр үнэ нь ч гэсэн зарим хүмүүсийн авах сонирхолыг бууруулж чадахгүй л байх.
Ч. Мөнгөншагай
2016/03/05 at 20:20
М. Сэрод
Erdeneochir Davgadorj
2016/03/05 at 20:27
Iaitai
нууц ноёнтон
2016/03/05 at 20:50
zewuun 2 mashin bna
Зочин
2016/04/02 at 21:14
Маш гоё мэдээлэл бна баярлааа хором доо