Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино

1

Эмэгтэйчүүдийн заавал үзэх уран сайхны кинонууд байдаг. Эдгээрийн зарим нь мөрөөдөл төрүүлэхээр, зарим нь хөнгөн инээмсэглэл бэлэглэх гурав дахь нь хөнгөн гуниг сэтгэлд үлдээх тийм кинонууд байдаг. Гэхдээ хамгийн чухал нь юу вэ гэвэл эдгээр кинонуудыг хүн төрөлхтний хамгийн гайхамшигт хэсэг шиг олон талт, урьдчилж тааварлашгүй тэр байдал нь нэгтгэдэг юм.

What Women Want

Ник Маршал бол Чикагод амьдардаг өөртөө дурласан хүүхэмсэг эр бөгөөд азгүй нэгэн тохиолдлын дараа хосгүй чадвартай болно. Тэрээр бүсгүй хүний бодлыг уншиж чадах болжээ. Ийм чадвартай болсноо ойлгомогц тэрээр энэхүү чадвараа өөрийн хайр дурлалын асуудалд төдийгүй ажил хэрэгтээ ч ашиглах боллоо. Эмэтгэйчүүдийн сэтгэлзүйд гүн нэвтрэх тусам тэрээр тэднийг илүү ойлгох болж бүр өрөвдөх ч болно.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 1

Monster-in-Law

Ухаалаг дур булаам Чарлий бүсгүй өөрийн үлгэрийн ханхүүгээ олохоор удаан хугацаанд санааширч байлаа. Ингээд нэгэн өдөр тэр халамжит, амжилттай нэгэн болох Кевинийг олно. Тэр мөн түүнд анхны харцаар дурлана. Тэдний хооронд бүх зүйл сайхан байлаа. Түүгээр ч улам барам Кевин түүнд гэрлэх санал тавьсан байна. Гэтэл гай газар доороос гэгчээр түүний эх гарч ирнэ. Тэрээр ямар ч хамаагүй аргаар Чарлийгийн түүний хүүтэй хамт байх гэсэн хүслийг зогсоохыг оролдоно.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 3

Ghost

Сэм Молли хоёр орой болсон хойно гэртээ харихаар явж байлаа. Харанхуй гудамжинд тэдэн рүү дээрэмчин халдана. Сэм энэхүү халдлагаас болж нас барах боловч түүний сүнс нөгөө ертөнцөд очилгүйгээр хайртай хүнийхээ дэргэд үлдэнэ. Энэхүү болсон явдал нь цаанаасаа төлөвлөсөн байсан бөгөөд хайртай Моллид нь аюул учирсныг олж мэдсэн тэрээр түүнд анхааруулж хэлэх хэрэгтэй болно. Хэрхэхээ шийдэх арга хайж явсаар зөнч эмэгтэй Ода Мэй дээр ирэх ба тэр нь өөрийн ер бусын хүчийг мэдэхгүй байдаг.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 2

Cruel Intentions

Себастьян өөрийн хялбар ялалтын сайхан амтыг сайн мэднэ. Түүний гарт бусдын нууц нэвтэрч үл чадах унтлагын өрөөний түлхүүрүүд байдаг. Харин Катрин жирийн үйл явдлуудаас залхжээ. Тиймээс орчин үеийн казанова, уйтгарласан гоо бүсгүй хоёр өөрсдөдөө шинэ зугаа цэнгэл бодож оллоо. Энэ хатуу тоглоомонд нь нэгэн хөөрхийлөлтэй охин золиос болон урхидуулна.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 4

Bimboland

Сесиль Бюси бол жинхэнэ ургамал судлаач. Тэрээр үе тэнгийн бүсгүйчүүд нь эрчүүдийн толгойг эргүүлж, диско клубээр зугаацаж байхад тэр хүн судлалыг суралцаж, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Алекс энэ тэнэгхэн бүсгүйтэй танилцсанаар түүнийг орчин үеийн иймэрхүү төрлийн ангууч бүсгүйчүүдийн талаар бичих санаа төрүүлнэ. Үүний тулд бүсгүй өөрөө ч гадаад өнгө үзэмжид гоо сайхныг гол үнэлэмжээ болгосон гоо бүсгүйчүүдийн ертөнцөд өөрөө нэвтрэн орох шаардлагатай болно. Гэвч энэ нь түүнийг өөрийн мэдэлгүй дотроос нь өөрчлөх юм гэж яаж мэдэх билээ.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 5

The Other Boleyn Girl

Анна болон Мария Болейн нар өөрийн эцгийн сохроор нэр төрөө эрхэмлэх сэтгэлийн золиос болно. Тэдний эдлэн газарт нэгэн удаа гуравдугаар Генрих хаан зочлон ирэх бөгөөд эцэг нь ямар ч үнээр хамаагүй охидоо эрхэмсэг дээдэстэй ойр дотно болгохыг хүснэ. Үүний дүнд ч Мария хаан 2 бие биедээ сэтгэлтэй болох бөгөөд харин Аннад энэ нь огтхон ч таалагдахгүй. Эгч дүү хоёр хоёулаа хаантай дэр нэгтгэх боловч зөвхөн нэг нь л хатан болж угсаа залгамжлах боломжтой юм.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 7

Dear John

Саванна Жон хоёр бие биедээ маш их хайртай. Гэтэл Жон цэрэгт явахаар болно. Хосуудад өөрсдийн хайрын дурсамжийг үргэлжлүүлэх баяр хөөр, аз жаргал бэлэглэх гол зүйл нь захидал байлаа. Гэвч хайртай бүсгүйдээ эргэн очиж гэрлэх санал тавихад саад болох нэг явдал боллоо. Жоны цэргийн алба хаах хугацаа сунгагдаж Саваннагаас ирэх захианы тоо цөөрч эхэллээ. Цаашдаа энэ хоёрын харилцаа хэрхэх бол?

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 6

Meet Joe Black

Нэгэн нөлөө бүхий баян хэвлэлийн магнат Виллиам Пэрришийн гэрт Үхэл өөрөө залуухан Жо Блэкийн дүрээр хүрэлцэн ирнэ. Үхэл санаанд оромгүй саналыг түүнд тавих бөгөөд тэр нь амьд ертөнцийн хөтөч болох хүсэлт байлаа. Гэтэл гэнэтийн асуудал гарлаа. Үхэл охинд нь дурлажээ.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 8

The Girl

Энэхүү кинонд Хичкок америкийн загвар өмсөгч, жүжигчин Типпи Хедренд улайран татагдсан тухай гарах бөгөөд үүнээс болж түүнд хамаг гол дүрүүдийг өгнө. Гэвч бүсгүйд энэ нь төдөлгүй таалагдахаа больж энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай бодож эхэлнэ. Гэтэл түүний байгуулсан гэрээ дуусаагүй байхын сацуу найруулагчийн үйлдэл бүр ч ихээр айлгаж байлаа.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 10

How to Lose a Guy in 10 Days

Сэтгүүлч Энди Андерсон редакцаасаа нэгэн өвөрмөгц бөгөөд маш хурдан гүйцэлдүүлэхэд хялбар даалгавар авна. Тэрээр хэрэв бүсгүй хүн найзалж буй залуугаасаа салахыг хүсвэл юу сэдэж болох тухай өгүүлэл бичих даалгавар авсан байна. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд ердөө л 10 хоног байна.

Бүсгүйчүүдийн үзвэл зохих 10 уран сайхны кино 9

9
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/06 at 12:47

    Ghost iig suuld uzsen. Iim goyo tasartsan kinoo gej bodoogui.

  2. Elizabeth

    2016/12/02 at 20:49

    The other boleyn girl haanaas uzhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *