Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг

3

Дэлхийн II дайн бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ороо бусгаа цаг үеүдийн нэг юм. Дэлхийн хараа хяналт тэнцвэржүүлэх дээр төвлөрч байсан. Бүх Европын улс орнууд тэр чигээрээ Адольф Гитлерээс хамгаалахтай холбоотойгоор дэлхийн дайны хүчний тэнцвэржүүлэлт хийсэн ба энэ нь үйлдвэрлэл болон салбаруудын хөгжилд ялангуяа зэр зэвсгийн хөгжилд асар ихээр нөлөөлсөн юм. Иймээс зарим хөгжлийг хурдацтай өсөхөд зарим хөгжил хэвийн байсан байна.

1. Сарьсан багваахай

Танд сонин санагдаж байна уу? Энэ зураг нь Бэтмэнтэй огт хамааралгүй бөгөөд дайны үед Америкчууд жинхэнэ сарьсан багваахай ашиглан Япончуудад хор хөнөөл учруулахаар оролдож байжээ. Тэсрэх бөмбөгтэй холбогдсон мянга мянган сарьсан багваахай аян замд гардаг (түймэр тавихаар) байсан бөгөөд Японы хотуудын дээрээс бөмбөгүүдээ унагадаг байжээ. Хот даяараа өөр өөр байршилд сарьсан багваахайнууд очдог байсан бөгөөд тэсрэх бөмбөгний цаг хэзээ явж эхлэх болон хэзээ тэсрэхийг маш сайн тооцоолдог байжээ. Гэвч энэхүү санаа нь нэгэн удаа сарьсан багваахайнууд өөрсдийг нь нууж туршилтаа явуулдаг байсан байгууламжийн дээрээс тэсрэх бөмбөгөө унагаж түймэр тавьснаар дуусгавар болсон юм.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 2

2. Галиат – гинжит танк

Энэ нь Германчуудын гаргаж ирсэн ухаалаг санаа байсан бөгөөд маш жижигхэн танк шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ алсын удирдлагаар тоноглогдсон хөдөлгөөнт танк байсан юм. Энэхүү зэвсэгний гол хүндрэлтэй асуудал нь гэвэл удирдахад тийм ч хялбар байгаагүйгээс гадна тэсрэх бөмбөг зөөвөрлөх даацын хувьд ч хангалттай байгаагүй байна. 1942 оны эхэн үе гэхэд 4000 гаруй ийм зэвсэг үйлдвэрлэгдсэн ч дайны талбар дээр хангалттай үр дүнтэй байж чадаагүй учраас цааш дахин хэрэглэгдээгүй юм.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 3

3. Оhka – амиа хорлогч онгоц

II дайны үеийн Японы нисгэгчид бол түүхэн дэх хамгийн шийдэмгий зоригтой дайчид байсан ажээ. Тэд нисэх онгоцтойгоо яваад амь үрэгдэхэд хэзээд бэлэн байсан юм. Эзэнт гүрнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс маш их байсан учраас Япон улс нь тэдгээр хүмүүсийн эх орноо гэсэн сэтгэлтэй давуу талыг нь ашиглахын тулд амиа хорлогч онгоцыг пуужингийн хөөргөх хөдөлгүүр бүтээхээсээ өмнө зохион гаргасан бөгөөд энэ онгоц нь 1 цагт 650 мил хурдлах чадалтай байжээ. Америкчууд атомын бөмбөгийг Япон улсын дээрээс хаяж дайн дуусах хүртэл эдгээр онгоцны цөөхөн хэд нь л хэрэглэгджээ.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 4

4. Танк дэлбэлэгч ноход

Оросууд Германы Галиат танк дээр бага зэрэг зүйлс нэмсэн бөгөөд энэ нь нохойнд хайртай хүмүүст огт таалагдаагүй юм. Тэд нохдыг танкан дотроос хүнс олж сургасан ба ноход олсон хоолоо идэхээр амаа ангайж яг соёо нь дэлгэгдэх үед биед нь бэхэлсэн тэсрэх бодис дэлбэрдэг байжээ. Мөн тэд нохдын Германы танкнаас хоол хүнс олох магадлалыг улам нэмэгдүүлэхийн тулд тэднийг өлсгөлөн байлгадаг байжээ. Нохой танкан доор очмогц танк дэлбэрэх зориулалтын тусгай хөшүүргийг бас бүтээжээ. Оросууд үүний тусламжтай 300 гаруй танкыг устгасан гэдэг бол харин Германчууд үүнийг огт үр дүнгүй байсан гэлцдэг.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 5

5. Henschel HS 293 – радио удирдлагатай шумбагч онгоц

Үүнийг Японы Ohka амиа хорлогч онгоцны нисгэгчгүй загвар гэж ойлгож болно. Германчуудын бүтээсэн радио ашиглан удирдан залах боломжтой энэхүү бүтээл нь холбоотон хөлөг онгоцнуудын эсрэг маш үр дүнтэй арга байлаа. Эдгээрийн нэг нь Британы HMS Egret байлдааны хөлгийг живүүлж байсан юм. Хэдийгээр энэ нь маш ухаалаг мөн шинэлэг зэвсэг байсан боловч холбоотнууд эцэст нь тэдний хяналтыг нь ашиглан сааталд оруулж болох радио холбоог бүтээж чадсан юм.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 6

6. Тагтаагаар удирдуулсан пуужин

Зэвсгийн тал дээр дан Германчуудын санаа ноёрхож байгаагүй гэдгийг цахим удирдах системийг ашиглан Америкчуудын бүтээсэн энэхүү зэвсэг харуулж байна. Итгэх үгүй нь таны хэрэг ч пуужин дотор амьд тагтаа тавьж туршиж байсан юм. Тагтаа видео дэлгэц харж хөшүүргийн тусламжтай пуужингийн замыг өөрчилж сурах сургалтанд хамрагдсан юм. Сургалтын явцад тэднийг эрдэнэшишээр шагнаж байсан бөгөөд тагтаа нар өөрсдийгөө маш сайн пуужингийн нисгэгч болохоо баталж чадсан юм.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 7

7. Галт агаарын бөмбөлөг

Япончуудын анх бүтээсэн агаарын бөмбөлөг Номхон далай дээгүүр гатлан АНУ-ын далайн эрэг орчмын газрыг бөмбөгдөж чаджээ. Япончууд АНУ-ын маш олон хотуудыг галдаж чадна гэж найдсан боловч тэднээс 9000 гаруйг нь сүйрүүлж чадсан ч 300 орчимд нь огт хүрч чадаагүй байна.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 10

8. Хортой тариур

Англичуудад нэгэн ер бусын санаа орж ирсэн нь дайснуудынхаа дээрээс хортой зүүг бороо орж байгаа мэт асгах явдал байсан юм. Гэвч эцэст нь бүх зүйл нээлттэй, ил тод байх ёстой гэж үзсэн учраас уг санаа нь буруу юм гэж дүгнэсэн.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 1

9. Хуй салхи нэрт үхэр буу

Агаарт явж буй дайсны хөлөг онгоцыг үлээн унагаж устгана гэсэн энэ инээдтэй санаа анх Германчуудад төржээ. Энэ нь үнэндээ нацист намын гишүүн байсан Австрийн физикч Марио Zippermayr-ийн өвөрмөц санаа байсан юм. Хэдийгээр 2 загварыг туршиж байсан ч агаарын салхины урсгалаас болоод хангалттай өндөрт үлээх боломжгүй болсон юм. Zippermayr дайны төгсгөл ирж уг зэвсгийн загвар холбоотны гарт орох хүртэл өөрийнхөө санаан дээрээ ажилласаар байсан юм.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 8

10. V3 загварын үхэр буу

Vergeltungswaffe 3 Cannon буюу “Английн Cannon” гэгдэх аймшигтай бүтээлийг Германчууд дайны үед устгахыг оролдож байсан. Энэ нь бүх үхэр буунуудаас хамгийн агуу нь байсан бөгөөд гол төмөр нь л гэхэд 460 фийт сунадаг байжээ. Мөн бүрхүүл нь 1300 фунт жинтэйгээс гадна 100 гаруй километр замыг туулах чадвартай байсан юм. Энэхүү зэвсгийг Германы холбоотныг бөмбөгдсөний хариуд Английн эсрэг ашиглах байсан бөгөөд Гитлер тэдний 25-ыг нь Францад байрлуулах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч түүнийг энэхүү төслөө гүйцээхээс нь өмнө холбоотнуудын бөмбөгдөлт үүнийг нь зогсоосон байна. Тэд энэхүү зэвсгийг Английн эсрэг ашиглахаар төлөвлөж байсан ч нэгийг нь Люксембургт туршиж байсан аж. Гэвч энэ “супер зэвсэг” нь Германчуудын найдаж байсан шиг үр дүнтэй байсангүй. 1945 онд Люксембург руу 183 удаа буудсан боловч зөвхөн 10 хүний аминд хүрсэн байна.

Дэлхийн II дайнд ашиглаж байсан ер бусын 10 зэвсэг 9

39
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:27

  2. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:27

  3. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:27

  4. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:27

  5. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:28

  6. Otgoo Muugii

    Otgoo Muugii

    2015/04/13 at 13:28

  7. Batbayar Ragchaa

    Batbayar Ragchaa

    2015/04/13 at 16:03

    Sonirkholtoi jm.

  8. Batbayar Ragchaa

    Batbayar Ragchaa

    2015/04/13 at 16:03

    Sonirkholtoi jm.

  9. zaya

    2015/04/13 at 17:07

    шал утгагүй юм. хүмүүс нэг нэгнээ алах гэж улайрцгаагаал. адилхан л хэн нэгний хүү, хэн нэгний эцэг байж. тэгээл 2 талд шаналж, зовж тарчилцгаагаал…. тэгээд алалцах мөрөөрөө алалцахгүй гэмгүй амьтдыг тэрэндээ оролцуулж яадаг байнаа…..

  10. Зочин

    2015/04/14 at 02:52

    Тэнэг тэнэг юм сэдэж цаг алдсаар байгаад ялагдлаа даа.

  11. Зочин

    2015/10/04 at 01:16

    Сэтгэгдэл *goy2

  12. Зочин

    2016/08/01 at 01:21

    Karl
    Sturmtiger
    Maus geh met zuiluud bs bgshdee…Germanchuudiin gargaj irsen shoniin haraa hurtel.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *