Санаандгүй олсон 98,000 долларыг эзэнд нь буцааж өгсөн залуу

0

Санаандгүй олсон 98,000 долларыг эзэнд нь буцааж өгсөн залууХорвоо ертөнц дээр гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө байдаг гэдгийг батлан харуулсан нэгэн мэдээллийг та бүхэнд хүргэе. Ноа Мурофф /Noah Muroff/ гэдэг энэ Америк залуу интернэтээр дамжуулан оффисын ширээ худалдаж авсан байна. Ширээ нь ч ирж, залуу ширээгээ дотогш оруулах гэтэл хаалгаар багтаагүй аж. Тиймээс залуу ширээг хэсэгчлэн салгахаар шийдэж, нэг бүрчлэн салгатал дотроос нь 98,000 доллар гарч ирсэн байна. Ноа болон түүний эхнэр цочирдон гайхсан ч мөнгийг эзэнд нь буцааж өгөхөөр шийдвэрлэжээ. Учрыг тодруулбал энэхүү ширээг зарсан эмэгтэй хэдэн жилийн өмнө энэ мөнгийг өв залгамжлан авсан бөгөөд яагаад ч юм ширээн дотроо нуусныгаа мартчихсан байна. Коннектикат мужаас өөр рүү нь залгаж, зарсан ширээнд нь байсан их мөнгөний тухай мэдээг дуулгасан залуу хосуудын тухай тэрээр “Ийм зүйл хийх хүмүүс ховор шүү.” хэмээн өгүүлжээ. Харин Ноагийн хувьд тэрээр 200 доллараар худалдаж авсан ширээгээ авч үлдсэний дээр 2000 долларын шагналыг ширээний эзнээс хүлээн авсан байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boos

    2016/03/16 at 17:24

    Erguu baihaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *