Гол мөрнүүдийг хөндлөнгөөр нь бус уртааш нь сэлж туулдаг эр

0

Гол мөрнүүдийг хөндлөнгөөр нь бус уртааш нь сэлж туулдаг эрСловенийн иргэн 58 настай Мартин Стрел /Martin Strel/ Гиннесийн дэлхийн дээд амжилтыг урт замыг сэлж туулан олон удаа эвдсэн нэгэн. Тэрээр 2000 онд анхны оролдлогоо хийж байсан ба 3004 км урттай Дунай мөрнийг 58 өдрийн хугацаанд уртааш нь сэлж туулсан байна. Анхны оролдлогоосоо жилийн дараа буюу 2001 онд мөн л Дунай мөрний усанд сэлэлт хийсэн ба 504 км замыг 84 цагийн хугацаанд зогсолтгүй сэлж туулан амжилтаа ахиулжээ. 2002 онд Стрел тивээ өөрчилж, Хойд Америкт очин 3797 км урт Миссисипи мөрнийг уртааш нь сэлж туулсан анхны хүн болсон бөгөөд дээрх уртыг 68 өдрийн хугацаанд туулж, мөн л дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. 2003 онд Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт урсдаг 1930 км урттай Парана голыг ердөө 24 өдөрт сэлж туулжээ. 2004 онд Стрел ээлжит оролдлогоороо Ази тивийн хамгийн урт гол болох Янце голыг уртааш нь 4003 км-ыг 51 хоногт сэлж туулсан ба үүнээс хойшхи гурван жилийг дэлхийн хамгийн урт, хамгийн аюултай голыг уртааш нь сэлж туулах бэлтгэлдээ зарцуулж эхэлжээ. Ингээд 2007 онд 5268 км урттай Амазон мөрнийг 66 хоногт сэлж туулан амжилтаа ахиулахдаа өөрийн хувьд хамгийн чухал, хамгийн аюултай энэхүү сэлэлтээ Альцгеймерийн өвчнийг эмчлэх эм олох болон халуун орны ойн хамгаалалтанд зориулсан байна. Зорьсон зорилгоо тогтоогоод түүндээ хүрэхээр шантралгүй тэмцвэл боломжгүй зүйл гэж байдаггүй хэмээн өгүүлэх Стрелийн хүнд хэцүү замын нөхөр нь улаан дарс байдаг гэнэ. Олон жилийн турш сэлэхдээ олон төрлийн улаан дарс туршиж үзсэн тэрээр өөртөө маш их тус болдог дарсаа 2000 онд олсноосоо хойш сэлэх үедээ зөвхөн тэр дарсаа уудаг болсон байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/18 at 18:55

    seldeg bish ursdag gevel unend iluu oir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *