“Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг-2013” болж байна

0

Монголын хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг сурталчилан танилцуулах, үзэсгэлэнд оролцогчдыг бизнесийн байгууллагуудын зорилтот бүлгүүдтэй хамтын ажиллагаа бий болгох зорилготойгоор “Монгол Маркетер” ТББ-гаас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зохион байгуулж байгаа “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг-2013” арга хэмжээ 2013 оны 11-р сарын 15, 16,17-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэн яармагт манай сайт оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ яг одоо сайт дээр явагдаж байгаа “Зураг эвлүүлэх тэмцээн”, “Кино таавар” тэмцээнүүдээ үзэсгэлэнд оролцогчид болон үзэсгэлэнг үзэхээр зорин ирж байгаа зочиддоо танилцуулж, шууд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн яармагийн эхний өдөр буюу өчигдөр зохион байгуулсан “Зураг эвлүүлэх тэмцээн”-ий ялагчдад зохион байгуулагчийн болон ивээн тэтгэгч байгууллага болох “Тэсо” корпорацийн шагналуудыг газар дээр нь гардуулсан нь үзэсгэлэнгийн үйл ажиллагааг улам ч таатай болгож байлаа.

Амралтын өдрүүдэд үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр ч мөн адил тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдсаар байх ба хэрэглэгч та бүхнийг хүрэлцэн ирж өөрсдийн авхаалж самбаа, оюун ухаанаа сорихын хамт “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг-2013” арга хэмжээг үзэж сонирхохыг урьж байна.


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *