Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй

2

Хүн болгонд үе үе ямар нэгэн өвчин мэдрэгддэг – толгой, хөл, нуруу, гэдэс… Орчин үеийн хүмүүс бид өвчнөө өвчин намдаах эмээр дарж өдөр тутмынхаа амьдралд эргэн ордог, эмч рүү гүйж байх цаг зав үнэндээ хэнд ч алга.

Өвчин ямар ч шалтгаантай байж болно: стресс, мэдрэлийн ядаргаа, шингэний дутагдал, буруу хооллолт, үрэвслийн явц … Мэдээж өвдөлт болгон ямар нэгэн хүнд өвчнийг илэрхийлэхгүй, гэхдээ л анхааралдаа авах ёстой.

Ямар өвдөлтөд бид илүү их анхаарал хандуулах вэ?

Нурууны огцом өвдөлт

Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй 1

  • Булчингийн чангарлыг энэ удаад хэлсэнгүй. Ядарснаас эсвэл нурууны буруу байрлалаас үүдсэн өвдөлт биш. Нуруунд гэнэт ирэх даралт, үргэлжлүүлээд огцом өвдөлт, магадгүй яг л түлж байгаа мэт мэдрэмжтэй өвдөлт юм. Үүний шалтгаан нь юу вэ? Эмч нарын нотлож байгаагаар бол атеросклерозийн улмаас цээжинд байрлах хамгийн бүдүүн артерийн судасны гажиг гэж үзэж байна. Артерийн судас аажимдаа нарийсаж нуруунд өвчин мэдрэгдэж байгаа хэрэг.
  • Үүнээс гадна, бөөрний чулуунаас үүдэлтэй нурууны өвдөлт байж болно. Энэ тохиолдолд нурууны өвдөлт илүү хүчтэй ч зөвхөн нэг талдаа л мэдрэгдэх ажээ.

Гэдэсний хатгаж байгаа мэт өвдөлт

Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй 2

  • Гэдэс, хэвлийн хэсгээр өвддөг, гэхдээ ямар өвдөлт вэ гэдгийг та өөрөө ялгаж сурах хэрэгтэй. Юуны түрүүнд биеийн халуунаа үзээрэй: хэрвээ өндөр халуунтай байвал үрэвсэл байна гэж үзнэ. Хэрвээ хэвлийн баруун хэсгээр хатгаж өвдөж байгаа бол мухар олгой байх магадлалтай. Эсвэл өөр төрлийн үрэвсэл байж болзошгүйг анхаарна уу.
  • Хэрвээ хавирганы доод хэсгээр өвдөлт мэдрэгдэж байвал бас л мухар олгой байж болох талтай. Ямар ч тохиолдол эмч үзэж онош тавих ёстойг анхаараарай. Гэдэс, хэвлий хавьд мэдрэгдэх өвдөлтийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг бид танд сануулаад байгаа юм.

Цээж хэсгээр богино хугацаанд өвдөх

Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй 3

  • Цээжинд гэнэт мэдрэгдэх өвдөлт нь гар, хүзүү рүүгээ нөлөөлж байвал зүрхний өвчний шинж тэмдэг бөгөөд үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Ажлын ачаалал багатай ч амархан ядарч, шатаар дээш өгсөхөд дотор чинь эвгүйрхэж байгаа бол зүрхээ шалгуулах яаралтай дохио гэдгийг анхаарна уу.

Шээхэд өвдөлт мэдрэгдэх

Өвчний эдгээр 4 шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй 4

  • Шээх тоолондоо давсаг орчим өвчин мэдэрч, хорсож байгаа бол халдварт өвчний шинж тэмдэг байж болно. Аливаа халдварт өвчин нь ядаргаа, халуун болон гэдэс орчмын өвдөлттэй давхар мэдрэгдэнэ. Мөн цистит, бөөрний үрэвсэл байж болно. Эмч үзэж зөв онош тавих ёстойг та мартаж болохгүй.

Дахин анхааруулж хэлэхэд, эдгээр өвдөлт мэдрэгдвэл сандрах хэрэггүй. Хүн болгонд л эдгээр өвчин их бага хэмжээгээр мэдрэгдэнэ: өдөр сайн хооллоогүй бол толгой өвдөнө, нурууны гажилттай бол нуруу өвдөнө, цусан хангамж муудсанаас болж хөл өвдөнө… Энэ бол байх л асуудал. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зарим тохиолдолд аюултай өвчний шинж тэмдэг болохыг та анхаарна биз ээ.

Өөрөө онош тавилгүй мэргэжлийн эмчид хандаарай. Эрүүл мэнд юу юунаас чухал.

16
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/07 at 20:44

    Хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа

  2. Uushanz

    2016/11/08 at 08:50

    Bayrallaa! ih heregtei medeelel bna! Iim medeelluud hunii bieiin erhten bolgon deer ugwul heregtei ymaa

  3. Sss hiiged uguuch pls

  4. Зочин

    2016/11/09 at 21:40

    bayrlala

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *