“Россия” буюу Орос гэдгийг дэлхийн бусад улс орнуудад хэрхэн хэлдэг вэ? (унгарчууд бидэнтэй тун ойролцоо хэлдэг юм байна)

0

Дэлхийн улс орнууд орос улсыг яаж хэлдгийг мэдээд та гайхах биз ээ. Улс орон болгоны нэр аливаа хэлээр өөрөөр дуудагдаж хэлдэг. Жишээ нь, унгарчууд өөрийнхөө улсыг Мадьярорсаг, япончууд – Ниппон, харин өмнөд солонгосчууд – Тэхан эсвэл Хангук гэнэ.

Унгар: Оросорсаг

© Angyalosi Beata / Shutterstock

Орос улсын нэрийг венгерчүүд их л “хорсолтой” хэлдэг гэмээр, үнэндээ ямар ч муу утга агуулаагүй л дээ. Үгний эхний хэсэг нь “орос” (үндэс “рос”), харин хоёр дахь нь “улс” гэдэг утгыг агуулна. Унгарчууд өөрсдийгөө Мадьярорсаг гэдэг ба өөрөөр хэлбэл “унгарчуудын нутаг” хэмээдэг байна.

 

Монгол: ОХУ

© withGod / Shutterstock

Монголчууд унгарчуудтай төстэй хэлдэг: Орос Улс. Харин албан ёсны хураангуйлсан хувилбар нь ОХУ (Оросын Холбооны Улс). Энэ 3 үсэг дээр хамаатуулахын тийн ялгал залгавал ОХУ-ын болно.

 

Хятад: Элосы

© Tim Graham / Robert Harding / EAST NEWS

Хятадууд монголчуудаас Орос улсын нэрийг зээлсэн юм уу гэлтэй, гэхдээ хятад хэлэнд “р” авиа байхгүй, тэгэхээр “л” гэж хэлдэг. “Элосы” гэдэг үг нь гурван ханзнаас бүрдэнэ. Эхний ханз болох “э” нь орос үндэстнийг илэрхийлэхийн сацуу “гэнэтийн” гэж орчуулагддаг байна.

 

Вьетнам: Ня

© Dede80 / Shutterstock

Хятад хувилбараас нь вьетнам хувилбар үүсэлтэй гэж үздэг – Nga (“ня” гэж уншина). Вьетнам ханзтай байхдаа хятад ханзнаас шууд хуулбарлан авахдаа вьетнам хэлний дүрмээр хэлдэг байжээ. Хожим Вьетнамчууд ханзнаас татгалзсан юм, ингээд Nga La Tư гэдгээс эхний хэсэг л үлджээ.

 

Латви: Криевия

© EvijaF / Shutterstock

Латвид Орос улсыг Криевия гэнэ – славяны кривич омгоос гаралтай нэршил юм. Уг омог өнөөгийн Латвитай хил залгаа Двина болон Днепр мөрний эхэнд оршдог байжээ. “Кривичи” гэдэг нэрийг судлаачид судалж маш олон хувилбараар тайлбарласан байдаг. Эдгээрийн нэг хувилбар нь бол Крива омгийн ахлагчийн нэрээс үүсэлтэй гэх, нөгөө нэг хувилбар нь Криве-Кривейте балтын гэгээнтний нэрнээс угшилтай гэж үзэх ажээ. “Цусан” (цусан төрлийн) гэдэг үгнээс ч гаралтай байж болох, мөн “кривой” (мурий сарий) – хүмүүсээс нь болж тэгж нэрлэсэн байж болох, эсвэл уул ус ихтэй хотгтор гүдгэр газар нутгаас нь болж тэгж нэрлэсэн байхыг ч үгүйсгэхгүй.

 

Эстони болон Финлянд: Венемаа болон Венайа

© Katerina Gerhardt / Shutterstock

Эстони болон Финлянд улсуудын хэл финни-угорийн бүлэгт хамаардаг. Оросыг тэд Венемаа болон Венайа гэж хэлнэ. Энэ хоёр үг хоёулаа “венеды” гэдэг үгнээс гаралтай: славяны өвөг дээдсийн омгийг ингэж нэрлэдэг байсан хэмээн судлаачид үздэг.

 

Япон: Рокуку

© Pikist

Японоор Оросыг Roshia гэж дууддаг харин бичихдээ ロシア. Сошиал сувгаар нэг хошигнол яваад байдаг юм: эдгээр ханз үсгүүдийг тогтооход амар гэнэ, яагаад гэвэл дөрвөлжин, смайлик бас муурын чихийг санагдуулам. 100 жилийн тэртээ япончууд Орос улсыг Рокуку (Рококу) гэдэг байжээ. Ханз “ро” нь “роса” гэдэг утгатай, харин “коку” нь улс гэдэг утгыг агуулдаг. Ингээд Орос – “росын улс” гэсэн утгыг агуулжээ.

 

Казахстан: Ресей

© Alexey_Arz / Shutterstock

Казахстан-д Ресей гэдэг, албан ёсоор – Ресей Федерациясы орыс. Сонирхуулж хэлэхэд башкирчууд Оросыг Ресей гэдэг ажээ.

 

Уэльс: Руша

© Eurasia Press / Photononstop / EastNews

Валлийн хэлээр Орос орныг Rwsia гэдэг. Уншихдаа Руша гэнэ.

Ямар хэлээр илүү сонирхолтой сонсогдож байна?

6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2020/11/01 at 14:48

    Kazakh r bas Oros gdg

  2. Otgonbayar Batsukh

    Otgonbayar Batsukh

    2020/11/01 at 22:25

    Мангад гэдэг юмаа.

  3. М. Солонго

    М. Солонго

    2020/11/02 at 05:10

    Turk rusiya gedeg

  4. Khash-Erdene Nergui

    Khash-Erdene Nergui

    2020/11/02 at 05:20

    Ryssland…. шведээр

  5. Ugi Ugi

    Ugi Ugi

    2020/11/02 at 08:44

    Нидэрландаар Rusland (русланд)

  6. Batbayar Rentsen

    Batbayar Rentsen

    2020/11/02 at 10:04

    Со гоор лошиа

  7. Baki Bayarsaikhan

    Baki Bayarsaikhan

    2020/11/02 at 13:30

    Khash-Erdene Nergui Бас Ород гэх л даа.

  8. Төв азын орнууд орыс л гэдэг шд

  9. Savii Rakhmyed

    Savii Rakhmyed

    2020/11/02 at 18:28

    казак хэлэнд 90 оноос хойш албан хэллэгтэн ресей “рэсэе” гэх нэршил түрж орж ирсэн гэж ажиглагддаг шинэ орос улсыг ингэж нэршиж хэвшиж бгаа юм болов уу гэж бодож бна. энэ нь россия буюу “рассия” гэх оросын өөрсдийнхөн хэлнээс дуудлагаас зөөлөрч казак хэлэнд бууж бгаа хувилбар.

  10. Otgon Altaa

    Otgon Altaa

    2020/11/03 at 07:06

    Германаар Russland орос хүн Russisch,,,бас Германуудыг арабаар Алмани гэдэг юм байна лээ

  11. Otgon Altaa

    Otgon Altaa

    2020/11/03 at 07:06

    Otgonbayar Batsukh Буриадууд МАНГАДУУД гэдэг ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *