Виндзорын дээдсийн гэр бүлийн тансаг үзэсгэлэн

0

Виндзорын дээдсийн гэр бүлийн тансаг үзэсгэлэнӨдгөөгөөс 61 жилийн тэртээ Британий II Элизабет хатан хаан ширээнд заларч, хатан хааны титмээ залж байсан түүхтэй. 1952 оны 2-р сарын 6-ны өдөр Английн хаантан VI Жиорж таалал төгсөж, II Элизабет хатан хааны титэм залуулснаар Британий түүхэн дэх төрийн эрхийг хамгийн удаан барьсан хатан хаан болох эхлэл нь тавигдсан. 2012 оны 6-р сард албан ёсоор эхэлсэн хатан хааны титэм залсны 60 жилийн ойн баярын хүрээнд Букингемийн ордонд Виндзорын дээдсийн гэр бүлийн тансаг үзэсгэлэн нээгдсэн бөгөөд ирэх 9-р сарыг хүртэл үүд хаалга нь нээлттэй байх энэхүү үзэсгэлэнгээс IV Жиорж хааны очир алмаазан титэм, ихэс дээдсийн титэм зүүлгэх ёслолын даашинз, үенгийн арьсан үзмэн ягаан өнгөт нөмрөг түүнчлэн хааны сандал, алтадмал сүйх, гар зурагнууд, гал тогооны хэрэгсэл зэрэг олон зүйлийг үзэх боломжтой аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *