Туркийн байгалийн гайхамшигт тогтоц – Памуккале

0

Туркийн байгалийн гайхамшигт тогтоц - ПамуккалеТуркийн баруун өмнөд хэсэгт орших Денизли мужид Памуккале /Pamukkale/ нэртэй нэгэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар бий. Памуккале гэдэг нь Турк хэлээр ‘хөвөн ордон’ гэсэн утгатай үг. Уулын налуу дээр хэлбэршин тогтсон шохойн чулуун хана бүхий чамин гоёмсог усан тавцангуудын ус нь дунджаар Цельсийн 36 градусын температуртай бөгөөд эмчилгээний болон гоо сайхны тэр дундаа залуужуулах үйлчилгээтэй. Эрт цагаас эмчилгээ, гоо сайхны зориулалтаар ашиглагдаж ирсэн энэ газрын шохойн чулуун хашлага бүхий усанд сэлэх хориотой байдаг ч тусгайлан зориулагдсан газруудад хөл нүцгэн алхахыг зөвшөөрдөг. Хиераполис /Hierapolis/-ын халуун рашаанд байрлах Клеопатрагийн усан санд 20 доллар төлөөд сэлэх боломж аялагч жуулчдад олддог.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *