Токиогийн домогт хар хот-дог

0

Токиогийн домогт хар хот-догЯпон бол хачин жигтэй, өвөрмөц хэлбэрийн хоол хүнсээрээ зэгсэн алдартай орон. Өнөөдөр бид тус орны хачирхалтай хоол хүнснүүдийн жагсаалтыг нэгээр нэмдэг нэгэн содон хоолны талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэхээр шийдлээ. Блек Терра Хот-Дог /Black Terra Hot-Dog/ бол Токиогийн Акихабара дүүрэгт зарагддаг хамгийн алдартай түргэн хоолнуудын нэг юм. 30 гаруй сантиметрийн хэмжээтэй уг хот-дог нь яг л нүүрс шиг хар гэдгээрээ онцгой. Жил орчмын өмнө Япон дахь Бургер Кинг /Burger King/ өөрийн Премиум Кюро Бургер /Premium Kuro Burger/-ээ худалдаанд гаргасан бөгөөд энэхүү бургерны талх нь хар, кетчуп нь бараан өнгөтэй байсан ч мах болон ногоо нь үндсэн өнгөөрөө байсан. Харин Акихабара дахь Вегас Премиум Хот-Догс /Vegas Premium Hot-Dogs/-ынхон аварга түргэн хоолны сүлжээнээс нэг оноогоор илүү байхаар шийдэж, бүхэлдээ тас хар өнгөтэй хүнсийг бий болгосон нь энэхүү Блек Терра Хот-Дог аж. Вегас нь өөрийн амтат хот-догныхоо 30 гаруй сантиметрийн урт хэмжээгээр хэзээнээс алдартай байсан ба өнгөрөгч 3-р сараас эхлэн хар хот-догоо худалдаалж эхэлснээр тэдний алдар хүнд улам бүр өссөн байна. Вегасынхан хар хот-догондоо Ази даяар хүнсний будаг болгон хэрэглэдэг хулсны нүүрсний нунтаг хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй, мөн элдэв нэмэлт амтгүй юм. Вегас Премиум Хот-Догсын энэ хар хот-дог 600 иен буюу 6 долларын үнэтэй гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/16 at 15:41

    hachin niggeriin erhten shig yamar balai ed be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *