Бидний үзэх дуртай кинонуудыг бусад улс орнуудад яаж өөрчилж гаргадаг вэ?

4

Компьютер график, ногоон дэлгэцийн тусламжтайгаар гэртээ дэлхий тойрсон бичил кино хийх боломжтой болсон энэ цаг үед 15 янзын өөр хэл сурах хэрэгтэй дүр гэж байдаг байх нь. Хэдийгээр нэг их хэмжээний үг байгаагүй ч Вин Дизель тун сайн тоглосон билээ. Юун тухай, ямар киноны тухай ярьж байгааг мэдэв үү?

Энэ удаа чухам ямар кинонд , ямар зорилготойгоор зарим нэг өөрчлөлт хийсэн талаар танилцуулъя.

Guardians of the Galaxy – 2014

15 хэл дээр ярьдаг дүр бол Грут гэдгийг хүн болгон мэдсэн байх. Жимми Фэллоны “The Tonight Show” дээр Вин Дизель “Би бол Грут” хэмээн франц, испани, хойд хятад (мандарин) зэрэг хэлээр хэлсэн байна. Дуу оруулгын чанар хичнээн сайн байлаа ч оригинал Грутын дуу хоолойг өөрийн хэлээрээ сонсоно гэдэг үнэхээр онцгой хэрэг билээ.

 

Iron Man 3 – 2013

Энэ киног хийхэд гурван том компани оролцсон бөгөөд эдгээр нь: The Walt Disney Company (АНУ), Marvel Studios (АНУ) ба DMG Entertainment (Хятад) юм. Хятадын зах зээлд энэ киноны үргэлжлэх хугацаа 4 минутаар илүү байжээ. Байгаль орчин, гоо сайхны охин тэнгэр болох Фань Бинбин болон Сюэци Ван нар, Монголоос нийлүүлдэг сүүн бүтээгдэхүүний нууц реклам гэх мэтийн хэсгийг нэмсэн байдаг байна. (Өвөр Монгол сүү болов уу)

 

Pirates of the Caribbean: At World’s End – 2007

Улс төрийн идэвхтэй байдал нь таны тоглосон киног төрсөн боловч таагүй харьцаатай нутагт чинь ихээхэн богино болгож магадгүй юм байна. Энэ киноны хятад хувилбарт Чоу Юнь Фат-ын тоглосон ихэнх хэсгийг хассан байдаг. Давхар Ли Богийн сайхан шүлэг хасагдсан боловч үүнийг үйлдвэрлэлийн зардал гэж тооцож болох юм.

 

Lincoln – 2012

Америкийн түүхээс хол улс орнуудад энэ кино гарахдаа хар цагаан баримтат зураг, найруулагч Стивен Спилбергийн өөрийнх нь бичсэн удиртгал зэргийг киноны өмнө хэсэгт хийж өгсөн байдаг билээ. Ялангуяа Япончуудад хамгийн их аз таарсан ба тэдэнд зориулсан хувилбарт Спилберг өөрөө Линкольний тухай ярьж өгдөг хэсэг бий.

 

Captain America: The Winter Soldier – 2014

Энэ киноны зохиолд сүүлийн 70 жилийг өнгөрөөж орхисон Кэптэн Америка нь нөхөж хийх зүйлсийнхээ жагсаалтыг бэлддэг. Энэ жагсаалтын ихэнх хэсэг нь адилхан: Тай хоол, Рокки, Оддын дайн, Оддын зам, Nirvana гэх мэт. Жагсаалтын бусад хэсэг 10 хувилбараар бусад улсад зориулж хийгдсэн гэнэ. Оросын хувилбарт жагсаалтад Амьдрал нулимсанд дургүй, Гагарин, Высоцкий гэх мэт байх бол Англи хувилбар нь мэдээж Битлз, орчин үеийн Шерлок олон ангит кино, харин Мексик хувилбарт Марадонагийн “Бурхны гар”, Шакира зэрэг орно.

 

The Wolf of Wall Street – 2013

Мартин Скорсезегийн энэ кинонд америкийн алдартай хараалыг өчнөөн удаа ашигладаг учир Арабын Нэгдсэн Эмиратад гарахдаа эдгээр хараалыг хасч гаргасан ба үр дүнд нь киноны 45 минут тэр чигээрээ хасагдсан байна. Эмиратын үзэгчдэд ийм кино хэр таалагдсан бол? Ямар ч байсан кинотеатрт хараал болгонд давхийхгүйгээр кино үзэж болох болсон билээ.

 

Pulp Fiction – 1994

Заримдаа үзэгчдэд нөлөөлөх киноны багахан хэсгийг редакторлоод хамаг сайхныг нь үгүй болгодог явдал бий. Хэрвээ энд ямар нэг утга байсан бол эвлэрч болохсон. Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсад Pulp Fiction кино гарахдаа Тарантиногийн алдартай монтаж байхгүй болсон нь киног гэмгүй, энгийн болгосон билээ.

 

Pride and Prejudice – 2005

Киноны оригинал хэсэгт Дарси болон Элизабет нарын үнсэлцэх хэсэг байдаггүй юм байна. Учир нь Остины энэ романд ийм хэсэг байхгүй учир Британичуудын дургүйцлийг хүргэж магадгүй байсан гэнэ. Харин үнсэлцдэг хэсэг бүхий нэмэлтийг найруулагч Жо Райт Америкийн зах зээлд нийцүүлэн авсан билээ.

 

Titanic – 1997

Хятадад энэ киноны 3D хувилбар дахин гарах үед ёс суртахуунчид Кейт Уинслетийн нүцгэн хэсэг дэндүү бодит байгаа учраас биеийг ямар нэг зүйлээр хучихыг Жеймс Камероноос шаардсан байна. Найруулагч энэ хүсэлтийг нь хангаж Хятад хувилбарт нь энэ хэсгийг өөрчлөн хийсэн байна.

71
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
17
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *