Бидний санаанд ч оромгүй зүйлс биеийн жин нэмэгдэх шалтгаан болдог

2

Олон хүн биеийн илүүдэл жин нь зөвхөн хоолоо хэтрүүлэх, биеийн ачаалал бага байхаас шалтгаалдаг гэсэн буруу ойлголттой байдаг билээ. Энэ нь зөвхөн зарим нэг л шалтгаан бөгөөд өөр бас олон шалтгаан бий.  Илүүдэл жин, өөхлөлт нь заримдаа санаанд ч оромгүй шалтгаанаар бий болдог байна.

Ходоод гэдэсний микро орчин өөрчлөгдсөнөөр

Бидний дундаас тун цөөхөн хүн л салж өгдөггүй илүүдэл жин, ходоод гэдэсний байдал буюу түүний микро- орчин хоёр хоорондоо нягт холбоотой гэдгийг мэднэ. Орчин үед хоол судлаач нар үүнийг шууд зарлаж байгаа ба энэ холбоо нь өмнө таамаглаж байснаас илүү их үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм байна. Ходоод гэдэс үрэвсэх, дисбактериоз нь бодисын солилцоог муутгаж үр дүнд нь илүүдэл жин бий болдог гэнэ.

Юу хийх вэ?

Энэ бэрхшээлийг үгүй болгохын тулд зохих эмчид үзүүлэн гэдэс дотрын микро-орчноо шинжлүүлэх хэрэгтэй. Үүний тулд дисбактериозын шинжилгээ, микро-орчны ерөнхий байдал, ходоод гэдэсний УЗИ болон бусад шинжилгээнүүд хийж болох юм.

 

Орчин тойрны бохирдол

Автомашины утаа, гэр хорооллын утаа, тамхины болон бусад утаагаар байнга амьсгалах нь хүнийг архаг үрэвсэлтэй болгож энэ нь калори шатаах чадварыг сулруулах замаар илүүдэл жинтэй болгодог байна. Энэхүү агаарын болон орчин тойрны бохирдол, илүүдэл жин гэсэн холбоо (АНУ-ын Дьюкийн Их Сургуулийн  хажуу дахь орчин тойрныг судлах Николосын сургуулийн судлаачид) байгааг өнгөрсөн онд л тодорхойлсон байдаг.

Юу хийх вэ?

Аль болох хотоос гарч цэвэр агаараар амьсгалан хотын утаанаас хол байх хэрэгтэй. Болдог бол бүр хотоос гарч утаа тоосноос хол амьдрах нь зөв юм.

 

Хуванцар сав

Бисфенол А зэрэг химийн нэгдэл агуулах хуванцар сав нь хүний бодисын солилцоог сулруулж таргалуулах шинж чанартай байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Мөн эдгээр нэгдлүүд нь даавар ялгарах үйл ажиллагаанд саад болж зүрхний өвчин, чихрийн шижин, хөхний хорт хавдар зэргийн нөхцөл болно. АНУ-д хүүхдийн хоол хүнсэнд бисфенол А нэгдэл агуулсан сав суулга хэрэглэхийг хориглосон байдаг.

Юу хийх вэ?

Боломжоороо шаазан, шилэн, керамик болон бусад сав суулга ашигла. Хамгийн гол нь нэг удаагийн лонх, аяга болон бусад хуванцар эдлэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

Ханиад

Аденовирусын халдвар болон таргалалт хоёрын хооронд харилцан уялдаа байдаг байна. АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрчээ (судалгааны үр дүн Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн). Аденовирус AD-36 нь биднийг ханиалгаж, найтаалгадаг 300 гаруй төрлийн ханиадны вирусын нэг нь юм. AD-36 нь хүн цадлаа гэсэн мэдрэхүйг дамжуулах мэдрэлийн холбоог устгаж байдаг учир хүн хэт их идэж жин нэмдэг байна.

Юу хийх вэ?

Ханиад томууны вирусээс өөрийгөө хамгаал. Хэрвээ өвдсөн бол эмчид хандах хэрэгтэй ба өөрөө эдгэчих байх гэж тоохгүй орхиж болохгүй.

 

Агааржуулагч (кондишн)

Агааржуулагч нь өрөөний хэмийг тогтмол байлгаж байдгаараа биднийг таргалуулах эрсдэлд оруулдаг бололтой. Ийм дүгнэлтийг Америкийн эрдэмтэд International Obesity сэтгүүлд нийтэлсэн байна. Байгаль дэлхий хүнийг биеийн хөдөлгөөн, тархины ажиллагаагаар калори хэрэглэх төдийгүй бас зүгээр ч нэг бие хөрж калори шатааж байхаар хийгээгүй бололтой. Статистик судалгаагаар бол гэртээ агааржуулагчтай айлуудын сүүлийн 20 жилд таргалах өвчтэй хүний тоо нь нэмэгдсэн байна. (анх 37% байсан бол одоо 70% болжээ)

Юу хийх вэ?

Аль болох агааржуулагчаас татгалзаж зөвхөн шаардлагатай үед л хэрэглэж бай.

9
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ц. Энхбат

    Ц. Энхбат

    2018/04/30 at 13:11

    HudlAa iiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *