Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлууд

0

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлууд


Дэлхийн янз бүрийн орнуудаар аялж яваа олонх хүмүүс зочид буудалд байрлах үедээ том ор, зурагт, угаалгын өрөө, жижиг хөргөгч, утасгүй интернэтийн сүлжээ зэрэг энгийн шаардлагуудыг тавьдаг. Харин Дэлхий дахинд хөрөнгө мөнгөөрөө гайхуулдаг баян хүмүүсийн хувьд дээрх энгийн шаардлагууд дэндүү ядмаг санагдана. Тэгвэл хамгийн тансаг, хамгийн чамин, хамгийн дээд зэргийн бүхнийг шаардлага болгон тавьдаг баян чинээлэг эрхмүүдийн аялж зугаалах үедээ байрладаг хамгийн үнэтэй зочид буудлууд хаана, ямар үнэ ханштай байдгийг сонирхоцгооё.

1. Франц, Парис, Park Hotel Paris Vendome зочид буудлын империал сюит – нэг шөнийн 15,500$

2. Park Hotel Paris Vendome зочид буудлын хоёрдугаар давхарт 230 м.кв талбайг эзлэн орших өндөр адартай империал сюит нь хоолны өрөө, гал тогоо, баараар тоноглогдсон. Парисаар тойрч ядарсан хүмүүс энд хувийн спанд алжаалаа тайлж болох ба энд мөн саун, жакузи, иллэгний ор зэргийг шийдэж өгчээ.

3. Франц, Парис, Four Seasons Hotel George V зочид буудлын рояал сюит – нэг шөнийн 16,000$

4.

5.

6. Швейцарь, Женев, Le Richemond зочид буудлын рояал сюит – нэг шөнийн 17,500$

7. Долдугаар давхраа удаан хугацаагаар засварласны эцэст 2007 онд дахин үүд хаалгаа нээсэн Le Richemond зочид буудлын рояал сюит нь алтан шигтгэмэлээр чимэглэсэн тансаг өрөөнүүдтэй бөгөөд 90 м.кв сэрүүн тавцан нь Женев хот болон түүнийг хүрээлэн орших Альпын нурууны үзэсгэлэнт орчныг харах боломжийг олгожээ.

8. АНЭУ, Дубай, Burj Al Arab зочид буудлын рояал сюит – нэг шөнийн 18,000$

9. Хоёр давхартай, сүрлэг шат, гантиг чулуун шал, улаан зандан тавилга, чамин тансаг эргэдэг ор бүхий энэ өрөөнд орсон зочид нэртэй брэндүүдийн тансаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэхийн зэрэгцээ тусгай жолооч бүхий Роллс Ройс машин эсвэл нисдэг тэрэг хөлөглөх юм.

10.

11. ОХУ, Москва, The Ritz-Carlton зочид буудлын The Ritz-Carlton сюит – нэг шөнийн 18,200$

12. Шалнаас адар хүрсэн том гэгчийн ханан цонх, гоёмсог тавилганууд, халдаг шал, сүрлэг төгөлдөр хуур болон номын сан бүхий энэ сюит нь 760 м.кв талбайтай ба Кремль болон Улаан талбайн үзэмжээр нүдээ хужирлах боломжийг олгох юм. Таван удаагийн хоол, өөрийн гэсэн энергийн хангамжийн систем, аюулгүй байдлын холбоо мөн энэ сюитэд багтжээ.

13.

14. Багам, The Atlantis зочид буудлын Bridge сюит – нэг шөнийн 25,000$

15. Багамын арал дахь The Atlantis Resort зочид буудлын Bridge сюит нь арван өрөөтэй ба уг зочид буудлын хоёр цамхгийн хооронд холбосон холбоос байдлаар оршдог. Форбес сэтгүүлд мэдээлснээр энэ сюитийн хүндэт зочид нь Опра Уинфри, Майкл Жексон нар байжээ.

16.

17. Швейцарь, Женев, President Wilson Hotel зочид буудлын Рояал пентхауз сюит – нэг шөнийн 33,000$

18. АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудроу Вилсоны цусны даралт ихэсдэг байсан учир President Wilson Hotel зочид буудлын Рояал пентхауз сюитд маш амгалан тайван нөхцлийг бүрдүүлж өгчээ. Барилгын дээд давхарт, дөрвөн өрөө бүхий уг сюит нь коктейль уух өрөөндөө 40 хүртэл тооны зочдыг хүлээн авах багтаамжтай.

19.

20.

21.

22. АНУ, Нью Йорк, Four Seasons зочид буудлын Ty Warner пентхауз – нэг шөнийн 34,000$

23. Нью Йорк хот дахь зочид буудлын хамгийн өндөр давхарт байрлах энэ сюитийн шилэн хана Манхэттэн дүүргийг 360 градусаар харах гайхалтай боломжийг бүрдүүлжээ. Есөн өрөө бүхий уг сюитийн ханыг сувд, алт, платинаар чимсэн ба хувийн үйлчлэгч, Дэлхий дахинд хийх хязгаагүй яриа, Дэлхийн бүх суваг гардаг зурагт зэргээр хангасан байна.

24. АНУ, Лас Вегас, Palms Casino Resort зочид буудлын Hugh Hefner Sky вилла – нэг шөнийн 40,000$

25. Palms Casino Resort зочид буудлын Hugh Hefner Sky вилла нь Плейбойн сэдэвтэй бөгөөд 3000 гаруй метр квадрат талбайтай, хоёр давхар бүхий уг вилла нь 24 цагийн үйлчлэгчтэй. Мөн толин таазны доор эргэлддэг ор байрлуулсан.

26.

27. Грек, Афин, Grand Resort Lagonissi зочид буудлын Рояал вилла – нэг шөнийн 50,000$

28. Уг Рояал вилла нь зочдынхоо хүссэн бүхнээр хангадаг. Халаалттай усан сан, саун, тусгай наран шарлагын газар мөн хувийн үйлчлэгч, тогооч, төгөлдөр хуурч энэ үйлчилгээнд багтдаг.

29.

30.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/30 at 11:28

    yooo, neeree bugdeerend ni ochij honoh yumsan yasan shan yum be

  2. Зочин

    2013/04/01 at 14:51

    4 сарын 1-нд зориулав. уншаад, цааш нь дамжуулаарай

    http://ali-post.blogspot.com/2013/04/blog-post.html

  3. Зочин

    2013/04/03 at 15:46

    burj *** arab in dubai ????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *