Сэтгэл зүйчид яагаад хүүхдийг ухаалаг утаснаас хол байлгахыг шаарддаг учир нь энэ…

3

Хүүхэд үеэ та эргэн сана даа: элсэн дээр тоглож янз бүрийн байшин барьж эсвэл найзуудтайгаа байлдаж тоглоод л… Мартахын аргагүй дурсамж – хүүхэд нас маань энэ. Харин одоо байдал ямар байна вэ? Хаашаа л харна ухаангүй нүдээр дэлгэц ширтэн, ухаалаг утсаа тас тэвэрсэн хүүхдүүд.

Олон эцэг эхчүүд хүүхдээ сургуульд орох үед нь ухаалаг утас авч өгч байна. Нэг талаас энэ нь холбоо барих маш сайн хэрэг. Нөгөө талаас ухаалаг утасны давуу талыг хангалттай дарах хэд хэдэн хортой сөрөг тал бий. Энэ тухай ярилцъя.

Хүүхдийн хамаарал

Америкийн алдарт наркологич Николос Кардарас хүүхдүүд элдэв гажетаар тоглох дуртай болж байгаа нь тэднийг сэтгэл зүйг хүчтэй хамааралд оруулж байна гэж үздэг байна. Энэ талаар тэр ихээхэн буурьтай судалгаа хийж “гэрэлтсэн хүүхдүүд” хэмээх ном хүртэл бичсэн бөгөөд энэ номондоо эцэг эхчүүд яагаад хүүхдээ ухаалаг утаснаас хол байлгах хэрэгтэй талаар бичсэн байдаг.

Тэрээр хэлэхдээ: “энэ бүх төхөөрөмж, ухаалаг утас, нөүтбүүк, таблет, тоглоомын консолууд нь х*р т*мхины шинэ төрөл гэж би үздэг” хэмээн бичжээ. Ямар нэгэн хэмжээгээр энэ нь үнэн бөгөөд саяханы тархины скан хийх судалгаагаар гажет хэрэглэх нь тархины духны хэсгийн үйл ажиллагааг хэт идэвхжүүлдэг гэдгийг тогтоожээ.

Ухаалаг утас хэрэглэх нь хүүхдийг маш их хөөргөх бөгөөд тэдний цусан дахь допаминий хэмжээ ихээр нэмэгддэг гэнэ. Яг ийм үйлчилгээ нь согтууруулах ундаа болон х*р т*мхи хэрэглэх үед бий болдог билээ. Мөн ухаалаг утас нь бас л дасал болдог зүйл.

Энэ нь хүүхдэд аюултай зүйл шүү! Олон зуун шинжилгээ судалгаагаар гажет хэт ихээр хэрэглэх нь депрессийн эх үүсвэр болж догшин, түгшүүртэй зан ааштай болгодог гэнэ. Яваандаа сэтгэл зүйн хүнд өвчин тусч болно. Таблетын хүчээр хүүхэд шинэ орчлон ертөнцөд орж үргэлж шинэ зүйл олж авдаг, ямар ч зүйлийг дахин дахин туршиж болдог тийм нөхцөлд байх дуртай болдог байна. Ердөө л хэдэн товчлуур дараад ийм орчлонд очих нь сайхан байлгүй яахав.

Хүүхдүүд ийм зүйлд маш хурдан дасаж, салахаа болино. Үүнээс татгалзах нь маш хэцүү бөгөөд хүүхдийн хувьд бүр ч хэцүү байх болно. Тэд насанд хүрэгчдийг бодвол өөрсдийгөө хянах чадвар нь их сул билээ. Хүслээ – авлаа. Чухам үүнээс их хор бий болдог байна: ухаалаг утас нь хүүхэд өөрийгөө хянахад сургахгүй, ямар нэг хүсэл нь хязгаарлагдахгүй боломж бий болгоно. Ингэж хамаарал бий болдог гэнэ.

Гэтэл хамаарал гэдэг маань гажет хэт хэрэглэхийн олон муу зүйлийн зөвхөн нэг хэсэг юм. Ингээд энэ тухай арай дэлгэрэнгүй авч үзье.

1. Биеийн эрүүл мэнд

Гажетийг удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл юм. Цаг үргэлж дэлгэц харах нь ойрын харааг муутгана. Хүзүү ч гэсэн их ачаалал авна. Хүүхэд нэгэн хэвээр, толгой гудайлган удаан байх нь нугас тахийж, остеохондроз үүсэх нөхцөл болдог.

Мөн утас болон таблет удаан хугацаагаар тоглодог хүүхдийн идэвх суларч хүчгүй, сулбагар болно. Мөн амттай зүйл энэ үеэр идэж байх сонирхолтой болно. Энэ бүхэн нь илүүдэл жин бий болох эх үүсвэр мөн билээ.

 

2. Эцэг эхтэйгээ харилцах харьцаа

Хүүхдийн тархи төрөөд 2 нас хүрэх хугацаанд 3 дахин томордог гэж эрдэмтэд үздэг байна. Эцэг эхтэйгээ байнга харьцах нь энэ үйл явцыг дэмжиж өгдөг гэнэ.  Эцэг эхийн дуу хоолойг сонсон, хариу үзүүлэн, сэтгэл зүйн нэгэн харьцааг бусад хүмүүстэй үүсгэн бий болгоно.

Хүүхдээ саатуулахын тулд утас өгч өөрийн ажил төрлөө хөөцөлдөх нь хүүхэдтэй харьцах цагийг багасгаж байгаа хэрэг юм. Зарим эцэг эхчүүд бүр ч хэтрүүлнэ. Учир нь ингэх нь амар: хүүхэд уйлахгүй, уурлахгүй, завгүй сууна. Гэтэл энэ нь хүүхэд ирээдүйд харилцааны том бэрхшээлтэй тулгарч болох ба өөрийгөө хэт доогуур үнэлэх эх үүсвэр бий болгох эрсдэлтэй.

 

3. Уур уцаар

Ухаалаг утас нь хүүхдийн хайртай тоглоом болоход тун бага хугацаа хэрэгтэй. Хэрвээ нэгэнт ингэсэн бол үүнээс хүүхэд сална гэж үгүй. Эхлээд уурлаж, бачимдах ба үүнийг нь зогсоох огт амар ажил биш. Тиймээс хүүхдээ саатуулахын тулд утас өгөх эсэхээ өмнө нь сайн бодох хэрэгтэй юм шүү. Хэсэгхэн хугацаанд чимээгүй байж байгаад дараа нь дарагдахгүй их уур уцаартай орооцолдох хэрэг бий гэж үү?

 

4. Сурлага муудах

Утсаар их тоглодог хүүхдийн сурлага тааруухан байдгийг олон судалгаа тогтоосон байдаг. Анхаарал суларч, ямар нэг зүйлийг тогтож бодож чадахгүй болж, жижиг зүйлд хамаг анхаарал нь сатаарна. Ой тогтоолтод бэрхшээл бий болж сэтгэн бодох, төсөөлөх чадвар сулардаг. Төгсгөлд нь сурах хүсэл огт үгүй болж өөрөө ямар нэг зүйл шинээр мэдэж авах зорилго үгүй болдог байна.

 

5. Нойр муудах

Унтахын өмнө тоглох нь мэдрэлийн системийг хөөргөж тайван, амархан унтахад саад болно. Дэлгэцээс гарах гэрэл малатонин хэмээх унтуулах үеийг хянах даавар ялгарахад саад болно. Утсыг ном унших болон бусад зөөлөн, хөнгөн тоглоомоор солих хэрэгтэй.

Ухаалаг утас бол хамгийн муу зүйл гэж хэн ч хэлэхгүй байх. Мэдээж үгүй. Хүүхдэд хэрэгтэй тодорхой сайн зүйл олон бий. 1-рт эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хүссэн үедээ харьцах боломж бий болж хаа байгааг нь хянахад амар байх болно. Энэ нь эцэг эхчүүд амар тайван, хүүхэд аюулгүй орчинд байх нэг нөхцөл юм.

Мөн богино хэмжээний мессеж бичих явцад хүүхэд санаагаа цөөхөн үгээр илэрхийлж сурах ба энэ нь маш чухал юм. Мөн олон янзын ухаан хөгжүүлэх тоглоомууд нь хүүхдийн сэтгэх, төсөөлөх хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Тэгээд ч яг үнэндээ ухаалаг утасгүй байх боломж одоо нэгэнт үгүй болжээ. Орчин үеийн гажет ашиглаж чаддаг байснаар хүүхэд үе тэнгийнхний дотор бусадтайгаа нэгэн цаг үед хөл нийлүүлж байхад нь нэмэр болох билээ.

Зөвлөгөө

Тэгэхээр эцэг эхчүүд одоо яах хэрэгтэй вэ? Ухаалаг утас ашиглахыг хориглох уу эсвэл тэгээд зөнгөөр нь хаях уу? Аль нь ч биш. Хүүхэд хүмүүжүүлэхэд туйлширч огт болохгүй. Хүүхэд ухаалаг утас ашиглаж болох боловч хэт эрт ингэж зөвшөөрч хэрэггүй юм. Нэг настай хүүхдийн гарт утас бариулж анхаарлыг нь өөр тийш татах гэж оролдох хэрэггүй. Нэг настай хүүхдэд бидний энэ орчлон ертөнцөөр дүүрэн танихгүй мэдэхгүй, сонин юм хангалттай учир ухаалаг утасны хэрэг үгүй билээ.

Харин хүүхэд өсөж томроод ирэх үед гажетийн ертөнцтэй танилцуулж болно. Гэхдээ цаг хугацаагаар хязгаарлагдсан байх ёстой. Аль болох илүү идэвхтэй зүйлээр анхаарлыг нь татах хэрэгтэй бөгөөд энэ нь гадуур зугаалах, спортоор хичээллэх, хамтын тоглоом зэрэг юм. Хүүхэд цуг тоглох гэвэл оронд нь утсаар тогло гэж бүү татгалзаж байгаарай.

Хүүхэд өөрийн гэсэн хоббитой болоход нь тусалж, хөгжихөд нь дэм бол. Учир нь энэхүү тоон системийн гажетууд хүүхдийг спортын тэмцээн, хөгжим, гадуур зугаалах, уран зохиол, шинжлэх ухаан сонирхох сонирхлыг нь ихээхэн дарсан байдаг. Чухамхүү эцэг эхчүүд хариуцлагыг гартаа авч хүүхдийг ухаалаг утасны нөлөөнөөс хол байлгах хэрэгтэй.

Энэ чухал бэрхшээлийг үл тоон өнгөрүүлж болохгүй. Хэр эртнээс арга хэмжээ авч эхэлнэ төдий чинээ үр дүн сайн гарч элдэв эрсдэл гарах нөхцөл бага байх болно. Хүүхдийн тань ирээдүй таны гарт байна.

4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sodnomdarjaa Tsengel

    Sodnomdarjaa Tsengel

    2018/04/30 at 16:29

    Gantogtoh Uurtsaih duudee bas unshuulaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *