Нүүрний арьсанд зориулсан үнэтэй тосны үр дүнг илүү их сайжруулах ногооны маск

2

Үнэтэй тосоо хэрэглэж дууссаны дараа нүүр нь үрчлээтэж, хөгширсөн тухай нас явж байгаа эмэгтэйчүүдийн гомдоллох яриа хаа сайгүй таардаг билээ. Уг нь тиймэрхүү тосыг 6 сараас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй юм. Өөрөөр хэлбэл хагас жил болгоны дараа өөр тос авах хэрэгтэй гэсэн үг.

Учир нь тодорхой нэгэн тосыг хэрэглэхээ больсонд биш харин арьсанд тавих анхаарал, арчилгаа алга болсонтой холбоотой юм. Хэрвээ та гоо сайхны хэрэгслийн үйлчилгээ, хугацааг уртасгах гэсэн бол хэрэгтэй орц бүхий хүнс, бүтээгдэхүүнд илүү их анхаарах хэрэгтэй.

Тухайн тос үр дүнгээ өгч, сайн нөлөөтэй байхад нь туслах зорилгоор ногооны маск хэрэглэхийг гоо сайханчид зөвлөдөг. Харин үүний үр дүн нь гоо сайхны салоны байнгын үйлчлүүлэгч нарыг ч гайхахад хүргэдэг байна.

1. Тал хүрэн манжинг аль болох жижиг болгон үрэх буюу блендерт хийж жижиглэнэ.

2. Энэхүү жижиглэсэн хэсгээ цэвэрлэсэн арьс дээр тойрог маягаар түрхэнэ.

3. Хүрэн манжин арьсанд ханасан пигментээ өгөх хүртэл 10 минутаас ихгүй байлга.

4. Сайтар угааж цэвэрлээд арьсны тосоо түрх.

Ийм маскыг өдөр болгон тавих ба удалгүй таны гадаад төрх хэрхэн өөрчлөгдөж байгааг, арьс цайрч, нүх сүв багасан, судас харагдах нь үгүй болж байгааг мэдрэх болно. Хүрэн манжингийн үзүүлэх нөлөө нь алдарт гиалуроновын хүчлээс ч дутуугүй юм шүү.

Гэрийн нөхцөлд хэрэглэх залуужуулах маск нь гоо сайхны бүтээгдэхүүнтэй сайн зохицох ба нэг нэгнийхээ үзүүлэх нөлөөг сайжруулдаг байна. Таны арьс үнэтэй тосонд дассан байлаа ч хүрэн манжин нь хүрсэн үр дүнг удаан хадгалахад тус болно. Харин өлөн элгэн дээрээ хүрэн манжингийн шүүс уух нь таны биеийг дотор талаас нь залуужуулна.

Байгал дэлхий бидэнд хямд төсөр гоо сайхны хэрэгсэл хангалттай өгсөн байдаг. Үүнийг ашиглахгүй байж яаж болох билээ. Харин та хүрэн манжинг гоо сайхандаа хэрэглэдэг үү? Энэ тухай сэтгэгдэл дээр бичиж, уг нийтлэлийг бусдадаа хуваалцаарай.

15
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Булган Хангай

    Булган Хангай

    2018/04/30 at 22:33

    Oyun-Erdem Jiidee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *