Биеийн өөхийг хурдан хугацаанд шатаах 2 арга байна. Зөөлөн болон хатуу арга

2

Өчигдөр дэлгүүрт ээжийн найзтай таарлаа. Гурван сав сүү авч яваа түүнээс санаандгүйгээр энэ их сүүгээр яах гэж байгааг нь асуусан юм. Ямар нэг нарийн боов хийх тухай хариулт хэлнэ гэж хүлээж байсан боловч хариулт нь ёстой гайхашрууллаа: “охинтойгоо цуг турах гэж байгаа юм” гэсэн билээ.

Сүүтэй цайгаар турах

Сүүгээр турах аа? Урьд нь үргэлж бүдүүн тарган байсан боловч саяхан 30 кг хассан эгч маань надад итгэл төрүүлсэн юм. Сүүгээр турах нь хоол сойх хэрэг биш харин амраах арга гэвэл илүү тохирох байх. Бас дан сүү уух биш харин зөв хольсон цай, сүүг хэрэглэх явдал билээ.

Олон хүн энэ шингэний нууц чанарын тухай мэддэггүй. Сүүтэй цай нь өөх хайлуулах, бодисын солилцоо сайжруулах, биеэс хорыг гадагшлуулах, шээс хөөх үйлчилгээтэй байна. Ингээд турах зорилгоор сүүтэй цай хэрхэн хийх, хэрэглэх талаар танилцуулъя.

Сүүтэй цайгаар бие амраах нэг өдрийн хатуу дэглэмийг долоо хоногт нэгээс илүү хийж болохгүй гэдгийг санах ёстой. Хэдэн өдөр дарааллан хийж огт болохгүй юм шүү. Болж өгвөл эмчээс урьдчилан зөвлөгөө авбал бүр сайн. Сүүтэй цайгаар турах зөөлөн аргын талаар нийтлэлийн төгсгөлд танилцуулах болно.

Тураах сүүтэй цай хийхийн тулд танд 4 цайны халбага (ц.х) ногоон болон хар цай, 1,5 литр тослог багатай сүү хэрэгтэй. Сүүгээ дөнгөж буцалгаад хөргөөд өрөм зэргийг нь аваад дээр нь цайгаа хийнэ. Таглаад үе үе хутгаж байх ба энэ байдлаар 30 минут болно. Хөргөгчинд хадгалах бөгөөд задгай нөхцөлд болон халуун саванд сүү гашлах болохыг анхаар.

Хоёроос гурван цаг тутамд 200 мл уух ба энэ дэглэмийн нэг баримтлах зарчим нь өдөрт 2 литрээс багагүй ус уух явдал юм. Энэ нь бие дэх шингэн дутагдлыг нөхөж бие цэвэрлэхэд нөлөө үзүүлнэ. Цай болон уснаас өөр зүйлийг тухайн өдөрт идэж, уухыг хатуу хориглоно. Гэхдээ та нэг их өлсөхгүй ба сүү нь өлсгөлөнг сайн дардаг билээ.

Энэ дэглэмийн үеэр бие янз бүрийн ялгадас, хороо гадагшлуулах ба чухам эдгээр нь бодисын солилцоог удаашруулж, илүүдэл жин бий болгодог билээ.

Хэрвээ та энэ дэглэмийн үеэр маш их ядарч, хүчгүй болж, бүр ухаан алдаж унавал дэглэмийг нэн даруй зогсоох хэрэгтэй. Дараа нь арай зөөлөн хувилбараар хийх нь зөв болов уу.

Зөөлөн дэглэм барих үед сахар болон талх, нарийн боов зэрэг зүйлийг идэхгүй. Хөнгөн хоол, үе үе уух сүү таны тэжээл болно. Доорх дэглэмийг нэг л долоо хоногийн турш барих бөгөөд хэтрүүлж болохгүй. Дэглэм дуусаад бага хэмжээний хүүхдийн будаа, чанасан мах, чанасан болон жигнэсэн ногоо, жимс зэргийг нэмж болно.

Хөнгөн дэглэм

  1. Өглөөний хоол: 1 аяга тос багатай сүү, 1 ц.х зөгийн бал юм уу сүүтэй цай
  2. Хоёр дахь хоол: нэг жүрж юм уу грейпфрут
  3. Өдрийн хоол: 200 гр чанасан мах (тахиа) юм уу загас, ногоо
  4. Өдрийн цай: тослог багатай йогурт юм уу зөгийн балтай сүү
  5. Оройн хоол: 200 гр жигнэсэн ногоо эсвэл ногооны шөл, утсан загас, хүрэн манжингийн салат

Сүүтэй цай бүхий дэглэмийг илүү үр дүнд хүргэхийн тулд хөнгөн биеийн тамирын дасгал хийх хэрэгтэй.

Өөх шатаах болон бусад тураах шингэнээс гадна хоолныхоо орцыг сайн анхаараарай. Уураг, өөх тос, нүүрс ус зэргийг анзаарч байвал та удахгүй илүүдэл жингээсээ салах болно.

Энэхүү аргын тухай өөрийн бодлоо сэтгэгдэл дээр бичээрэй. Ямар хүнс жин хасахад хэрэгтэй талаар та юу бодож байна? Мөн энэ дэглэмийн тухай найз нөхдөдөө хуваалцаарай.

13
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunchimeg Bymbaa

    Oyunchimeg Bymbaa

    2018/05/02 at 08:31

    грейпфрут ямар жимс вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *