Японы эмч нарын даралт буулгахад хэрэглэдэг идэвхтэй цэгүүд

3

Даралт тань ихэсдэг үү? Даралт ихсэх нь олон янзын зовиур дагуулах ба толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, нойргүйдэх, ажлын бүтээмж суларч, сэтгэл зүйн хувьд гутралд орох гэх мэт байх бөгөөд эдгээр нь танд тохиолддог уу?

Та даралтаа буулгахын тулд даралт буулгах эм тариа хэрэглэдэг, элдэв ардын эмнэлгийн арга, хоол сойх гэх мэтээр өөрийгөө зовоодог байж таарна.

Ази эмч нар “зөв аргаар тодорхой цэгүүдэд иллэг хийх нь даралт ихсэх өвчнөөр нэг бус жил зовж байгаа хүний даралтыг бууруулдаг” хэмээн ярьдаг байна.

Энэ удаа даралтыг энгийнээр амархан, хамгийн гол нь эмгүйгээр буулгах аргын тухай танилцуулъя.

Өндөр даралтыг хэрхэн буулгах вэ?

Акупрессура хэмээх нэр томьёо нь биологийн идэвхтэй цэгт үйлчлэх замаар дарж иллэг хийхийг хэлдэг байна. Эдгээр цэгүүдийг дарж, үйлчлэл үзүүлэх замаар эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах энэ аргыг саяхан хүртэл зөвхөн өвчний илрэх шинжийг дарах зүйл гэж үздэг байсан боловч өнөөдөр цэгэн эмчилгээг өөрөөр үздэг болжээ.

Цэгэн даралтаар, системтэйгээр үйлчлэл үзүүлэх нь даралт ихсэх, толгой өвдөх, нойр хулжих зэрэгт үр дүнтэй үйлчилгээ үзүүлж, хурц ринит, бронхит, гипотони болон эр хүний бэлгийн чадавхид ч гэсэн цогц эмчилгээ болдог гэдгийг шинжлэх ухаан нотолсон байна.

Өндөр даралтын үед цэгэн эмчилгээ хийх нь даралтыг хэвийн хэмжээнд буулгаж, толгойн өвчин болон бусад биеийн ерөнхий зовиурыг арилгаж улмаар бие сэргээдэг байна. Зөв үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд зүрх судас төдийгүй амьсгалын замын болон мэдрэлийн системд ч сайн нөлөө үзүүлнэ.

Үүнийг хийхийн тулд иллэг хийх арга техникийг зөв эзэмшин, хэрэгтэй цэгүүдийг мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол давуу тал нь өндөр даралтыг ямар ч газар, ямар ч нөхцөлд мэргэжлийн хүний туслалцаагүйгээр буулгаж болдог явдал юм. Та уулзалтын үеэр бие өвдөх юм уу нийтийн унаагаар зорчиж явахад тань даралт ихэсвэл? Цэгэн даралт бүхий иллэгийг хийж, ашиглах хэрэгтэй.

Хамраараа зөөлөн, жигд амьсгал. Аль болох биеэ сул байлгах хэрэгтэй ба цэгэн даралт өвтгөж байсан ч биеэ сул байлга. Цэгэн даралт нь аажуухан чангарсан, болгоомжтой, хянуур, гол нь гэмтээхгүйгээр хийгдэх ёстой юм.

Цэгэн даралт хийхийн өмнө хоол идсэн (40 минутын өмнө байвал сайн), гараа сайн халаасан байх хэрэгтэй ба даралтаа шалгасан байх хэрэгтэй. Хэрвээ даралт хэт өндөр бол цэгэн даралт 15 минутаас илүү байж болохгүй. Иллэг хийх арга ажиллагааг яг зөв хийсэн тохиолдолд бие зөөлөн ядрал мэдрэх бөгөөд бие халуу оргин, энэ нь 20-30 минут орчим үргэлжилнэ.

1.  Эрхий хурууны өндгөөр эрүүний доод хэсэгт байх артерийн судас хамгийн сайн мэдрэгдэх хэсгийг олж даран 10 секунд болно. Хуруугаа авч гүнзгий, зөөлөн амьсгалаад дахин дарна. Энэ байдлаар 3 удаа давтаад нөгөө талдаа хийх хэрэгтэй.

2. Дараа нь шилэн хүзүүний арын хоёр төвгөр хэсэгт 10-15 секунд 3 удаа дээрх аргаар дарна.

3. Хоёр гарын гурван хуруугаар нэгэн зэрэг хүзүүний доод хэсэг, нугасны хоёр талаар дарна. Мөн л гурван удаа.

4. 15 секундын турш хоёр гарын эрхий хуруугаа сунгаж, атгах хэрэгтэй. Ээлжлэн хийнэ.

5. Бугуйн дотор талд, чигчий хурууны доод хэсэгт 1 минутын турш дарна. Нөгөө гарын чигчий хурууны доор бас дарна.

6. Даралт бууруулахын тулд хөлийн идэвхтэй цэг дээр бас дарах хэрэгтэй ба энэ нь хөлийн улны төв хэсэг, тавхайнаас 10 см өмнө хэсэгт байна. Энэ цэг дээр 2-3 минутын турш дарна.

7. Артерийн даралтыг зөв багасгахын тулд далны дээд хэсэг, хүзүү, шилийг гарын хурууны өндгөөр нилээд чанга дарж, илэх маягаар иллэг хийнэ.

Акупрессур цэгүүд маш их байдаг ба гэхдээ зөвхөн хамгийн их өвдөх тэр цэгийг олж дарах хэрэгтэй. Хичнээн өвдөнө төдий чинээ үр дүн нь өндөр байх болно. Мөн эрүүл байна гэдэг бол аз жаргалтай байхын хагас гэдгийг мартаж болохгүй. Азийн өндөр настангуут ингэж зөвлөж байна. Цэгэн даралтын дасгал хийж байх хэрэгтэй ба хэзээ нэгэн цагт энэ нь таныг олон бэрхшээлээс хамгаалах болно.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг найз нөхдөдөө хүргээрэй.

8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sedsuren Tungalag

  2. Delger Buyantogtokh

    Delger Buyantogtokh

    2018/05/01 at 11:13

    Naraa Narantuya

  3. Baigalaa V Oyun

    Baigalaa V Oyun

    2018/05/01 at 12:45

    Jargaa Tungaa

  4. Oyuntsetseg Bazar

    Oyuntsetseg Bazar

    2018/05/01 at 14:26

    Odbaatar Tserendorj

  5. Ariunjargal Ariuka

    Ariunjargal Ariuka

    2018/05/01 at 17:27

    Б. Тэмүүжин

  6. Tunguush Tungalag

    Tunguush Tungalag

    2018/05/01 at 23:24

    Saraa Sarantuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *