Хамтрагчтай байна гэдэг аливаа зүйлийг илүү зугаатай болгодог боловч, мөн хурдан хугацаанд зoдоон болоход хүргэнэ – энэ бол төрсөн ах, эгч дүүсийн бодит амьдрал. Хэдийгээр хүүхэд шинэ эрэгтэй эсвэл эмэгтэй дүүтэй болох хэдий ч, бид тэднийг айлын цорын ганц хүүхэд биш боллоо гэдгийг ойлгож байгааг нь олж хардаг. Гэхдээ төрсөн дүүгүй олон жил байсан хүүхдийн хувьд дүүтэй болно гэдэг юутай ч харьцуулшгүй сайхан мөч.
Интернетэд хүмүүс төрсөн ах, эгч дүүсийн амьдралыг харуулсан зургуудыг бусадтай хуваалцсаныг та бүхэндээ хүргэхээр бэлдлээ.
1. “Манай том эмэгтэй дүүтэйгээ анх уулзсан мөч”
2. “Яг 27 жилийн өмнө манай ээж дүү бид хоёрын төгс зургийг авчээ. Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй.”
3. “Би шинэ эмэгтэй дүүдээ тийм ч дуртай байгаагүй.”
4. “Эрэгтэй дүүгээ гэр рүүгээ авч явахад тусалж буй мундаг эгч”
5. “Би болон манай ах нар, 1996 онд. Би Гэртээ ганцаараа киноны фен байсан.”
6. “Охин маань анх удаагаа эрэгтэй дүүтэйгээ уулзаж байгаа нь”
7. “Би 4 настай охиноо хөнжлөөр нь хучаад хэвтүүлсэн юм. Буцаад ирэхэд тэр эрэгтэй дүүгээ өөртөө наагаад хэвтэж байв.”
8. “Эгчтэйгээ хамт авахуулж байсан хэдэн зургаа оллоо.”
9. “Бид нар аавдаа зориулж, балчир насныхаа зургийг дахин шинээр авахууллаа. Сүүлд авахуулсан нь арай дээр болсон юм шиг санагдлаа!”
10. “Тэр ахаасаа салдаггүй. Тэр ахтайгаа хамт байхыг хүсдэг бөгөөд ах нь юу хийнэ, тэрийг нь дуурайж хийдэг. Тэдний холбоо миний сэтгэлийг уярааж байна.”
11. “Цэцэрлэгээс авахуулаад ахлах сургууль хүртэл. Дүүгээрээ бахархаж байна.”
12. “Би болон манай эгч бид хоёрын Chucky Cheese дэх зураг, 1993 он. Зураг авч байх үед би пицца ирж байгааг харж байсан юм.”
13. “20 жилийн дараа дүүтэйгээ дахин нэгдлээ. Бид хоёрыг өөр өөр гэр бүлүүд үрчилж авцгаасан юм.”
14. “Бид Зул сарыг тохиолдуулаад ээждээ зориулаад хуанли хийлээ. Энэ бол зарим зургийнх нь нэг хэсэг”
15. “Сайн найзын маань охин нь эрэгтэй дүүтэйгээ өнөөдөр анх удаа уулзжээ.”
16. “Ээж бид хоёр залгадаг үснүүдээ орхисон юм… Харин манай ах нар олоод үсэндээ залгачихсан юм шиг байна…”
17. “Дүү бид хоёр ихрүүдийн авга ах нар болов. Анхны сэтгэгдэл чухал учраас бид сахлаа хусаж, сайхан хувцаслалаа.”
18. “Том ах бид хоёр нүүрээ сольсон ч гэсэн хоорондоо дэндүү адилхан. Одоо ч гэсэн адилхан харагддаг хэвээрээ л байгаа.”
19. “Аав маань өнөөдөр дүүтэйгээ анх удаа уулзлаа. Юу ч хэлсний хэрэггүй байх. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлцгээж байна.”
20. “24 жилийн турш би өөрийгөө аав ээжийнхээ цорын ганц хүүхэд нь гэж боддог байлаа. Харин одоо 25 насандаа эгчтэйгээ хамт байна.”
Та төрсөн ах эгч, дүүтэй юу? Таны хамгийн дурсамжтай мөч чинь юу вэ? Та төрсөн ах эгч, дүүтэйгээ хамт өнгөрүүлсөн мөчүүдээсээ алийг нь хамгийн нандин нь гэж сонгох вэ?