Толгой таллаж өвдөх нь хүчтэй өвдөлтийг бий болгодог бөгөөд энэ мэдрэмжийг мэдэрч байсан хүн л зовлонг нь ойлгоно. Өвдөлтийг намдаах үнэхээр хүнд бөгөөд ихэнх тохиолдолд ердийн эмчилгээ үйлчилдэггүй.
Ийм учраас бид та бүхэнд толгой таллаж өвдөхийг эмчлэх ердийн бус зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Хэрэв бүх аргыг туршиж үзээд ямар ч үр дүн үзүүлэхгүй байвал, ямар үр дүнтэй эмчилгээнүүдийг туршиж үзэх ёстой вэ?
100% байгалийн гаралтай өтгөн ундаа хийх
Толгой таллаж өвдөх үед ихэвчлэн аманд гашуун амт хэдэн цагийн турш амтагдана. Ийм учраас бид танд амттай өтгөн ундаа хийх жорыг хүргэж байна. Толгой таллаж өвдөхийг эмчлээд зогсохгүй, бие организмд олон ач тустай.
Орц:
- 5 ширхэг цоохор майлзын иш
- 1 нимбэг
- 1 өргөст хэмх
- ¾ аяга бууцай болон аругула
- 1 аяга яншуй
- 2 гр цагаан гаа
- 2 алим
Бэлтгэх заавар:
Бүх орцуудыг холигчид хийж, сайтар холиод ууна!
Ор дэрний хэрэглэлээ солих
Хэрэв таныг сэрэх үед толгой чинь таллаж өвдөөд орноосоо бостол зүгээр болохгүй байгаа бол, энэ нь жирийн нэг давхцал биш юм. Ор дэрний хэрэглэл үүний гол буруутан байх магадлалтай. Нийлэг эсвэл полиэфирийн мяндсаар хийсэн бол энэ төрлийн ор дэрний хэрэглэл харшил хөдөлгөх, толгой өвтгөх нэг төрлийн хий ялгаруулдаг байна.
Цонхоо нээлттэй жолоо барих
Зарим машины дотоод засал чимэглэлд ашиглагдсан ксилол, бензол болон ацетон зэрэг нь толгой таллаж өвдөх, стресстэх болон нойрмоглоход хүргэх хий ялгаруулдаг. Ийм учраас бид танд машиныхаа цонхыг нээж, агаарын солилцоогоор хийг гаргахыг санал болгож байна.
Шүднийхээ хооронд харандаа тогтоох
Толгой таллаж өвдөхөд бид шүдээ зуух хандлагатай байдаг бөгөөд энэ нь нөхцөл байдлыг улам дордуулдаг. Харин шүднийхээ хооронд харандаа зууснаар эрүүг амрааж, өвдөлтийг бууруулна.
Духан дээрээ гадилны хальс тавих
Цэвэрхэн гадилны хальс авч дээр нь багахан спирт түрхэнэ. Хэвтээд духан дээрээ гадилны хальсыг тавьж, марлиар ороогоод хагас цаг орчим байлгана. Гадилны хальс хуримтлагдсан хорт бодисыг өөртөө шингээж авч, толгой таллаж өвдөхийг намдаана. Та үүнийг туршиж үзэх үү?
Давстай нимбэгийн шүүс уух
Давсанд дархлааны системийг бэхжүүлэх болон бие дэх бодисуудыг тэнцвэржүүлэх олон шинж чанарууд байдаг. Энэ энгийн жороор толгой таллаж өвдөхийн эсрэг тэмцэж болно: 1 цайны халбага давсыг тал стакан нимбэгийн шүүсэнд хийгээд ууна. Энгийн боловч маш үр дүнтэй. Агшин зуур өвчнийг намдаана!
Гарынхаа эрхий болон долоовор хурууны дунд хэсэгт дарах
Энэ бол толгой таллаж өвдөхийг намдаахад туслах цэгэн иллэг юм. Та энэ цэг дээр чанга дарах хэрэгтэй бөгөөд ингэснээр таныг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулна. Мөн энэ цэг дээр иллэг хийх эсвэл хурдан хүрэх зарчмаар үрсэн ч болно.
Йог хийх
Магадгүй таны өвдөлтийг эмчлэх шийдэл нь сэтгэл санаанаас үүдэлтэй хүчин зүйлсэд арга хэмжээ авах байж болох бөгөөд үүнд йог тусална. Толгой таллаж өвдөх нь өөрсдийгөө хүссэн зүйлээрээ хязгаарладаг хүмүүсийн хаалт хэлбэрээр илэрдэг гэж үздэг. Энэ нь хэн нэгнээс эсвэл тухайн хүн өөртөө итгэдэггүйтэй холбоотой байж болно. Танд толгой таллаж өвдөх эхний шинж тэмдгүүд илрэхэд хариу арга хэмжээ авах цаг гаргаж, “доошоо харсан нохой” болон “хүүхдийн пооз” гэсэн байрлалуудаар йог хийгээрэй.
hud
2021/02/03 at 15:00
Hud2