“Ералаш” кино сэтгүүл эдгээр жүжигчдийг бага наснаас нь алдаршуулжээ: тэд том болоод хэрхэн өөрчлөгдсөн бол?

2

“Ералаш”-ийн анхны дугаар 45 жилийн өмнө гарч байсан гэдгийг та мэдэх үү? Тэр цагаас хойш дэлхий дахинд 300 гаруй дугаар гараад байна. Залуу жүжигчид өсөж том болоод зогсохгүй мөн эрс өөрчлөгдсөн байх нь ойлгомжтой.

Зарим нэг нь алдрын оргилдоо хэвээр үлдэж чаджээ. Жишээ нь, Наталья Ионова, Сергей Лазарев болон Федор Стуков нарыг дурдаж болно. Бас ажил төрлөө сольсон нь ч байна.

 

Ксения Шандалова

Ксения жаахан охин байхдаа олон хүний зүрх сэтгэлд үлдсэн. Том болоод кинонд үргэлжлүүлэн цөөн дүр бүтээжээ.

Нийт 9 төсөлд оролцсон байна. Хамгийн сүүлд 2009 онд кинонд тоглосон. Одоо кино урлагтаа хүчин зүтгэж яваа, гэхдээ нүүр хувиргагчаар.

 

Александр Лойе

Энэ хүүг хайрлахгүй өнгөрөхийн аргагүй. 5-хан наснаасаа кинонд дүр бүтээж байсан хүү.

Том болоод дэлгэцээр гарах нь эрс багассан. Ихэнхдээ сурталчилгаанд л тоглож байна.

 

Антон Колесников

Антон нийт 22 дугаарт дүр бүтээжээ. Дараа нь кинонд дүр бүтээхээ больсон ч дуу оруулгад хүчин зүтгэх болжээ: түүний дуу оруулсан сан хөмрөг 200 гаруй төслөөр тоологдоно.

Антон гэхдээ дүр бүтээсээр байгаа гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэдэхгүй болов уу. Тэрээр театрын урлагийг илүү сонирхох болсон юм.

 

Павел Кассинский

Энэ жаалхүү дандаа л дэггүй жаалын дүрийг бүтээж байлаа. Өнөөдөр ч гэсэн энэ дүрээсээ гарсангүй.

Павел эрэлт хэрэгцээ өндөртэй жүжигчин. Дандаа эсрэг талын дүр бүтээнэ. Санал тавьсан төсөл болгонд оролцоод байж чаддаггүй ажээ: хоёр хүүгийнхээ хүмүүжилд цаг гаргахыг ихэд хичээдэг эцэг хүн юм.

 

Любовь Зайцева

Багын л хөөрхөн охин байсан, одоо ч үзэсгэлэнтэй бүсгүй болжээ. Одоогийн байдлаар 40 гаруй дүр бүтээгээд байна. Киноноос гадна Любовь гэрэл зураг, уран зураг бас шүлэг сонирхдог. Спортоор цаг гарган хичээллэдэг бөгөөд зөв хооллолтын дэглэм баримталдаг ажээ.

 

Юлия Михайлина

Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй болсон. Даанч кинонд тоглохгүй байгаа нь харамсалтай. Юлиягийн тухай нэг их мэдээ олдсонгүй. Нөхөрт гарч аз жаргалтай ээж болсныг нь л олж мэдлээ.

 

Велимир Русаков

4 настай байхдаа анх дэлгэцээр гарч байжээ. Нас ахих тусам кинонд дурлах болсон гэдэг.

Одоогийн байдлаар жүжигчин 50 гаруй дүр бүтээгээд байна. Мөн рок дуу сонирхдог. Өөрийн гэсэн хамтлагтай бөгөөд аялан тоглолт хийж явдаг ажээ.

“Ералаш”-ийн гэрэл зургуудыг хараад өөрийн эрхгүй хуучны сайхан цаг үеийг санагалзахад хүрлээ. Та “Ералаш”-ийн хуучин дугааруудыг үзмээр санагддаг уу?

27
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *